Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 27 -нд

Соёолон-112:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул МУ-ын Алдарт уяач Хаянхярвааагийн Гарьдмагнайн сартай  халиун. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал. Уралдаанч есөн настай У.Ууганбаатар.

2. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Б.Даваадоржийн хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Намдагийн Хүрлээ. Уралдаанч 14 настай Алтанцоож.

3. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Баатархүүгийн Пүрэвжаргалын сартай хонгор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч 10 настай У.Сайхансамбуу. 

4. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Хундаваагийн Ганбаатарын хонгор. Уяа сойлгыг сумын Алдарт уяач Э.Дамба.Уралдаанч найман настай С.Тэмүүжин.

5. Дархан-Уул  аймгийн Орхон сумын харьяат Жамсрангийн Батбаярын хул. Уяа сойлгыг Гомбосайханы Ууганбаатар. Уралдаанч найман настай Э.Баярмагнай.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Баярсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна