Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэгдсэн цуваа

Сэтгүүлч
2023 оны 10-р сарын 28 -нд

Монголын хурдан адууны удмыг үндэслэгч, олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Хардэл жанжин, бэйс Минжүүдоржийн Пүрэвжавын хурдан морины уралдааны хөгжилд оруулсан нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, хойч үедээ алдаршуулах үүднээс 1991 оноос эхлэн нэрэмжит уралдааныг зохион байгуулсаар ирсэн байдаг. Эрхэм хурдан морь сонирхогч та бүхэндээ өнөөдөр өвгөн ноёны нэрэмжит найман удаагийн уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулахын зэрэгцээ их хүмүүний товч түүхийг хүргэж байна.

“Өвгөн ноён” М.Пүрэвжав нь 1844 онд Бишрэлт вангийн хошууны Хужирт хэмээх газарт бэйс Минжүүрдоржийн хоёрдугаар хөвгүүн болон төржээ. Сэцэн хан аймгийн халх дорно замын дундад адгийн нутагт Бишрэлт вангийн хошууг халхын анхны Сэцэн хан Шолойн ууган хөвүүн Мацигарын хүү Дарь анх захирч, Дарийн ахмад хүү Ахай Цэмбэлдарийн гутгаар хүү Равдан, Равдангийн хоёрдугаар хүү Ядамжав, Ядамжавын ахмад хөвүүн Гүнцогжав, Гүнцогжавын дөрөвдүгээр хүү Юндэнбазар, Юндэнбазарын ахмад хөвүүн Минжүүрдорж, Минжүүрдоржийн хоёрдугаар хүү Пүрэвжав, Пүрэвжавын хөвүүн Доржцэрэн нар тус хошууг угсаа залгамжлан ноён суусан түүхтэй.

“Өвгөн ноён” М.Пүрэвжав бага наснаасаа манж, төвөд, монгол бичиг, урлахуйн болоод морь шинжих арга ухаанд суралцсан. 1885 онд эцгийн хэргэмийг залгамжлан хошуу захирахын зэрэгцээ хурдан морь уях, хурдлуулах, шинжих, сойх эрдмийг гайхалтай эзэмшсэн хүн байв. Түүний талаар адуу судлаач, түүхийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай анхлан судалж "Түмний эх", "Хардэл жанжин бэйс" ном гаргажээ. Өвгөн ноён Хардэлийн удамт хурдан адууг сонгон үржүүлж XX зуунд халх даяар дуурсгасан хурдан удмын адууг бий болгосноос гадна морьдоо зурж бүтээл туурвидаг уран бүтээлч, сэтгэгч, бичгийн том төлөөлөгч хүн байжээ. Тэрээр 1885-1909 он хүртэл хошуу ноёны хэргэм зэргийг залгамжлаад насжиж хууч өвчинтэй болсон учир хүү Доржцэрэнд тушаалаа шилжүүлсэн байна.

Анхдугаар наадам-1991.09.15

Их нас

1.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Б.Гантуяагийн хээр

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Насангийн хээр

3.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Мягмарсүрэнгийн хонгор

4.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Р.Баатарын зэгэл

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Д.Нацагдоржийн зээрд халзан

Соёолон:

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Дончимын зээрд

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Өвгөнхүүгийн хонгор

3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Мягмарсүрэнгийн хүрэн

4. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Дэрийлаагийн Болдоогийн Мөлүү хүрэн

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Баасанжавын зээрд

Даага:

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Чимэдцэенгийн будан хээр

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Ганхуягийн шарга

3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат   Н.Олдохын бор улаан

4.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Ухнын зээрд халзан

5. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Лхасүрэнгийн зээрд

 

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит хоёр дахь наадам-1992 он

Азарга:

1.Хэнтий аймгийн Өндөрхааны САА-н Доржийн зээрд халзан

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Өвгөнхүүгийн бор

3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Ц.Минжүүрийн бор

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Нэргүйн хүрэн

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Н.Ядамын хээр

Их нас

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Л.Овоохойтын хүрэн

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Н.Олдохын зээрд

3.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Н.Ядамын хээр

4.Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Хүүхэнхүүгийн хүрэн

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Д.Ганхуягийн хул

Соёолон:

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Л.Овоохойтын хээр

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Винтовын хээр

3.

4.

5.

 

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит гурав дахь наадам-1993 он

Азарга:

1.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Бат-Очирын сартай халиун

2. Дорноговь аймгийн Зүлэгт багийн харьяат  Уламбаярын сартай хүрэн

3. Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат  Наваанпэрэнлэйн Содномын сартай хүрэн

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ганжавын хар

5. Хэнтий аймгийн Өндөрхааны САА-н Амарын хүрэн халзан

Их нас

1.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Гонгорын бор

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Балжиннямын шарга

3.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Шуумаржавын саарал

4.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Мягмарсүрэнгийн хонгор

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Мөнхтөрийн хүрэн

Соёолон:

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Лувсангомбын зээрд

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ганболдын хүрэн

3. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Доржийн зээрд халзан

4. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Нууцын зээрд

5. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Будын хонгор

Хязаалан:

1.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Ж.Шунуугийн хээр

2. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Бандирын хээр

3. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Лхасүрэнгийн хээр

4. Сүхбаатар аймгийн харьяат Духын шарга

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Цогийн хул

Шүдлэн:

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Самбуугийн Банзрагчийн бор

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ч.Батжаргалын ягаан саарал

3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Насантогтохын хүрэн

4. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Өвгөнхүүгийн халзан

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат   Мягмаржавын хүрэн халзан

Даага:

1. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат   Мягмаржавын зээрд халзан

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Мөнхбаярын зэгэл

3. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Ж.Шунуугийн хонгор

4. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Ж.Лувсангомбын зээрд

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Д.Дугарын хул

 

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит дөрөв дэх наадам-1994 он

/Энэ онд өвгөн ноёны мэндэлсэний 150 жилийн ой тохиосон юм /

 Азарга :

1.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Чүлтэмжавын будан

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Лувсанзундуйн будан

3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Майннэгэний хар

4. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат  Г.Содномын хээр

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Б.Базарваанийн зээрд

Их нас:

1.Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Хүүхэнхүүгийн сартай хүрэн

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат  Бавуудоржийн хонгор

3. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Бямбацогтын хээр

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Магсарын зээрд

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Энххуягийн зээрд

Соёолон:

1.Хэнтий аймгийн Өлзийт сумын харьяат Оросоогийн хонгор

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Цогтын шарга

3. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Ж.Шунуугийн хээр

4. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Дамдинсүрэнгийн саарал

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Баатарын хул халзан

Хязаалан:

1. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Балжиннямын цавьдар зээрд

2. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Жамбаагийн зээрд халзан

3. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Чинбатын хул

4. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Мөнхбаатарын халтар алаг

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Д.Ганболдын хар

Шүдлэн:

1.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Дамдинсүрэнгийн саарал

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Түвшинтөрийн зээрд

3. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Дамбын хул

4. Хэнтий аймгийн Өлзийт сумын харьяат Оросоогийн бор хээр

5. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Нарангэрэлийн халтар

Даага:

1.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Лувсандашийн хонгор

2. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Мөнх-Очирын хээр

3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Дончимын цавьдар

4. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Буянтогтохын хээр

5. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Бямбацогтын хээр

 

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит тав дахь наадам, зүүн бүсийн уралдаан-1997 он

Азарга:

1. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ц.Сандагдоржийн хар

2. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул У.Буяндэлгэрийн Жинст хонгор

3. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Хуягтын будан

4. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат А.Дондовын улаан бор

5. Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Л.Энхбаатарын “боронзон” ухаа зээрд

Их нас:

1. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Д.Борхүүгийн хүрэн

2. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Ж.Шунуугийн хээр

3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ч.Батжаргалын хүрэн

4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Ганхуягийн сартай хүрэн

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Л.Дамдинжавын хүрэн

Соёолон:

1.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Х.Сүрэнхорын хар ногоон

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Сүхсайханы бор

3. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Цоггэрэлийн хул

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Мажигийн хээр

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Цогийн хээр

Хязаалан:

1.Хэнтий аймгийн Мөнххаан сумын харьяат С.Гансүхийн хар

2. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Сүндэвийн хүрэн

3. Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат Баяраагийн зээрд

4.Говьсүмбэр аймгийн харьяат Эрдэнэцогтын бор

5.Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Сүрэнгийн хээр

Шүдлэн:

1.Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ч.Дугарсүрэнгийн саарал

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Онгуугийн хамар цагаан хүрэн

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат С.Батжаргалын саарал алаг

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын  харьяат Ухнын хээр

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Гонгорын зээрд

Даага:

1.Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат С.Гүрдагвын улаан хээр

2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Д.Очиржавын халиун

3. Сүхбаатар аймгийн Халзан сумын  харьяат М.Цэвэгсүрэнгийн бор

4. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  харьяат Д.Сайнбаярын хүрэн

5. Хэнтий аймгийн Баянмөнх сумын  харьяат Болоожийн шарга

 

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит зургаа дахь наадам, зүүн бүсийн уралдаан-2000 он

 

Азарга:

1. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Х.Сүрэнхорын хар

2. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Г.Сандуйжавын зээрд

3. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Г.Сандуйжавын хээр

4. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Г.Ганхүүгийн хүрэн

5. Дорнод аймгийн харьяат Баяндоржийн буурал

Их нас:

1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Самдангийн Энэрэлтийн хар

2. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын  харьяат Гомбодоржийн хүрэн будан

3. Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат Жамбалдоржийн хүрэн

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын  харьяат Магсарын хүрэн

5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  харьяат Пүрэвжавын зээрд

Соёолон:

1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Ч.Цэрэндоржийн хул халзан

2. Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат Ш.Мөнхбатын хул

3. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Онгуугийн халтар

4. Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Х.Гантулгын улаан

5. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Н.Шаравжамцын хонгор

Хязаалан:

1.Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат Юндэнгийн саарал

2.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Онгуугийн хээр халзан

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Жанчивын хээр

4. Хэнтий  аймгийн Мөрөн сумын  харьяат Цэвээний өсгий цагаан халтар

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Онгуугийн хээр

Шүдлэн:

1.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Онгуугийн зээрд

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Э.Ууганбаярын хүрэн

3. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Э.Эрдэнэчулууны бага шарга

4. Сүхбаатар  аймгийн Халзан сумын  харьяат Ухнын хээр

5. Улаанбаатар хотын харьяат “Мандал алтай” компанийн захирал С.Балдандоржийн хар

Даага:

1.Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Мөнхбатын хар

2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Дамдинсүрэнгийн хонгор

3. Сүхбаатар аймгийн Халзан сумын  харьяат Ц.Онгуугийн хонгор

4. Хэнтий аймгийн Мөрөн сумын  харьяат Цэвээний өсгий цагаан халтар

5. Дундговь аймгийн Луус сумын  харьяат Балчинпүрэвийн хээр

 

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит долоо дахь наадам, зүүн бүсийн уралдаан-2003 он

 

Азарга:

1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Б.Жаргалсайханы Даатгал хээр

2. Улаанбаатар хотын харьяат, “Морины хишиг” компанийн захирал Ганхуягийн хээр

3.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Амаржаргалын зээрд

4. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Н.Олдохын хүрэн

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Р.Ооёогийн буурал

Их нас:

1.Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Гантулгын хүрэн халзан

2. “МТТ”компанийн захирал Б.Цэдэвийн хул

3. Хэнтий аймгийн Батноров сумын харьяат С.Батсуурийн буурал

4. Хэнтий аймгийн Галшар сумын  харьяат Б.Лхагвасүрэнгийн буурал

5. Хэнтий аймгийн Галшар сумын  харьяат Даваасүрэнгийн хонгор

Соёолон:

1. Улаанбаатар хотын харьяат, “МТТ” компнийн захирал Б.Тэрбишийн хүрэн халзан

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Р.Оёогийн хул

3. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Р.Будын Зоосон бор

4. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвасүрэнгийн цавьдар

5. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Төмөр-Очирын хар

Хязаалан:

1.Сүхбаатар аймгийн Баруу-урт сумын харьяат Ганбүргэдийн хээр

2.Улаанбаатар хотын харьяат ‘’Монгол базальт’’компанийн захирал Л.Ариунболдын Бүлтэн хүрэн  

3. Улаанбаатар хотын  харьяат Н.Чулуунбаатарын Сарт хүрэн

4 Улаанбаатар хотын  харьяат Н.Чулуунбаатарын  халтар

5. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат А.Алтангадасын хээр  

Шүдлэн:

1.Улаанбаатар хотын харьяат “МТТ” ХХК-ийн захирал Б.Цэдэвийн буурал

2. Улаанбаатар хотын харьяат ”МТТ” ХХК-ийн  захирал Б.Бат-Өлзийн хонгор  

3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Төмөр-Очирын сартай хүрэн

4. Улаанбаатар хотын харьяат “МТТ ХХК-ийн Б.Бат-Өлзийн сартай хүрэн

5 Улаанбаатар хотын харьяат “МТТ” ХХК-ийн Б.Бат-Өлзийн улаан хээр  

Даага:

1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Төмөр-Очирын зээрд

2. Дорнод аймгийн Матад сумын харьяат Б.Цэндбаатарын зээрд

3. Улаанбаатар хотын харьяат “СҮҮ” компанийн захирал Г.Чинзоригийн  буган халиун

4. Улаанбаатар хотын харьяат Анхбаярын цоохор

5. Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат Б.Бямбадоржийн улаан хээр

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит найм дахь наадам, зүүн бүсийн уралдаан-2010 он


Азарга:

1. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн халтар  

2. Сүрбаатар аймгийн Баруун-Урт сумын  харьяат Б.Гантулгын зээрд

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Р.Раашийн буурал

4. Төв аймгийн Лүн  сумын уугуул  Б.Билэгдэмбэрэлийн хар 

5.Хэнтий  аймгийн Дадал сумын харьяат Н.Дарамрэнчингийн хүрэн халзан

Их нас:

1. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Н.Гэрэлт-Одын бор

2. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат  Д.Батсуурийн хүрэн

3. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Я.Батсуурийн Үйзэн хонгор

4. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын  харьяат Э.Эрдэнэчулууны бор

5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын  харьяат С.Амарбясгалангийн Ембүү хээр  

Соёолон:

1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн Шуурган хонгор

2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат С.Эзэннайрамдахын хээр

3. Сүхбаатар аймгийн Улаанбаян сумын уугуул Б.Агвааны хээр  

4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Б.Буян-Оршихын хонгор халзан  

5. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Н.Лхагвасайханы бор  

Хязаалан:

1. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Н.Өсөхбаярын Ембүү хүрэн

2.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Д.Эрдэнэбаатарын Од хонгор                                                                                 

3.Сүхбаатар аймгийн Уулбаян сумын  харьяат Б.Халтарын хээр

4 Хэнтий аймгийн Мөрөн сумын  харьяат Эрдэнэсүхийн хүрэн

5. Төв аймгийн Баян сумын харьяат Х.Цогтсайханы хүрэн   

Шүдлэн:

1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат С.Батаагийн хүрэн

2. Сүхбаатар аймгийн Асгат сумын  харьяат Ж.Баярсайханы хүрэн   

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Ц.Бат-Эрдэнийн хээр  

4. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Батсүхийн хул  

5.Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Д.Одгэрэлийн Буган хүрэн

Даага:

1. Сүрбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Н.Оргойн саарал  

2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Ч. Төмөрбаатарын бор

3. Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Э.Цолмонгийн хээр

4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Б.Ганхуягийн хээр халзан  

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат У.Эрдэнэбилэгийн буурал  

Б.Хастөр 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.