Улсын наадамд 192 шүдлэн бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 10 -нд

"Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд газар газраас чуулсан 192 шүдлэн бүртгүүлэн, яг одоо гараанаас хөдлөх гэж байна. Хурдан шүдлэнгийн дунд түрүү жилийн улсын наадмын дааганы түрүү магнай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр, улс бүсийн наадамд хоёр айрагдсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ААУ Пүрэвдоржийн Даваанямын хээр халзан, улс, бүсийн наадмын айргийн эзэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Янгуг Содбаатарын халтар,  Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уяач Баярсайханы Мөнх-Эрдэнийн хээр,  Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат Мягмарын Наранцэнгэлийн нандин бор, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат аймгийн алдарт уяач Даваажавын Ганбаатарын сартай хонгор, Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат “Тайгам Алтай” ХХК-ийн захирал Пүрэвийн Баярбатын халтар,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат МУ-ын Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн зэрэг үрээнүүд бүртгүүлжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна