Улсын наадамд 124 азарга бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 11 -нд

"Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд газар газраас чуулсан 124 азарга бүртгүүлжээ.

Монгол төрийн наадам морин уралдааны хоёр дахь өдөр. Өнөөдрийн уралдаан адуун сүргийн манлай азаргаар эхэлдэг. Хурдан азарганы уралдаанд 124 хүлэг бүртгүүлсний дунд  улсын наадмын хоёр түрүү, Их хурдын түрүү, бүсийн хоёр айргийн эзэн Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр,  улсын наадмын хоёр түрүү, бүсийн наадмын айргийн эзэн Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат Ганзоригийн Ганбаярын хар, улсын наадмын түрүү, бүсийн айргийн эзэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат нийслэлийн Алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор, улсын наадмын хоёр, бүсийн гурван айргийн эзэн Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, бүсийн наадмын хоёр түрүү, нэг айргийн эзэн Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Хутагт хээр, улсын наадмын нэг, бүсийн дөрвөн айргийн эзэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат аймгийн Алдарт уяач Ц.Хүрэлтулгын хүрэн, бүсийн наадмын гурван айргийн эзэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Батхүүгийн Ганхөлөгийн Янзага хул, улсын болон бүсийн нэг нэг түрүүний эзэн Баянхонгор аймгийн Баянговь сумын харъяат аймгийн Алдарт уяач Бямбаагийн Баярсайханы Наадам хээр, Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат Батсүхийн Наранхүүгийн халиун, бүсийн дөрвөн айргийн эзэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат аймгийн Алдарт уяач Дондогсэрчингийн Лхамсүрэнгийн халтар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат МУ-ын Манлай уяач Д.Ганхуягийн хээр, бүсийн хоёр түрүү, нэг айргийн эзэн Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын Хутагт хээр зэрэг азарганууд багтжээ. 

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна