Аймгийн Алдарт уяач С.Цэдэнжав: Нагацынхаа бэлэглэсэн хулгар хонгор, түүний үр төлөөр олон жил одтой наадаж байна
Сэтгүүлч
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Цэдэнжавын ярилцлагыг хүргэж байна.
-Нэгэн үе нутаг орондоо дийлж уралддаг байсан хулгар хонгорын тухай яриагаа эхэлье?
-Миний нагац ах нар олон жил хурдан морь уяж, сайн ч хурдлуулж явсан улс. Нагац ах Содном Хэнтийн Галшар чигийн удамтай нэг хулгар хонгор даагыг хавчиг азарганд нь Баян-Овоо сумын наадамд түрүүлгэж байлаа. Түүнээс хойш дөрвөн жил дараалан түрүүгээ алдаагүй хурдан буян даа. Содном ах энэ хурдан хулгараа соёолонд нь надад өгсөн юм. Надад ирээд 1971 онд газар газрын хурд цугласан аймгийн 50 жилийн ойгоор хол тасархай түрүүлж ирэн, хурсан олныг баярлуулж байлаа. Залгаад 1972, 1973 онуудад Цогтцэций сумандаа дараалан түрүүлсэн. Харамсалтай нь түүнээс хойш цаг муудаж, ган зуд болоод хоёр, гурван жил хэртэй уяагүй. Ингээд 1976 онд байхаа, сумын наадамд хулгар хонгор түрүүлж, айргийн дөрвөн адуу түүний төлүүд дараалан орж, цулбуур өргүүлж явсан аатай үе бий. Ер нь манай нутгаар хулгар хонгорын төлүүд эр эмгүй нэлээд тарчихсан. Ямартаа л хүмүүс хулгар хонгорыг эр төлийг нь эмд нь тавьчихгүй юмсан гэж байхав. Их хурдан буянтай, хурдан амьтан л лаа. Төлүүд, төлийнх нь төл хүртэл их хурдан байсан. Ер нь төл их сайтай л даа.
-Яагаад хул хонгор гэсэн юм бэ?
-Азарган үрээнүүд ноцолдож байгаад өрөөсөн чихийг нь хулгар болгочихсон юм. Тэгээд л хулгар болчихгүй юу. 1986 онд хулгар хонгорын төлүүдийг уяж наадамд ирээд, азаргаа, соёолон хоёр түрүүлгэчихээд, хязаалан үрээгээ үлдээж байлаа. Нэг наадмаас гурван түрүү авахгүй гэсэндээ тэр л дээ. Тэр үзэл бодолдоо бас их үнэнч байжээ. Би ч голдуу сумандаа л нааддаг байлаа. Дээр үед чинь нэгдэл гэж сүрхий албатай. Зуны ид ажлын үед морь уянаа гээд ажлаа орхиод явж болохгүй. Нэгдлийн адуу олон малласан даа.
-Одоо хулгар хонгорын төлүүд бий юу?
-Хулгар хонгорын төлөөс манай сум 13 азарга тавьсан байдаг юм. Одоо ч манайд төлүүдээс нь бий. 1999 оны анхны даншигт төл нь болох халиун морь их насанд 12-оор ирсэн. Миний энэ халиун чинь шүдлэн, хязааландаа хоёр удаа аман хүзүүдэж байлаа. Харин одоо их хурдалж байгаа төл гэвэл Гамбаагийн хул азарга байнна. Бас л манай хулгарын төл. Тэр үед чинь найз нөхөд, ах дүү хамаатан садандаа зүгээр л өгчихдөг байлаа. Яваандаа цаашаа тарсаар нэлэнхүйдээ болчихсон хэрэг. Тэр бүү хэл Дундговийн Мандал-Овоо сум руу хүртэл явчихсан дуулдана лээ. Их хурдан байгаа гэсэн.

-Хулгар хонгорынхоо дээд угшлыг нь сонирхож байв уу?
-Их холоос авсан адуу юм гэнэ лээ. Тэгэхээр асууж сурсан ч эрэл мухардчихаад байгаа юм. Миний нагац буурал Бат-Өлзий гэж сүрхий морь мэддэг хүн байлаа. Ах маань Дорноговь аймгийн засан хүмүүжүүлэх ангид хүмүүжиж байхдаа адуу маллаж, морь уядаг байж л дээ. Тэгсэн нэг удаа засангийн дарга нь “чи тийм сүрхий морь уядаг юм бол Дорноговь аймгийн наадамд зургаан насны морь түрүүлгэчихвэл чөлөөлье” гэсэн байгаа юм. Тэгээд аймгийн наадамд таван насны морьд уяж уралдуулсан нь түрүүлээд, нэг насанд аман хүзүүдүүлжээ. Ингээд засангаас чөлөөлөгдөхөд дуртай адуугаа авахыг зөвшөөрч, хулгар хонгор даагыг авсан гэдэг юм.
-Аймгийн наадамд зургаан нас түрүүлгэсэн гэхээр айхтар уяач байж дээ?
-Тийм шүү. Гярхай уяач байсан шиг байгаа юм. Миний нагац ах Содном чинь тэр хүний төрсөн дүү нь. Би ахыгаа аав л гэдэг. Аав маань морь мал их сайн хатгана, ханана. Айл саахалтынхан маань морь хатгуулах гээд дараалдаг байлаа шүү дээ. Морь мал хатгана гэдэг чинь улирлын чанартай. Өвөл ес эхэлсэн үед хатгахгүй морь өрөөл татанхай болчихно гээд гараа ч хөдөлгөдөггүй байж билээ. Харамсалтай нь би тэр эрдмийг аав шигээ гаргууд сурсангүй дээ. Яахав ойр зууртаа л хатгадаг юм. Эмчлээд сүйд болохгүй ч морио буруудахыг мэддэг, гэмтэхээс урьдчилан сэргийлчихнэ. Өөрөө өөртөө болоод л байдаг юм.
-Хүмүүстэй уулзаж байхад нэгдэл нийгэмчилснээс болж шанхын адууны чанар муудсан гэлцэх юм. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Тийм шүү. Бодоод үз дээ. Нэгдлийн үед сумын наадамд 7 азарга, 10 даага давхина. Долоохон азарганаас тав нь айрагдана гэхээр ямар наадам болдог байсан нь харагдаж байгаа биз. Тэгэхээр адууны чанар муудсан, хурд тасарсан нь нэгдэл нийгэмтэй холбоотой байж болох талтай. Тэгээд ч одоо шиг олон наадам болж байсан биш дээ.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Баярлалаа. Монголын ард түмэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Мөнх
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

64.119.24.158
Dund govi aimagt mandalovoo sum gj bdaggvi ym umnugoviin mandalovoo sum gj bdag ymaa
Reply59.153.113.120
Хууч яриа сайхан санагдавч найруулга зөв бичиг гэж алдаа их л юм
Reply202.21.108.25
Ингэж замбараагүй ярьдаг ч хүн биш шүү
Reply202.126.88.146
Сайн байна уу, Арай л замбараагүй ярилцлага гэхээсээ нэг нөхөр бодож байгаад өөрийнхөө хэллэгээрээ бичих гэж оромдсон юм байна. Засаж гаргавал зүгээр байна даа. Энэ хүн миний нагац ах юм.
Reply66.181.161.17
tiim bn ih bolhi ewluuleg bolj