АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярсайханы бор морь түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дээд насны уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорьж барианд орлоо.

Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор 

Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын Буган хээр

Айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн хүрэн халзан

Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат  Баттулгын Наранбатын халтар

Айргийн тавдДундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянмөнхийн Бямбадоржийн ухаа хонгор тус, тус хурдаллаа.

У.Энхмаа

Гэрэл зургийн А.Цэдэин-Иш, Б.Ванчинсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна