АХ-ын 102 жилийн ойн баяр наадмын сонгомол дунд насанд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 14 -нд

1.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, "Татах хүч моторс" ХК-ийн захирал Лувсанцэрэнгийн Батайханы Толин зээрд. Уяа сойлгыг Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож. Уралдаанч 13 настай Гомбын Азжаргал.

2.Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясахын хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчирэв. Уралдаанч 11 настай Мөнгөний Мянганзул.

3.Дархан-Уул аймаг Дархан сумын харьяат Мөнхтөрийн Цолмонгийн Таваг цагаан. Уяа сойлгыг Гомбосайханы Ууганбаатар. Уралдаанч есөн настай Ундрахнарангийн Мөнх-Эрдэнэ. 

4.Төв аймгийн Заамар сумын харьяат Цогт-Эрдэнийн Пүрэвийн хээр. Уяа сойлгыг Ганбатын Даваадалай. Уралдаанч есөн настай Ганзоригийн Хаш-Эрдэнэ. 

5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Батзоригийн Билгүүнтөгсийн бор. Уяа сойлгыг Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг. Уралдаанч 11 настай Норжидмаагийн Зол-Эрдэнэ.  

6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Чойжилын Батжаргалын бор. Уяа сойлгыг Баттулгын Ганбаяр. Уралдаанч 15 настай Тогтасангийн Алтанцоож. 

7.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Уралдаанч 12 настай Түвшинжаргалын Баянмөнх. 

8.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, "Хан хөгшин интернэйшл" ХК-ийн захирал Сүхбаатарын Дэмчигийн цавьдар. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ. Уралдаанч есөн настай Алтансүхийн Мөнгөнсүх. 

9. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн сартай хээр. Уяа сойлгыг Энх-Өлзийн Баасандорж. Уралдаанч есөн настай Жавхлантын Аминмөнх.

10. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Энхболдын Анарын зээрд. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчийрэв. Уралдаанч 10 настай Б.Гантөмөр. 

Б.Хастөр, гэрэл зургийг А.Цэдэн-иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна