Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн: Уяаны ойр гал түлээд, арц хүж уугиулах нь сайн

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 05 -нд

Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач 

-Өлгийтэй хүүдээ эмээл зэхдэг монголчууд алсыг хардаг ард түмэн. 

-Бид морь уралдахыг хамгийн дээд хэлбэр гэж ойлгодог. Гэтэл наана нь морь унах, морийг зөв эдлэх гэх мэт олон чухал өв соёлыг тээж явдгаа анзаардаггүй.

-Адууны соёл гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн соёл юм билээ.

-Адуу галын дөлөнд сэргэж, цог заль нь бадарч байдаг. Тийм учраас уяаны ойр гал түлээд, арц хүж уугиулах нь сайн. 

-Мэдсээр байж монгол морины уралдаанд эрлийз адуу уралдуулж байгаа хүмүүсийг би хулгайчтай зүйрлэнэ.

-Морийг хөндүүртэй байхад нь давхиулж, тарласнаас болоод хөөрүү зан суучихдаг.

-Морь түрүүлгэж айрагдуулна гэдэг    дан ганц уяа сойлгоос шалтгаалахгүй. Тухайн өдрийн цаг агаар, газар орны байдал нөлөөлдөг учраас уяачид тэр өдрийн аз, эз мэднэ гэдэг юм.

-Монгол наадам цэвэр хатуужил, тэсвэрийн холын зайн уралдаан. 

"Тод ишлэл" номноос...

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.242.47.14

    Монгол эр хүний жудаггүй атархуу нөхөр Улс төрчид шиг бас хөөрхөн албан тушаалд дуртай эр шиг байгаа юмаа Морин холбоо хоёр талуулж байгаа ганц эр өөр хэнч биш муу санаж атархаж явахаар үйлс чинь бүтэхгүй өөрийн толгойгоо цусдан Монгол наадам морин уралдаанаар бүү тог

    Reply