Г.Мөнхсайханы халтар азарга түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 10 -нд

Үхэр жилийн хоёр дахь бүсийн наадам өмнийн говьд өнөөдөр болж буй. Уяа нь жигдэрч, ирлэгдсэн шандаст хурдан хүлгэдийн уралдаан азаргаар эхэлж 124 хурдан буян гарааны зурхай руу хөдөлснөөс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул  Г.Мөнхсайханы халтар магнайдаа тоосгүй тэргүүлж,  Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн Соёмбо зээрд азарга аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэвдоржийн Энхбатын /Төв аймгийн Засаг дарга/ хүрэн, айргийн дөрөвт  Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Дашзэвэгийн зээрд халзан, айргийн тавд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Т.Батзоригийн “Шагай”хул тус тус хурдалсан байна. А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна