Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Аварга саарал түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 27 -нд

Монголын бурханы шашны гурван том зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун хан Ханчэн Чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх шашин соёлын наадам хангайн бүсийн уралдааны хоёр дахь өдөр их насаар эхэллээ. 

1. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн Аварга саарал. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Даваадалай. Уралдаанч Ганзоригийн  Хаш-Эрдэнэ. 

2.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар. Уралдаанч Отгонсүх.

3.Ховд аймгийн Чандмань сумын уугуул МУ-ын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч Бадар-Ууган. 

4.Төв аймгийн Заамар сумын харьяат МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач М.Цэрэнжав.Уралдаанч Төгсжаргал. 

5.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа. Уралдаанч Мөнхбилэг.

Б.Долзодмаа, Г.Алтангэрэл

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.