Баруун бүсийн нэгдсэн цуваа
Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаан өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд Алдархаан сумнаа амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү уралдааны нэгдсэн цувааг эрхэм уншигч танд хүргэе.
Азарга-105:
1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн Гоё хээр. Улсын баяр наадам хийгээд, шигшмэл морьдын Их хурд уралдаануудад түрүүлж айрагдсан. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч 11 настай Ганбатын Энх-Эрдэнэ.
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Цоглог халтар. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч есөн настай Ганбаярын Тэмүүлэн.
3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын бор. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч Б.Өсөх-Ирээдүй.
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Равжирын Мягмдоржийн хамар цагаан хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Уралдаанч Ц.Болор-Эрдэнэ.
5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын Зандан хүрэн. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 11 настай Мягмарын Дөлгөөнтамир.
6. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор. Улс, бүсийн чанартай уралдаанд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч есөн настай Ганбаярын Тэргэл.
7. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын Уулс хүрэн. Тод манлай уяач Т.Галбадрахын унаган адуу. Улс, бүсийн уралдаанд нэг түрүүлж, тав айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч Н.Билэгтсайхан.
8. Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Олимп хүрэн. Тод манлайн унаган адуу. Улсын бүсийн уралдаанд нэг айрагдсан. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч 10 настай Цэрэнбатын Баяржавхлан.
9. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Амарсанаагийн Түмэнбаярын хүрэн халзан. Аймгийн Алдарт уяач Сономын Гүнширийн унаган адуу. Улсын бүсийн уралдаанд хоёр айрагдсан. Уяа сойлгыг Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул аймгийн Алдарт уяач Ишваанжилын Амарсанаа. Уралдаанч 13 настай Баасандоржийн Доржнамжил.
10.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лааганы Төмөрбаатарын хүрэн халзан. Хөвсгөл аймгийн Тариалан сумын адуу. Аймгийн бүсийн уралдаанд гурав айрагдсан. Уяа сойлгыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Оюунбилэгийн Баасанцэрэн. Уралдаанч есөн настай Үүрийнтуяагийн Мөнхсүлд.
Их нас-205:
1.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Жигмэдийн Дэмбэрэлсайханы загал. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Даваасүрэнгийн унаган адуу. Дорнод аймгийн баяр наадамд хоёр түрүүлсэн. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд. Уралдаанч Г.Пүрэвтунгалаг.
2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын Элбэг хээр. Улсад арав гаргаж давхисан. Таван цагаан араб азарганы төл. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч есөн настай Батдэлгэрийн Энх-Оргил.
3. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын Согоо хээр.Таван цагаан араб азарганы төл. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 10 настай Цэрэнбатын Баяржавхлан.
4.Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батсуурийн Эрдэнэбаярын саарал. Улсын бүсийн уралдаанаас зургаа дахь хишгээ хүртлээ. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд. Уралдаанч 12 настай М.Мөнхбаяр.
5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу. Соёолондоо Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дөрвөлж, өнгөрсөн жил хавчиг морь Баянхонгор аймагт болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч 12 настай Ганболдын Тэнгис.
6.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн. Улсын бүсийн уралдаанд хоёр айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч 10 настай Доржпаламын Батбаяр.
7.Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Жаргалсайханы Энхболдын хонгор халзан. Уая сойлгыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Шаравнямбуу. Уралдаанч есөн настай Шаравнямбуугийн Бямбадорж.
8.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул аймгийн Алдарт уяач Гэзгээгийн Батбаатарын хүрэн. Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын 100 жилд айрагдаад, Хан хөхий хайрханы тахилгад түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир. Уралдаанч есөн настай Сарангэрэлийн Өлзийхүү.
9.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Пүрэврагчаагийн Төрбаяжихын хонгор. Өөрийн унаган адуу. Аймгийн бүсийн уралдаанд нэг түрүүлж, сумын чанартай уралдаанд гурав айрагдсан. Уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Багаабазарын Нохойцагаан. Уралдаанч найман настай Ариунболдын Мөнх-Өлзий.
10.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын Цагаан ташаат. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир. Уралдаанч найман настай Нямдоржийн Нямсүлд.
Соёолон:
1. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд. АХ-ын 102 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Уралдаанч 11 настай Цэнгэлийн Болд-Эрдэнэ.
2. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батсайханы Гантулгын хээр. МУ-ын Алдарт уяач Х.Баярсайхан унаган адуу. Уяа сойлгыг Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар. Хотонт сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Өнгөрсөн жил Өгийнуур сумын 70 жилийн ойд түрүүлсэн. Уралдаанч есөн настай Болд-Эрдэнийн Нямдэлэг.
3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай хээр. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган.Уралдаанч Нямдоржийн Билигтсайхан.
4.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Далайн Батбаярын хул. Алтан азарга өргөмжлөлт Гримийн төл. Шүдлэндээ Сэлэнгийн бүсэд түрүүлж, хязаалан говийн бүсэд айрагдсан энэ хурдан хүлгийн уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир тааруулжээ. Уралдаанч Завхан аймгийн Алдархаан сумын уугуул найман настай Бямбасүрэнгийн Өсөх-Ирээдүй.
5.Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуягийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч 11 настай Ганбатын Энх-Эрдэнэ.
6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Цолмон халтар. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч 11 настай Мягмарын Дөлгөөнтамир.
7.Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул аймгийн Алдарт уяач Лунхааны Өлзийбүрэнгийн хүрэн халзан. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Батжаргалын унаган адуу. Аймгийн наадамд нэг айрагдсан. Уралдаанч 11 настай Ганбаатарын Нямдаваа.
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Будсүрэнгийн Ядамсүрэнгийн халтар. Орхон аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Уралдаанч 10 настай Батсайханы Эрхэмбаяр.
9.Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Ойдовцогзолын Батчулууны Аз цоохор. Аймгийн наадамд нэг түрүүлж, аймгийн бүсийн уралдаанд хоёр айрагдсан Завхан нутгийн зартай хурдан хүлгүүдийн нэг юм. Уяа сойлгыг Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Батчулууны Баасансүрэн. Уралдаанч 11 настай Баасанжаргалын Шижирболд.
10.Увс аймгийн Түргэн сумын уугуул Сайнжаргалын Сайнбаярын хонгор халзан. Уяа сойлгыг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Маналжавын Гантулга. Уралдаанч найман настай Сайнбаярын Буянбаяр.
Хязаалан:140
1.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамирын уясан Завхан аймгийн Завханмандал сумын уяач Шонхорын Доржрагчаагийн халтар. Өнгөрсөн жил зүүн бүсэд айрагдсан. Энэ жил Жаргалтхаан сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
2. Улаанбаатар хотын ХУД-ийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын уясан Увс аймгийн Зүүнговь сумын уяач Далайн Батбаярын бор. Гримийн төл улс, бүсэд гурав түрүүлсэн хурдан хээр азарганых нь төл.
3. Уралдаанч галын уяач МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатарын уясан Завхан аймгийн Алдархаан сумын уяач Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн.
4. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул аймгийн Алдарт уяач Дайвийнямын Батсайхан бор.Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даньхүрэлийн Гандэлгэрийн унаган адуу. Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
5. Завхан аймгийн Нөмрөг сумын уяач Зиймаагийн Товуухоролын бор. Цагдаагийн Нүүдлийн унаган адуу. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
Шүдлэн-120:
1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Ганпүрэвийн Шижирбаатарын шарга.Уяа сойлгыг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Түвдэннямын Батжаргал. Хэдхэн хоногийн улсын наадамд 11-д хурдалсан. Хавар Сэлэнгэ аймгийн бүсэд түрүүлсэн.
2.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн загал. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Тод манлайн унаган.
3.Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Маналжавын Гантулгын хээр.Уяа сойлгыг Төв аймгийн Заамар сумын харьяат аймгийн Алдарт уяач Чинбатын Очирбат. Хэдхэн хоногийн өмнө Нөмрөг сумын 100 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан.
4.Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Шагдарын Ганболдын бор. Бор үрээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган хүлэг. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
5.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул аймгийн Алдарт уяач Гэзгээгийн Батбаатарын загал. Алдартын унаган адуу. Загал үрээ өнгөрсөн жил Алдархаан сумын 100жилд, харин өнөө жил Нөмрөг сумын 100 жилийн ойд тус тус түрүү магнайд хурдалжээ.
6.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор.Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Даагандаа улсын наадамд долоод хурдалсан.
7.Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Наранцэнгэлийн бор. Даагандаа баруун бүсийн уралдаанд айрагдаж байсан бор үрээг Батмөнхийн Булгадай уяжээ.
8.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Цогбаярын Хүрэлтулгын хүрэн. Улсын наадамд зургаад хурдалсан.
9.Увс аймгийн Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхболдын Зоригийн цавьдар. Уяа сойлгыг Мөнхжаргалын Содтүрүү тааруулсан.
10. Увс аймгийн Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхболдын Зоригийн хээр халзан. Уяа сойлгыг Мөнхжаргалын Содтүрүү тааруулсан.
Даага:
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн хонгор. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын халтар. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган.
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн сартай хүрэн. Хүрэн даага улсад наймлаад, Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.
Сонгомол дээд:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор. Улс бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг айргийн эзэн боллоо. Уулсын Галаа тодын америк бор азарганд Сүхбаатарын Түвшинширээгийн Ш.Доржнамжимын унаган гүүг хураалгаж гарсан.
2. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн хээр. Өөрийн унаган. Тод манлай уяач Ононгийн Батбилэг уясан.
3.Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн Алдарт уяач Элбэгийн Доржрагчаагийн бор. Тод манлай уяач Т.Батзоригийн унаган. Аймгийн Алдарт уяач Цоодолын Эрдэнэцогт уясан.
4. Ховд аймгийн Булган сумын уугуул, Дархан-Уул аймгийн Орхон сумын уяач Баадаагийн Гантулгын хүрэн.
5. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Элбэг хээр. Аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц уясан. Энэ жил улсад тавд хурдалсан.
Сонгомол дунд:
1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Гомооройн Баярхүүгийн хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Халзан сумын Өлзий эмчийн хүрэн азарганы угшилтай.
2.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн ухаа хонгор. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
3. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Даваасүрэнгийн Жамсрангийн халзан. Тод манлай уяач Т.Галбадрахын унаган.
4. Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уяач Сэдваанчигийн Цэрэндашийн хар саарал. Баттулгын Наранбатын унаган. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн хээр. Уяачийн унаган хээр үрээний уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир тааруулдаг.
Сонгомол бага:
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хээр. “Ирээдүйн түмэн эх” уралдаанд түрүүлсэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
2.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хээр.
3.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн хүрэн халзан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.
4.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндээхүүгийн Болдын хээр .Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
5.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрдэнэбилэгийн Батбилэгийн халзан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргал.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
103.26.194.181
Их насанд 9д ирсэн Морины эзэн Эдэнэхайрханых дээр Даш- өлзин унаган халзан азарганы төлөөриынх нь унаган адуу гэдэг огт алгаа хө
Reply