Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачдын материалыг хүлээн авч байна

Сэтгүүлч
2023 оны 12-р сарын 23 -нд

Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 10 дугаар зүйлийн 10.5 дэх хэсэгт заасан нийслэл/”Хангарьд” хурдан морины уралдаан/, аймаг, Багануур, Налайх, Багахангай дүүргийн баяр наадмын хурдан морины уралдаанд 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан болзлыг хангасан уяачид Нийслэлийн Алдарт Уяач цол горилох материалаа 2024 оны 1-р сарын 5-ны өдрийн дотор НМСУХ-ны ажлын байранд авчирч өгнө үү.

Бүрдүүлэх материал:

  • Нийслэлийн алдарт уяач цолонд нэр дэвшигчийн анкет
  • Хоёр хувь цээж зураг
  • Түрүүлж, айрагдсан морины батламж/нотариатаар батлуулсан хувь/

 Холбоо барих утас: 88116328

 НМСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна