240 хязаалан бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 10 -нд

Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Яг одоо Хүйн долоон худагт хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдлөх гэж байна. Өнөө жил 240 хязаалан уралдахаар бүртгүүлсэн бөгөөд улсын бүсийн уралдаанд нэг түрүүлсэн МУ-ын Алдарт уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халтар, Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн халзан, МУ-ын Алдарт уяач И.Золбоогийн зээрд халзан,  аймгийн Алдарт уяач Д.Ганболдын Сод хээр, аман хүзүүнд хурдалсан аймгийн Алдарт уяач П.Дэлгэрсайханы хонгор  зэрэг үрээнүүд бүртгүүлжээ.

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна