Адуу жилбэнтэх тухай


Малчдын ярьдгаар жилбэн гэдэг нь адууны нэгэн төрөл өвчний нэр юм. Сойлго арчилгаа тохироогүйгээс ажлын мал турах, хамраас нь ногоон нус гарах, хөл нь доголох, нуруу хавдах, идээ хагарч задрах зэргийг жилбэн гэнэ. Жилбэн гэдэг бол уналгын морины эмгэг юм. Бидний ажигласнаар адуу сүргээрээ жилбэнтэх буюу бөөнөөрөө өвчлөх нь байж болох хэдий ч гардаггүй. Иймд жилбэнг уналгын морины эмгэг гэж үзэх нь оновчтой. Өөрөөр хэлбэл морийг унаж эдлэх явцад, эсвэл дараа нь өвчлүулдэг онцлогтой.
Эртний уламжлалт ном судрын мэдээ, малчдын ярианаас үзэхэд морины жилбэнг усан, тосон, наран, ташуурын гэх мэтээр ангилж нэрлэдэг. Ийнхүү ангилах нь эмгэг үүсгэсэн шалтгаан, жилийн ямар улиралд гардаг зэрэгтэй илүү холбоотой. Тухайлбал морь хавар жилбэнтвэл усан, намар бол тосон, зун бол наран, уналга, эдэлгээ хэтэрснээс болбол ташуурын гэж үздэг. Эдгээрээс усан ба тосон жилбэн хамгийн элбэг тохиолдоно. Малчид жилбэнг олон янз гэж ойлгоход хүрдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бидний ажиглалт, малчдын яриа, жилбэнгийн талаархи ардын мал эмнэлгийн тэмдэглэл, хэвлэлийн мэдээнээс жилбэн гэдэг нь нэг л төрлийн эмгэг болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл эмгэг үүсгэсэн шалтгаан нь янз бүр байж болох ч, эмгэгийн шинж тэмдгээрээ ялгаа байхгүй.
Жилбэнгийн шалтгаан.
Тосон жилбэн үүсэх шалтгааныг намрын тарган морийг унаж хөлөргөөд хүйтэн усаар услах, үдшийн хар чийгтэй үед морины хөлсийг сэврээлгүй эмээлийг шууд авах, хурц нартайд эмээлийг хэсэг нь дулаанаа бага дулаантай хэсгээс илүү алдах магадлал бий. Амьд биет дулаанаа алдахын хирээр цусны судасны өргөсөл эргэж хэвийн байдалд орох шаардлагатай болно. Энд нэгэнт өргөссөн судас орчны температурын байдлаас хамааран харилцан адилгүй хэвийн байдалд орж болох талтай. Тухайлбал, биед хүйтэн хүчтэй үйлчлэхэд гадаргуугийн цусны судас нарийсч амжилгүй үлддэг. Ийм үед өргөссөн цусны судаснаас шингэний шүүрэл орчны эд рүү нэвчрэнэ. Чухам үүнтэй холбоотойгоор Морины зоо нуруунд битүү хаван үүсдэг. Энэ битүү хаван нь жилбэнгийн буглаа үүсгэх эхлэл болдог. Адууны сахууны үүсгэгч нь адууны биед болзолт эмгэг төрүүлэгч байдалтай оршиж чаддаг онцлогтой. Нэг үгээр хэлбэл жилбэнтэх гэдэг том адуу сахуугаар өвчилж байгаа хэрэг. Сахуугаар өсвөр адуу өвчилдөг болохыг бид мэднэ. Өсвөр адуу ажлын ачаалалгүй буюу биеийн эсэргүүцэл сул болохоор сахуутаж байгаа гэж үзэж болно. Харин ажлын мал бол биеийн эсэргүүцэл сулрахаар сахуу буюу жилбэнгээр өвчилж байгаа гэсэн дүгнэлтэд хүргэдэг.
Цус ихдэлтэй уушиг болзолт эмгэг төрүүлэгч нянгийн үржин олшрох тохиромжтой орчин болно. Үүнээс үүдэн морь жилбэнтэх үед уушигны эд үрэвсэлд орж болно. Үүнээс гадна их эдлэгдэж байгаа морь эцэж, ядарсан байдаг. Ийм морийг хүчлэн ажилд зүтгүүлэхэд зүрх, амьсгалын эрхтэний судас өргөсөн цусан хангамж сайжирдаг хэдий ч цусны судсаа эргүүлж агшаах чадвар, энерги буурчихсан байдаг тул улмаар уушиг үрэвсэлд нэрвэгдэхэд бэлэн болдог.
Мал эмнэлгийн ойлголтоор бол хүйтний нөлөө гэдэг нь бие махбод хүйтэн, халууны эрс үйлчлэлийн зөрөөнд орсны улмаас биеийн нэг хэсгийн цус нөгөө хэсэг рүү хүчтэй түрэн орж, цус ихдэл үүсгэн цусны шингэний шүүрэл, нэвчрэл нэмэгддэг. Хүйтний нөлөө гэхээсээ салхинд цохиулах гэвэл илүү ойлгомжтой ч байж болно. Цус ихдэлтийн орчинд биед байнга оршигч болзолт эмгэг төрүүлэгч нян үржин олширсноос ончин эмгэг үүсдэг явдал юм. Морь жилбэнтэхийн тухайд авч үзвэл ажилд унаж, эдлэж байгаа үед бүх биеийн болон амьсгал зүрх, судасны эрхтэний цусны судас хүчтэй өргөсөн тэлсэн хөлстэй байхад нь авах зэргээс болдог гэж үздэг. Усан жилбэн үүсэх шалтгааныг морийг хаврын цагт ядартал унаад хөлстэй байхад нь эмээл, тохомыг авах, цасны усаар услах, цас идүүлэх, норсон цастай, хөлдүү өвс идүүлэх зэрэг гэж үздэг.
Удаан хугацаанд унаж эдэлсэн морь ташуурын жилбэнгээр өвчилдөг. Хамгийн гол нь өдөр бүр хонь хариулах зэргээр ажилд зүтгүүлдэг морийг олон хоног юүлэхгүй, байнга унаснаас биеийн эсэргүүцэл сулрах нь тодорхой.
Биеийн эсэргүүцэл сулрахад биеийн болзолт эмгэг төрүүлэгч нян ихээхэн идэвхжиж, эзнээ өвчлүүлдэг нь нэгэнт тодорхой болсон ойлголт юм. Наран жилбэн гэж байх бөгөөд нарны хордлого, наршилтаас үүсэлтэй. Говийн адуунд зуны цагт гарна. Адуу малыг их нартай өдөр эдэлбэл нуруунд нь тохом татна. Татахгүй бол наран жилбэн болно.
Эмгэгийн хөгжил. Жилбэнгийн хэлбэрүүдээс үзэхэд адуу нь ямар нэг хэмжээгээр ажил гүйцэтгэж, хөлрөх байдалд орохоос гадна биеийн бүхий л цусны судас өргөсч, үйл ажиллагааны идэвхжилд ордог нь тодорхой. Хөлөрч халууцсан адууг амраалгүй, хөлс нь сэврээгүй байхад хүйтэн усаар услах, цас, цасны усаар услах, хөлдүү тэжээл идүүлэх, сэрүүний болон халуун нартайд эмээлийг шууд авах зэрэгт биеийн ерөнхий төдийгүй хэсгийн урвалжит чанар өөрчлөгдөх нь зүй билээ. Хамгийн гол нь эд эс халж өөрчлөгдөхөөс гадна цусны судас нь өргөсдөг. Өөрөөр хэлбэл эмээл тохсон нурууны хэсэг илүү хөлөрч халсан байх, бусад хэсэг нь хөлөрсөн байна. Орчны температурын ижил нөхцөл үйлчилж байхад илүү дулаантай байх бөгөөд энэ үед эмээлийг гэнэт авахад орчны хүйтэн болон халуун нөлөө нийт биеийн гадаргууд үйлчлэхийн зэрэгцээ хамгийн их халууцсан тохомны ормонд хүчтэй үйлчилж таарна. Хүйтэн нөлөө үйлчилбэл гадаргуугийн цусны судас нарийссанаас их биеийн цус дотор эрхтэнд юүлэгдэх байдлаар шилжих бөгөөд энэ үед эдэлгээний явцад өргөссөн дотор эрхтэний цусны судас хараахан агшиж амжаагүй байх тул дотор эрхтэнүүдэд, ялангуяа уушгинд цус ихдэл илэрнэ.
Онош. Моринд илэрч байгаа тодорхой шинжийг ажиглан жилбэнтсэнийг таних боломжтой. Үүний тулд морио сайн ажиглаж байх хэрэгтэй. Морь сайн байгаагийн гол шинж гэвэл толгойгоо их биеийн төвшнөөс арай өндөрт өргөн толгой хаялан байна. Жилбэнтэй моринд илэрдэг шинж бол толгойгоо унжуулан зогсох. Нүд нь гөлийн улаавтар байдалтай болно. Хамраас нь ус, усархаг шингэн гоожино. Мундаа, харцаганы орчинд хавагнан улмаар цоорч, шингэн гоожих, тэр нь идээлсэн байх зэрэг шинж илэрнэ. Хоол тэжээлд дургүй болж, үс нь бүрзийж өнгөө алдана. Хөлийн үе хавагнах, эмзэглэх зэрэг өөрчлөлт илэрнэ. Доголж, хөлөө чирнэ.Турах нь эрс мэдэгдэнэ.
Жилбэн хүндэрсэн бол хамраас идээт шингэн гоожно. Чичрэх дагжих зэргээр халуурна. Аль ч жилбэнгийн үед энд дурьдсан шинж л илрэнэ. Дээр өгүүлсэнчлэн ямар улиралд морь жилбэнтэж байгаагаас хамааран шинж тэмдгийн хувьд бага зэрэг зөрөө байж болно. Тэгэхдээ энд дурдсанаас хол зөрөхгүй.
Эмчилгээ. Жилбэнтэй моринд эмчилгээг яаралтай хийнэ.
Глюкозын 20 хувийн 400 мл уусмалыг вен судсанд тарина. Камфорыг 8 мл-ээр арьсан дор тарихад хурдан сэргэдэг. Мөн пенициллинийг судсанд тарьж болно. Тетрациклин, пенициллин, стрептомицин, стрептопен зэргийг тарихад үйлчлэл хурдан илэрч, богино хугацаанд илааршдаг. Шинжлэх ухааны мал эмнэлгийн аргаар хялбархан эмчилж болно.
Жилбэнтэй адууг эмчлэх уламжлалт эмчилгээ.
Идээлж бугласан нь хагараагүй бол хонины арьсны год, арьс, түүхий гурилын зутангаар хөхүүлж болно.
Задарсан шархыг угааж цэвэрлэнэ.
Үхрийн хуршсан борц чанаж өгөхөд сайн. Хонь, үнээний сүүг саасны дараа хөргөлгүйгээр 1-2 литрийг цутгаж өгнө.
Энд хөх дарь, баавгайн доньт, түлсэн шар будаа, шар тос, малын цөс, тарваганы цөс, цагаан мөөг өгч эмнэдэг.
Жилбэнтэй морийг нэмнэх зэргээр аль болох дулаан байлгахад эмчилгээний үр дүн гардаг.
Ардын аргаар жилбэнтэй морийг эмчлэхэд эдгэрэлт нэлээд удаан. Тухайлбал Тосон жилбэнтэй морийг зуны улиралд засал хийж, унаж эдлэхгүй, харин намрын цагаан хяруунаар ширүүн унаж, дараа нь уяж сойдгоос үзэхэд бараг нэг жилийн дараа эмчилгээ хийгдэж байгаа хэрэг юм.
Жилбэнгээс сэргийлэх. Жилбэн нь уналга, эдэлгээний морь бүрд тусаад байдаггүй. Үүнд: Монголчууд морио гамтай, хямгатай унаж эдлэх ёсыг дээдэлдэг нь нөлөөлдөг байсан. Гэвч морио хайрлах, гамнаж унахгүй байгаагаас морь жилбэнтэх нь олон болсныг анхаарахад гэмгүй. Хэн морио эдэлж чадахгүй байна, түүний морь жилбэнтэнэ.
Өвөл, хаварт унаж эдлэх морийг намрын цагаан хяруу унах үеэр барьж хэдэн шөнө уяж хонож сойлго авхуулбал сайн байдаг.
Морийг унаж эдлэхээс өмнө хоёр гурван өдөр уяж, шөнө нь чөдөрлөж живхнүүлсний дараа ойрын зайд, аажмаар алсын уналга эдэлгээнд дасгавал зохино.
Нүүдэлч монгол малчид “Хаврын морийг усаар, намрын морийг өвсөөр сой” гэж ярьдаг нь ч утгатай. Морийг унаж эдлээд амрааж, хөлсийг нь хатсаны да?аа услах, хөлс сэвэрсний дараа эмээлээ авч занших нь чухал. Зун, намрын хар чийгтэй үед морины эмээлийг авахдаа нуруунд нь аргалын үнс, нурам цацах, цагаан хяруутай үед хөлстэй морийг услахдаа амрааж, амьсгааг д?рж, хөлсийг хатаавал зохино.
Зуны халуунд морины эмээлийг хүйтэн усаар зоо, нурууг шавших, хуурай үнс цацаж авна.
Унааны морийг хэд хоног унаад ижилд нь тавьж, сайн цатгасны дараа дахин эдлэх зэргээр аль болох ядраахгүй байх нь чухал. Хэдийгэр мориор давхиж бүтээх ажлын шаардлага байдаг ч түүнээс аль болох татгалзах, аргагүй үед амраах, эмээлийг авах, тэжээх, услах зэрэгт маш сайн анхаарах хэрэгтэй.
Морийг гамнаж, арчилж унах ахмадын аргыг хэрэглэх нь чухал.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
202.126.89.177
Маш их баярлалаа та бүхний ачаар Монголын маань адуун сүрэг дэлхийг дахин тамгалах болтугай
Reply