Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж


Хурдан адуу эрдэмт уяачийн оюуны бүтээл
Монголын төрт ёсны түүхэнд уламжлагдан хэрэгжүүлж ирсэн үндэсний соёл бол эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан юм. Хурдан морь судлаач А.Баярмагнай дүгнэхдээ “19-р зууны сүүлч гэхэд даншгийн их наадмын хурдан морины уралдаанд Сэцэн хан аймгийнхан илт давамгайлах болж эдүгээ хүртэл 180 гаруй жилд тэргүүлэх байр эзэлж ирлээ” хэмээжээ. Энэ дүгнэлт нь хурдны өлгий нутаг болохыг дүгнэсэн эрдэмтний үнэлгээ юм.
Наадам цэнгээн гэдэг тухайн үеийн удирдлага, төр засаг нийгмийн үйл явдалтай салшгүй холбогдсон байдаг болохоор түүний хөгжих үйл явц тэдгээртэй шууд хамааралтай байсаар ирсэн байна. Өөрөөр хэлбэл ихэс дээдсийн дур сонирхол, бодлогоос хамаарч хөгжиж иржээ. Амбан Сэцэнхан Артсэд 1820-иод оноос долоон хошуу даншиг наадмын бүх түрүү, айргийг дангаараа авч байснаас хойш 20-р зуун дамжин үе үеийн Сэцэн ханууд удам тасралтгүй хурдалж даншиг, төрийн наадмын түрүү магнайг авсаар байв.
Сэцэнханчууд хурдан морийг үе уламжлан эрхэмлэн, дээдлэн хөгжүүлж ирснийг түүхэн баримтууд нотолдог. Сэцэнхан аймагт Дарьгангын хошуунаас бусад одоогийн Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн нутаг Дундговь, Дорноговь, Төв аймгийн захын болон залгаа сумдууд хамаарч байжээ.
Нэгэнт аймгийн дээд эрх ямбатан Сэцэн хан хурдан морийг бэлгэ тэмдэг, ёс суртахууны эрхэм зүйл болгон дээдлэн олон ардаа баясгаж байсан болохоор түүний дэргэд байгаа хошуу ноёд, хөрөнгө чинээлэг ихэс дээдсүүд нь оюуны бэлгэдэл, наадам цэнгэл, хийморь өргөсөн шидэт эрдэм болгон өргөмжлөн хөгжүүлжээ.
Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, Боржгин сэцэн ван ноён Цэрэнсандив, Далайван ноён Гомбодорж, Дайчин засаг ноён Дашдондов, Хөвчийн жонон вангийн Цэнд зайсан, Орлой мэргэн хутагтын албат баян Совд, Самбуу гэлэн, хув Дагва гэх мэт олон ихэс дээдсүүдийн Морин эрдэнээ уяж хурдлуулах, өсгөн үржүүлэх ардын уламжлалт ухааныг хөгжүүлэн, өндөр түвшинд хүргэж, практик амьдралд эрдэм соёл болтлоо хөгжин биеллээ олсон нь хурд хурсан өлгий болсны үндэс суурь буян хишиг нь юм. Эдгээрийн дотроос Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын оюун ухааны бүтээл, нөр их хөдөлмөрийн үр дүн хурдны цөм сүрэг Галшар адуу нь өнгөрсөн зуунд Монгол орны аймаг бүрт тархсан монгол адууны хурдны гений суурь болсоор байна. Энэ цөм сүргийг Богд хаант засгийн үед Хардэл бэйсийн унага гэж нэрийдэж байсан нь Ардын хувьсгалын жилүүдэд хошууны нэр солигдсоноор Галшар адуу гэх болжээ.
1899 онд Долоон хошуу даншигт анх азарга уралдахад Сэцэн ханы Хээр азарга түрүүлж, Саарал азарга айргийн тавд хурдалж, Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Мэнгэт халиун аман хүзүүдэж, Хээр азарга гуравт хурдалжээ.
Боржигон сэцэн ван Цэрэнсандивын хээр дөрөвт хурдалснаар айргийн таван азарга Сэцэн хан аймгийнх болов. Сэцэн ханы эдгээр ихэс дээдсийн азарганууд дагнан хурдлаад байгаа нь хурдны генийг хадгалж удамшуулах ухааныг эзэмшсэн байсны нотолгоо билээ.
1911 онд Сэцэнхан аймагт Богд хаан морилон заларч намрын эхэн сард наадам хийжээ. Азарганы уралдаанд Сэцэнханы Мангал туслагчийн Улаан азарга түрүүлж, Хардэл бэйс М.Пүрэвжавын Эсгэл хээр 2-т, Номин цэнхэр 3-т, Зандан хүрэн 4-т, Хоовон саарал 5-д, Зул шарга 6-д тус тус хурдалсан байна. Үүнээс гадна Оонон хар, Хэнз халтар, Огтор хонгор, Цоохор хонгор гэх мэт олон хурдан азарганууд байсан байдаг.
Эндээс харахад өвгөн ноён М.Пүрэвжав хурдны цөм сүрэг бий болгох ухааныг аль эрт мэдэрч хэрэгжүүлсэн болох нь тодорхой. Энэ нь азарга гүүны тохироог мэддэг ардын уламжлалт аргыг хөгжүүлж чадсанд гол нууц нь байсан байдаг. Зөвхөн өөрийн хошууны цөөн уяачдын хүрээнд хэрэгжүүлдэг байжээ.
1970 оны үед Их уяачдын морины унаач, адууны яваач явсан Галшар сумын Балдайн Санжаа гэдэг уяач өвгөн “Дашнэрэнгийн шарга азарганд Донойн Шагдарын хээр гүүг тавибал алтан цээжтэй, мөнгөн бөгстэй унага гарна даа” гэж байсан байна. Адуучин Үдэрбад үүнийг мэдээд шарга азаргыг нэгдэлд хураагдаад ирэхээр нь тэр хээр гүүг нийлүүлээд хүрэн унага гарсан нь соёолонгоосоо эхэлж Галшарт олон түрүүлсэн “Нэгдэл хүрэн” гэдэг нэртэй хурдан морь болжээ.
Ардын уламжлалт ухаан өндөр хөгжсөн энэхүү эрдэм одоо бараг тасарчээ. Ингэж Галшарын гэж алдаршсан хурдны адуун сүрэг нь хүний оюун ухаанаар бүтсэн одоогоор бол эрдмийн бүтээл болох нь ойлгогддог. Мөн Хардэл жанжин бэйс адууг хараад хурдан, хурдлахгүй, төлтэй, төлгүйг хүртэл хэлдэг байж.
Нэгэн хавар Өвгөн ноён бороо орж солонго татсаны дараа адуун дээрээ очиход хоёр хонгор унага гарсан байхыг үзээд ”Энэ хонгор нь хурдан ч төл муутай азарга болно” гээд Хулан хонгор гэж нэр өгчээ. Нөгөө хонгор унаганд Бороо хонгор гэж нэр өгөөд “Төл сайтай азарга болно” гэсэн байна. Ноёны хэлсэн ёсоор Хулан хонгор нь олон түрүүлж, Бороо хонгор нь олон хурдан төл гаргажээ. Ийм цөм сүргийн удам угшил Монгол орны өнцөг булан бүрт тархжээ. Галшар адуу хаана олноор шилжиж сууршсан байна тэндээс хурд төрж байгаа нь оюуны бүтээлийн үр дүн юм.
1940-өөд оны дайны жилүүдэд Галшар сумын малтай айлуудад цэргийн ангийн “Байшинтын дивиз”-д аргал түлээ нийлүүлэх албан журмын ноогдол оноож байжээ. Албан журмын ноогдлыг хаахын тулд Халзан, Асгат сумынханд адуугаа олноор нь тууж аваачиж өгч тэднээр ноогдлоо хаалгадаг байв.
Галшар адууг тэнд олноор нь аваачиж суурьшуулсаны хойдын үр дагавар хаялга нь одоо Асгат, Халзан сумын нэрийг гаргаад байгаа хурдууд гэдгийг нутгийн өвгөчүүлийн яриад байгаа нь үнэн юм. Зүүн аймгийн аль ч сумын адуун сүрэг хурдны угшилтай болсон нь гарцаагүй. Харин түүнийг таньж удамшуулах, уяж хурдлуулах уламжлалт эрдмийг өвлөсөн уяачид ховорджээ. Монгол адууны гүүг Тоомсог азарганд гишгүүлж гарсан төлийг Эрлийз адуу гэдэг. Манай улс өнгөрсөн зууны дундуур “Жаргалантын морин завод”-ыг байгуулсан нь цэргийн зориулалтаар ашиглах бие томтой, тэсвэр хатуужил сайтай адуу бий болгох зорилготой байжээ.
Баруун зүүн аймгаас гүү авчирч тоомсог азарганд хураалгахад Галшар угшлын гүүнээс л хурдан адуу төрсөн байдаг. Морин тойруулгын адууны хурдны угшлын нэг тал нь ?алшар адуу болохыг аман яриа, албаны бүртгэл аль аль нь нотолдог. Энэ чиглэлийн эрлийз адууг албаны хүмүүс Жаргалант адуу гэж нэр өгсөн байна.
Манлай уяач Эрдэнэчулууны хоёр шарга нь Галшараас очсон шарга гүүнээс гарсан унага юм. Эндээс азарга гүүний аль аль нь хурдны гений давамгай байдал нөхцөлдсөн тохиолдолд хурд төрж байна гэж дүгнэж болмоор.
Гэсэн хэдий ч их уяачдын азарга гүүний тохироо, түүний гадаад шинжийг тайлбарлах ойлголт нууц хэвээр байсаар байна. Хардэл жанжин бэйс ”Адууны угшил арван нэгэн үедээ хадгалагддаг“ гэж хэлсэн гэдэг. Тэрээр “Манай унаган адуу, миний азарга” гэж ярьдаггүй адууныхаа овгийг азаргаар нь нэрлэдэг байсан нь хурдны угшил хадгалан үлдээх нэгэн бодлого байсан байна. Жишээ нь: Элбэг хээрын Оонон харын, Норов хүрний, Хулан хонгорын, Тонж ногооны гэх мэтээр одоог хүртэл нэрлэдэг нь угшил хадгалагдаж ирсэн гол нууц нь байдгийг ухан ухан ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед уяачид манай адууны гэх буюу эзний нэрээр тэдний адууны гэх нь адууны угшил замхруулах буруу үг яриагаар ярьж хэлдэг болсон нь уламжлалт соёл алдагдаж байгаагийн илрэл юм.
Улс орны гадаад харилцаа хөгжиж хөрөнгө чинээтэй цөөн хүмүүс өндөр үнэтэй Араб, Англи үүлдрийн адуу оруулж ирж эрлийзжүүлэн уралдуулах боллоо. Үүнийг малын эмч, доктор Г.Төмөрхадуур “гадаад үүлдрийн энэ адуу хэзээ ч эдэлгээ үзэж эр суусан малчин айлын монгол адуу болохгүй. Монгол адууг монгол газарт амьдрах чадваргүй болгоно” гэж шинжлэх ухааны үүднээс нотолдог. Хэнтийн Батноров сумын харьяат малын эмч Цэгмэд гуай адууг эрлийзжүүлж болохгүй шүү гэж захидаг байсан. Уламжлалт соёлоо дээдэлдэг, мэргэжлийн шинжлэх ухааны эдгээр эрдэмтдийн сургаал дүгнэлтийг ухаарахгүй байхын аргагүй бизээ.
Эцэст нь дүгнэхэд хурдны сүрэг, хурдны угшил бий болсон нь эрдэмт уяачдын оюуны бүтээл болох нь нотлогдож байна. Харин хурдны угшил бий болгосон монголчуудын ардын уламжлалт арга нууц хэвээрээ үлдэх бололтой.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна