Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маань бузгай давхилтай
Сэтгүүлч
Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Р.Баатарцогтын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачийн хүүхдүүд багаасаа л морь малтай ойрхон өссөн болов уу. Та хэдэн настайгаасаа морь унаж сурсан бэ?
-Анх зургаан настайдаа морь унаж сураад 16 хүртлээ хурдан морь унасан. Айлын бага хүү учраас тэгж олон жил унасан байх л даа. Нэг жилийн наадамд даага, шүдлэн, хязааланг унаж, гурван түрүү хүртэж байлаа. Аав бид хоёр сумын наадмаас гадна төмөр замын ойн уралдаанууд Говьсүмбэрийн Баянталын наадамд их явдаг байсаан. Мөн аймгийн баяр наадамд очиж их насаа тавд, соёолонгоо аман хүзүүнд хурдлуулж байлаа.
-Тэгвэл уяачийн гараагаа хэзээ эхэлсэн бэ?
-1990 онд сургуулиас гараад, 2000 онд айл гэр болж, өрх тусгаарласан. Тэгээд бие даан морь уях болсон доо.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртсэн бэ?
-1995-1996 оны үед Говьсүмбэрийн наадамд хязаалан айргийн тавд оруулж байсан. Нутгийнхаа улсыг дагаж хязаалан, соёолон, шүдлэн гуравтай очоод хязаалангаа тавлуулж, анхны айргаа амсаж байлаа. Түүний дараа Баянталд очиж шүдлэнгээ дөрөвт давхиулаад, сумандаа ганц нэг морь айрагдуулсан байх. Тэгээд нэг хэсэг айраг авч чадалгүй өнжсөн. Сүүлийн дөрвөн жил л сумандаа ганц хоёр морь айрагдуулж, овоо, тахилгын наадмаас айраг алдахгүй л байна. Даагандаа дөрөв айрагдсан бузгай давхилтай хонгор халзан үрээ маань нондин хоёр айрагдсан. Энэ жил соёолондоо нэг түрүүлж, хоёр айрагдлаа.
-Өөрийн адуу юу?
-Манай өөрийн унаган адуу. Эцэг тал нь манайхны зүүн хойд Төв аймгийн Баяндэлгэр чиглэлийнх. Үүнээс гадна бас нэг шарга азарга бий. Хязааландаа тавд, соёолондоо дөрөвлөсөн. Одоо долоон настай азарга. Мөн нэг хонгор даага суманд айрагдсан. Би нэг иймэрхүү л амжилттай уяач даа.
Та сумынхаа МСУХ-ны адууг сайн дураараа малладаг гэсэн. Тэр талаараа яриач?
Манай сум уяачдын холбоотой болоод сумынхан, морь уядаг хүн бүр л өөрийн адуунаас бэлэглэж, цөм сүрэг бүрдүүлсэн юм. Хүн болгон дор бүрнээ тийм сайхан сэтгэл гаргаж байхад би бас дэмжье гэж бодоод уяачдын нэг удаагийн хурал дээр “Би тэр адууг нь сайн дураараа маллая” гэдгээ хэлсэн юм.
-Уяачдын холбооны адуунаас уядаг уу?
-Арай л амжихгүй байна. Морины хүүхэд бас асуудалтай. Түүнээс уячихаар адуунууд бий л дээ.
-Уг нь өөрийн хүүхдүүд тань морь унадаг бололтой юм?
Хүү маань сайн унаж байгаа. Охин ч сайн унадаг байсан. Одоо багыгаа унаанд сургах гээд бэлдээд л байна. Хоёр хүү маань моринд дуртай. Бага нь шилбүүр унаад л давхиж явдаг. Том хүү маань ч ялгаагүй сургуульд ороогүй жаахан байхдаа намайг дагаж, өвөл адуунд явна гэсээр хамт явдаг. Нутгийн улс харчихаад “Хүүхэд хөлдөөх гэлээ” гээд намайг зэмлэдэг байсан юм. Нэг намар орхиод явсан биш хоёр өдөр төөрүүлээд олж авсан. Түүнээс хойш хашраад дагуулаад явдаг болсон юм.
-Тэгвэл яваандаа морь уях юм байна даа. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна