Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
2024 оны 2-р сарын 21 -нд

1.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Туулай хээр. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга. Хээр морь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Бүтийн Батсайханы унаган хүлэг бөгөөд өнгөрсөн жил Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

2.Булган аймгийн Бугат сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбалдорж Батсуурийн Цог хүрэн. Уяа сойлгыг Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Цогтбаатарын унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө Хотонт сумын 100 жилийн ойд түрүүлсэн. 

3.Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамцын хээр. Уяа сойлгыг өөрөө. Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн. Уралдаанч есөн настай Лхагважавын Буянжаргал.

4. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул аймгийн Алдарт уяач Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж. МУ-ын Манлай уяач Б.Цэдэвийн унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө Бөмбөгөр сумын ойд түрүүлсэн. Уралдаанч 12 настай Баттогтохын Батзаяа.

5.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга.Хул халзан морь хэдхэн хоногийн өмнө төрийнхөө баяр наадамд айргийн тавд хурдалсан бөгөөд Тод манлай уяач Т.Галбадрахын унаган адуу юм. 

6.Төв аймгийн Лүн сумын уугуул Батжаргалын Батцэнгэлийн халтар. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярын Баттөрийн Залуу халтар азарганы төл. Өнгөрсөн жил Өвөрхангайн бүсэд наймд хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар

7.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын бор.

8.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн зээрд халзан. Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн унаган адуу. 2021 онд  Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд зургаалж байсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар.

9. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дулмаагийн Эрдэнэбулганы унаган адуу. 2019 онд Улсын баяр наадамд айрагдаж, 2018, 2019, 2021 онб улсын бүсийн уралдаануудад түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар.

10. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат О.Баатарын хээр.

11Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Дашсамбуугийн Лувсанцэрэнгийн бор 

12. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн халзан. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач БДорж.

13. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Дашдэндэвийн хүрэн халзан

14. Архангай аймгийн Чулуут сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Цэдэнсодномын Энхболдын хонгор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Адуучийн Нямбаатар.  

15. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Намжилдоржийн Нацагдоржийн буурал.

16. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Даваасүрэнгийн Төгсбаярын хээр

17.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулгын зээрд

18. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Тод манлай уяач Ө.Пүрэвбаатарын бор

19. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Очирбатын хонгор

20.Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Нацагдоржийн Батхүрэлийн саарал 

Мэдээллийг Б.Гонгор

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна