АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурдан хүлэг бүртгүүлжээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд ангилалд 65 хүлэг бүртгүүлжээ. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг Партизаны Пүрэвсүрэнгийн Баттулгын хээр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Гүнсэнгийн Чулуунбаатарын хээр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн ягаан,  Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын сартай хонгор, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Гунаажавын Ган-Очирын хүрэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хээр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ахиавын Өлзийбаатарын хээр, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Мөнхсайханы Мөнгөнбаганы цагаан халзан, Дорнод аймгийн Матад сумын харьяат Дондовдоржийн Цогтжаргалын сартай зээрд тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд мордсон байна.


У.Энхмаа 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.