Тод манлай уяач Г.Батхүү:” Төрийн наадамд азарга, их нас, соёолон түрүүлгэсэндээ омогшиж явдаг”


-Луу жилийн өнгийг тольдон одтой сайхан наадсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Моринд дуртай монголчуудын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна. Луу жилийн эхлэл сайхан байна. Энэ нь ганц миний хувьд биш, нийт монголчуудын хувьд өнгөтэй сайхан байна гэдэгт итгэлтэй байна.
-Луу жилийн босгон дээр уяачдын дээд цол хүртсэн. Хорин жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх тэр мөч мартагдашгүй сайхан байсан биз?
-Өө тэгэлгүй яахав. Сайхан байсан. Хийснээ үнэлүүлэх шиг сайхан зүйл байдаггүй шүү дээ. Мөрөөдөж явсан цолоо авч, хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан хорь гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн тэр мөч миний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг байсан. Адуу гэдэг хийморилог амьтантай нөхөрлөсөн 20 жилийн хугацаанд төрийн наадамд азарга, их нас, соёолон түрүүлгэж, нийтдээ гурван түрүү, 17 айраг хүртсэн байдаг юм.
-Төрийн наадамд дээд гурван нас түрүүлгэнэ гэдэг тэр бүр тохиохгүй завшаан байх шүү?
-Тиймээ, моринд дуртай эр хүний хувьд энэ амжилтаараа бахархаж омогшиж явдаг
-Тод манлай уяач цолыг тань Соёмбо зээрд аман хүзүүний амжилтаар мялаалаа?
-Монголчууд цолоо батална, мялаана гэж ярьдаг. Соёмбо зээрд маань эзнийхээ төдийгүй нийт монголчуудынхаа хийморийг өргөж сайхан давхилаа. Баяртай байна. Миний зээрд азарга үнэхээр хурдан юм. Тав уралдаж, хоёр түрүүлж, гурав аман хүзүүдлээ. Тэр дундаа “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд хоёр дахь удаагаа аман хүзүүнд хурдалж байгаа нь энэ.
-Их нас, соёолон яаж давхисан бэ?
-Соёолон 17, их нас 40 гаргаж ирлээ. Зун нь хур бороотой газар дэлэгнэж, намар нь урт сайхан болсон болохоор адуу тарган сайхан орсон. Тэр хэрээрээ адуу их хурдан байх шиг байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсэж, нийт уаячиддаа уясан морь нь түрүү магнай, унасан хүүхэд нь тод магнай байхыг хүсэн ерөөе.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна