Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Архангай аймаг үүсч байгуулагдсаны 100 жилийн ой, хангайн бүсийн уралдааны хязаалан насны морьд барианд орлоо. 

Хязаалан:

1.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Рэгсүрэнгийн Цогтбаярын хээр. МУ-ын Манлай уяач Б.Цэдэвийн унаган адуу. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан харьяат  аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 100 жилийн ойд түрүүлсэн.

2.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн Алдарт уяач Чимэдийн Мөнхбатын шарга. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ш.Бадамжунай. 

3. Архангай аймгийн Булган сумын харьяат Хүрэлбаатарын Гантулгын халтар.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Д.Батсайханы унаган адуу.Төв аймгийн Дэлгэрхаан сумын 100 жилийн ойд айргийн гуравт хурдалсан. 

4.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат Мөнх-Эрдэнийн хүрэн.Уяа сойлгыг Сайнбаяр. Хэдхэн хоногийн өмнө Өндөр-Улаан сумын 100 жилийн ойд түрүүлсэн.

5.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн зээрд халзан. Өнгөрсөн жил Баянхонгор аймагт болсон хангайн бүсийн уралдааны түрүү халзан үрээний уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа тааруулдаг.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.