Сонгомол хурдан Солонго зээрд

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 07 -нд

Хоймор нутгийн алдрыг дуурсган энэ цаг үед одтой сайхан наадаж буй эрхмүүдийн нэг нь Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва юм. Түүний Солонго нэртэй хурдан зээрд азаргыг уншигчид эчнээ мэдэх байх. Дааган цагаас уягдсан хурдан зээрд одоогоор төрийн зарлигт наадмаас дөрвөн айраг хүртээд буй  бөгөөд удам, угшлыг лавшруулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батмөнхийн Шагдаржавын Хабар дуудлагат англи хээр азарга  

 Эх: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Нямнамжирын цэгээн халзан гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:  

 -АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10 

 -Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд долоо 

  2019 онд шүдлэн: 

 -“Говь шанхын хурд-6” говийн бүсийн уралдаанд тав 

2020 онд хязаалан: 

 -АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв /сонгомол ангилалд/

2021 онд соёолон:

-Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

2022 онд хавчиг:

-АХ-ын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

-“Их хурд-9” уралдаанд найм /сонгомолд/

-Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд тус тус хурдалжээ. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна