АХ-ын 102 жилийн сонгомол бага насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 16 -нд

1.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Чулуундаваагийн Тамирын хээр. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүх. Уралдаанч 12 настай Батбаярын Хонгор.

2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Лхагвын Даваанямын хээр. Уяа сойлгыг Лхагвын Отгонтулга. Уралдаанч 11 настай Цэнгэлийн Болд-Эрдэнэ. 

3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Чулууны Ганцогтын хонгор. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүх. Уралдаанч 10 настай Эрдэнэболдын Нямбаяр.

4.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн сартай хүрэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон. Уралдаанч есөн настай Гансүхийн Содбилэг. 

5.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын хүрэн халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай. Уралдаанч 11 Шаравжамцын Тэмүүлэн. 

6.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Минжийн Соёл-Эрдэнийн халтар. Уяа сойлгыг Бат-Өлзийн Оргил. Уралдаанч 10 настай Төмөрсүхийн Энгүүн. 

7.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Хашхүүгийн Доржсамбуугийн хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал. Уралдаанч есөн настай Алтансүхийн Ууганбаатар. 

8.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн бор халзан. Уяа сойлгыг уяач Ганбатын Даваадалай. Уралдаанч есөн Ганзоригийн Хаш-Эрдэнэ. 

9.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбатын халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч есөн настай Энх-Амгалангийн Эрдэнэтөгс. 

10.Төв аймгийн Борнуур сумын харьяат Цэндийн Баттөрийн сартай хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга. Уралдаанч найман настай Дамдинсүрэнгийн Мөнгөнбаатар.

Б.Хастөр, гэрэл зургийг Н.Дашдорж

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.26.195.110

    6 орсон хээр даага сэлэнгэ аймаг сүхбаатөр сум Минжиин Соёл эрдэнэ гэж бүртгүүлсэн уяач хэнтии аймаг дадал сум

    Reply