Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын азаргатай
Сэтгүүлч
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хийморилог уяачдын төлөөлөл, сумын Алдарт уяач А.Чинбаттай цөөн хором уулзаж ярилцсанаа эрхэм танаа хүргэж байна. Тэрээр Хан Хэнтий аймгаас төрсөн цөөн улсын цолтны нэг, Монгол Улсын Алдарт уяач Д.Алтангэрэлийн хүү юм. Д.Алтангэрэл Алдартын хөвгүүд дээдсийн үйл хэргийг үргэлжлүүлэн уяа эвлүүлж, хоёул сумын Алдарт уяач цолонд хүрээд байгаа юм билээ.
-Алдартын хүүтэй уулзаж буйдаа баяртай байна. Хэзээнээс бие даан уяа эвлүүлж байгаа вэ?
-2002, 2003 оноос бие даан морь уяж, 2005 онд Дорноговь аймгийн Айраг суманд болсон хойд бүсийн уралдаанд Мөнгөн хөлтийгөө хязаалан үрээ таваар давхиулж анхны айргаа амсч байлаа.
-Танай унаган адуу юу?
-Тиймээ. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Нарангэрэл агснаас авсан хонгор азарганы маань төл байгаа юм. Одоо 14 настай, 15 медальтай азарга бий. Өнгөрсөн жил л гэхэд аймгийнхаа өмнөд бүсийн уралдаанд түрүүлсэн. Ер нь жилдээ хоёр, гурав уралдахдаа айраг түрүү алддаггүй адуу.
-Аавынхаа цогцлоон бий болгосон адууг сайжруулах тал дээр хэр анхаарч байна?
-Аавынхаа бий болгосон адууны угшлыг сайжруулах тал дээр анхааралгүй яахав. Цаг үе ч тэгж шаардаж байна шүү дээ. Манай адууны үндсэн угшил нь урд талаасаа Тайж, хойд талаасаа Дарьгангын Жижиг зээрдүүдийн угшилтай юм байна лээ. Манай аав “сайн гүүнээс сайн адуу гарна” гээд гүүгээ их хайрладаг, ач холбогдол их өгдөг байсан. Тийм болохоор би азарга, үрээ голдуухан авдаг.Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Айраг, Хэнтийн Баянхутаг, Батноров зэрэг сумаас азарга авсан. Эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан, эх нь Дарьганга чигийн угшилтай нэг сайхан буган азарга бий. Энэ жил найман настай. Одоогоор надад зургаан өөр угшлын азарга байна. Хэнтийн Баянхутагийн азаргыг л морины байнд ирсэн болохоор удам угшлыг нь нарийн сайн мэдэхгүй.

-Аав тань хонгор голдуу азаргатай байсан гэдэг. Та бас хонгор азаргатай гэлээ. Ер нь голдуу хонгор зүсмийн адуугаар азарга тавьдаг юмаа даа. Зүсний тухайд ямар нэг бэлгэдэл байна уу?
-Манайх хонгор, шарга голдуу адуутай. Аав маань төрсөн нутгаасаа ирэхдээ шарга адуу авчирсан юм билээ. Тэгээд дээр нь хонгор халзан, өсгий цагаан хонгор гээд хонгор зүсмийн азарганууд авч тавиад ерөнхийдөө хонгор, шарга голдуу адуутай болсон. Би ч гэсэн аавынхаа адууны зүсийг нэг их өөрчлөхийг боддоггүй юмаа. Адуу авбал хонгор зүсийг голчилдог. Дарьгангаас авсан хонгор азарганы маань төлүүд сайн давхиж байгаа. Төлүүдийнх нь түрүүч хязаалан болчихсон. 2014 онд өвгөн ноёны наадамд аман хүзүүнд давхисан.
-Хол ойрын наадамд их явж байна уу?
-Явж л байна. Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг зүүн аймгийн сумдаар нэлээд наадна аа. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд болсон уралдаанд Мөнгөн хөлтийгөө гуравт, Дорноговь аймагт болсон уралдаанд зургаад, Хэнтий аймгийн 90 жилийн ойд 36-д оруулж байлаа. Мөн 2013 онд Өвөрхангайн морины хөшөөний нээлтэнд хонгор морь, хоёр даагатай очиж наадсан.
-Улс, бүсийн чанартай наадамд оролцож байна уу?
-Улс, бүсийн наадамд уралдах санаатай л байна. Аймгийн бүсийн уралдаанд бол уралдаж байгаа. Дорноговь аймгийн хойд бүс, Хэнтий аймгийн өмнөд болон баруун бүсийн наадмуудад уралдсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2013 онд.
-Залгамж халаа болох багачуулаа бэлтгэж байгаа байлгүй. Хүүхдүүд моринд дурлах юм уу?
-Дуртай, дуртай. Би дөрвөн хүүтэй, нэг охинтой. Том хүү маань одоо 20 хүрч байна. Морь мал уях дуртай. Уул овооны жижиг наадмуудад түрүүлгэж айрагдуулаад л байдаг юм. Хоёр бага хүү маань ихэр. Ихрүүд маань хурдан морь унана. Эд маань өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэжлүүлж, залгамжлаад уях байлгүй дээ.

-Эргэлзэхгүй байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь танай гэр бүлийг өнө мөнх ивээж явах болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна