Т.Батзоригийн Шагай хул

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

“Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд аймгийн Алдарт уяач Т.Батзориг тун ч өнгөтэй наадсан. Түүний уяж сойсон хурдан хүлгэдээс халтар азарга нь түрүүлж, “Шагай” хэмээх хул азарга нь айргийн таваар хурдалж, хээр соёолон нь дөрвөлж. Үндсэндээ энэ наадмын нэг түрүү, хоёр айраг  түүнд харьяалагдах болоод буй юм. Ингээд та бүхэнд айргийн таваар хурдалсан Шагай хул азарганы талаар танилцуулъя.
Т.Батзориг Алдартын уясан энэхүү хурдан хүлгэд цөм Цагаан-Овоо сумын унаган адуунууд гэдгийг онцлог дурьдах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл Алдарт нутгийн адуугаар наадаж, нутгийн хурдыг таниулж  буй уяач юм.  
Шагай хулын эцэг сумандаа гурав түрүүлсэн Дэмчигийн  хэмээх хурдан хул азарга байдаг. Харин эх нь Балжирын Түмэнжаргалын сав сайт хонгор гүү юм. Шагай хул энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг Тугал ухаатай нас чацуу. Өөрөөр хэлбэл  энэ жил найман настай идэрхэн хүлэг. Одоогийн эзэн нь 2010 онд хавчигт нь авч, улсын наадамд уралдуулахад хөтөлж яваад суун 11-ээр орсон байна. Тухайн үед зарим нэгэн телевизийнхэн Тугал ухаатай андууран хэсэгтээ зарласан гэдэг. Өнгөрсөн жил долоотой азаргаа эзэн нь цээр үргээн өнжөөгөөд энэ хавар шинийн гуравны уралдаанд уралдуулан луу жилийн өнгийг тольджээ. Сумандаа болсон тэрхүү уралдаанд Шагай хул аман хүзүүнд  хурдалж, “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн таваар д?вхилаа.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна