Дорнодын уяачдын холбоо 15 жилийн ойгоо тэмдэглэнэ

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 23 -нд

 17 жилийн өмнө отрын гэрт галаа бадрааж байсан ММСУХ өдгөө Монголын хамгийн олон салбартай төрийн бус байгууллага болоод буй.  Тус холбооноос салбарласан Өвөрхангай аймгийн “Аравгар хээр”, Дорнод аймгийн уяачдын  холбоо энэ жил үүсгэн байгуулагдсаныхаа 10, 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна. Дорнод аймгийн уяачдын  холбоо 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт тэмдэглэх бол Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбоо 10 жилийн ойгоо 4-р сарын 11-нд тэмдэглэхээр болсон байна. Бид  дээрх үйл явдлын мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна