Улсын цоллооч Г.Гантөгс: Зээрд азарга маань аймгийнхаа наадамд гурван жил дарааллаж айрагдсан цөөхөн адууны нэг
Сэтгүүлч
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, хурдан морь цоллооч, улсын цоллооч Ганзоригийн Гантөгсийг уншигч тантай уулзуулж байна.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд ямархан түүхтэй бол...
-Миний өвөө нутаг орондоо Хожгор хэмээн алдаршсан Д.Адъяа гэж хүн байсан. Өвөө маань улс, аймгийн наадмаас хишиг хүртээгүй ч нутаг усандаа уясан морио айрагдуулчихдаг моринд дуртай сайхан эр байлаа. Харин аав маань илгээлт авч хөдөө гараад нэгдлийн 700 гаруй адуу маллаж байсан хүн. Сэргэлэн сумын нэгдэлд туслах адуучин хийж байхдаа тарга хүчний аваргаар шалгарч байсан юм билээ. Тухайн үед насанд хүрээгүй байсан учир хөдөлмөрийн дэвтрийн оронд цагаан хуудсаар хөдөлмөрийн хөлсөө бөглүүлж аваад дараа нь нөхөн бичүүлдэг байсан тухайгаа ярьдаг байсан.
-Хэдэн жил адуу малласан юм бэ?
-1965 оны 09 дүгээр сараас 1967 оны 08 дугаар сар хүртэл туслах адуучин хийж байгаад 1967 оноос Авдархангай нэгдлийн Хөшиг бригадаас сувай эр үхрийн суурь хүлээн авсан байдаг. Тийнхүү жинхэнэ утгаараа малчин болоод отор нүүдэл хийн малаа сайн таргалуулж сумын захиргаа, Авдархангай нэгдлийн зөвлөлийн хурлаас “Ирээдүйн аварга малчин” гэсэн сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан юм билээ. Мөн 1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойг улсын зардлаар үзэж Монголын залуучуудын 3-р тойрон аялал чуулга уулзалтанд оролцон МХЗЭ-ийн Төв хорооны шагнал “Тэргүүний малчин залуу” алтан медалиар шагнуулж байсан. Аав маань Сэргэлэн сумын анхны алтан медалийн эзэн.

-Шаардлага өндөртэй цаг үеийн шагнал үнэ цэнэтэй шүү.
-Тэгэлгүй яах вэ. Ийм малч удмын хүн би зургаан настайгаасаа эхлэн найман жил тасралтгүй улсын наадамд хурдан морь унахдаа 15, 19, 21-т хурдлуулан төрийн хишгийг хүртэж байлаа. Бага жижиг наадмуудаас бол олон удаа айраг хүртсээн.
-Унасан хүлгээ айрагдуулдаг овсгоотой л уралдаанч байж.
-Манай ангийнхнаас улсын наадамд унасан морио айрагдуулдаг уралдаанчид цөөнгүй байлаа. Жишээлбэл одоо морь сайн уяж буй Л.Энхтүвшин, М.Оргихбаяр, Н.Шижирбаатар нар байна. Мөн манай дүү Г.Гантөр сайн унаач байлаа. Одоо уяач болсон. 2018 онд Сэргэлэн сумандаа болсон уралдаанаас айраг хүртээд их урамшсан байна лээ.
-Таны хувьд хэзээнээс морь уясан бэ?
-1999 оноос ааваараа зөвлүүлэн морь уях болсон. Зундаа хөдөө гарч өөрөө гардан хурдан морь уяж эхэлсэн дээ.
-20 жилийн хугацаанд ямар амжилт үзүүлсэн бэ?
-2001 онд Төв аймгийнхаа баяр наадамд зээрд хязаалан түрүүлгэсэн. Мөн тэр жил Дундговь аймгийн Адаацаг сумын наадамд зээрд хязаалангаа түрүүлгэж, халтар шүдлэнгээ айргийн гуравт, саарал шүдлэнгээ зургаад давхиулж байлаа. Дараа жил нь зээрд соёолонгоо аймагтаа айрагдуулсан. /гуравт давхисан/ 2003 оны тухайд зээрд азарга маань айрагдсан ч тооцогдоогүй.
-Яагаад?
-Төв аймаг байгуулагдсаны 80-н жилийн ойгоор их олон азарга уралдсан. Харамсалтай нь азарганы уралдаан будилж. Миний зээрд эхний хэсэгт гуравт хурдалсан ч тооцогдоогүй. Хэрвээ тэр жил азарга будлиагүй бол зээрд азарга маань аймгийнхаа наадамд гурван жил дарааллан айрагдсан цөөхөн адууны нэг болох байсан юм.
-Морь будилах харамсалтай шүү.
-Уяачийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэнэ. Түүний дараа 2010 онд Төв аймгийнхаа баяр наадамд хул морио есөд хурдлуулсан. Энэ морийг маань манай хамаатан Шаравсамбуугийн Цэрэнлхагва маань уясан. /Нутгийнхан Мок гэдэг/

-Таныг морь уяхаас гадна цоллодог хэмээн сонссон юм байна. Цоллох тухайд хэзээнээс эхлэлтэй вэ?
-Хүүхэд байхаасаа л хурдан морь цоллож наадам хэсдэг байсан. Аав маань сайхан дуулна. Морь цоллоно. Манай суманд улсын морь цоллооч Санжаасүрэн гэж хүн байлаа. Тэр хүн манай хамар хашааных. Аав маань тэр хүний шавь байгаа юм. Аавыг дагаад тэднийд ороход Санжаасүрэн гуай морины цол дуудаад аав маань бичиж аваад л...
Санжаасүрэн гуай бэлэн цол дууддаггүй. Өөрөө зохиосноо хэлдэг мундаг хүн байсан. Тэр хүнээр бахархах бишрэх сэтгэл маань морь цоллоход нөлөөлж, 2005 онд Монгол Улсын цоллооч хэмээх эрхэм цолны эзэн болсон доо.
-Хурд ирлэхээс гадна хүлгийн хийморь сэргээдэг хүнтэй ярилцах таатай байлаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Яг тэр наадам гэж санаанд орохгүй байна. Ямартаа ч морь уяна гэдэг үнэхээр амаргүй ажил. Хүүхэд, морь мэнд сайхан уралдаад ирсэн наадам бүхэн сайхан. Морь уясан он жилүүддээ ойлгож мэдэрсэн нэг зүйл бол “Адуу болгон өөр уяатай. Түүнийг мэдэрч тохирсон ажлыг нь хийж байж амжилтанд хүрдэг. Энэ болгоныг тохируулна гэдэг уяачаас ур ухаан эрдэм чадал шаардаж байдаг” юм билээ. Тиймээс төр түмнээ цэнгүүлэхээр ур ухаанаа уралдуулж байдаг нийт уяачдадаа амжилт хүсье.
-Баярлалаа. Морь уях төрийн хэрэгт тань амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн Зуунмод сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна