Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд


Дэлхийн болон Монголын цуут хурдан хүлгүүдийн удам угшлын талаар сонирхолтой мэдээллийг хүргэдэг УГШИЛ АМГАЛАН-гийн ээлжит цувралыг танилцуулж байна. Тэрээр энэ удаа XX зууны нэрт адуу үржүүлэгч Дагмид Мээрэнгийн цоохор хонгор азарганы талаар сийрүүлжээ.
Монголын хурдан морины нэрт шинжээч, зураач Аюушийн Батболдын нэгэнтээ “Мээрэнгийн цоохор бол Монголын умардын бүжигчин юм” гэж хэлсэн нь аргагүй оносон тодорхойлолт болно. XX зууны дэлхийн шилдэг үржлийн азарга Умардын бүжигчинг олон адуу сонирхогчид мэднэ. Дагмид мээрэнгийн цоохор хонгорыг яагаад түүнтэй адилтган нэрлэсэн нь дараах товч тайлбараас ойлгогдох биз ээ.
Англичууд 1790-ээд оноос хойш тасралтгүй адууныхаа угшлыг бүртгэсээр ирсэн бол монголчуудын хувьд тодорхой бүртгэсэн баримт байдаггүй. Гэхдээ 1900-гаад оноос хойш зарим зартай хурдан адуунуудын угшил түүх, дурсамж хэлбэрээр тэмдэглэгдэх буюу ам дамжин яригдсаар бидэнд ирсэн байдаг.
Тэрхүү мэдээллээс харахад өнөөг хүртэл олон үе дамжин адууны удам нь тасралтгүй хурдалсаар байгаа ХХ зууны гарамгай адуу үржүүлэгч хоёр эрхмийн нэг нь яах аргагүй Баадуу Дорж, нөгөөх нь Дагмид Мээрэн юм. Дагмид Мээрэнгийн цоохор хонгор бол Монголын хурдан адууны удмын түүхэнд гүн мөрөө үлдээсэн цуут хүлэг мөн. Үүнийг түүний удмаас салаалсан гуравхан гол цусны шугамаар төлөөлүүлэн товч тайлбарлая.
Цоохор хонгорын төл
1. Өвгөний Батбуянгийн Их зэгэл

Энэ азарга 1925 онд төрсөн. Энэ азаргыг Батбуян гуай 1926-1927 оны орчим Дагмид Мээрэнгээс үрээ байхад нь авсан бололтой. Их зэгэл улсын баяр наадамд хоёр (1931, 1933 онуудад) түрүүлж, хоёр айрагдсан цуутай азарга байв.
Түүний төл Бага зэгэл нь 1933 онд хязааландаа айргийн гуравт хурдлаад,

1934, 1936 онуудад түрүүлж байв. Их зэгэлийн өөр нэг төл Батбуян гуайн хонгор азарга 1936 онд соёолондоо айргийн тавд хурдалсан байдаг бол бас нэг төл болох Шорон хуруу Хайнзангийн хонгор морь 1938 онд түрүүлжээ. Батбуян гуайн Их, Бага зэгэлийг нь залгаж хурдалсан Хөх цавьдар азарга бол Их зэгэлийн төл бөгөөд 1936, 1938 онуудад айрагджээ. Энэ азарганы төл ХХ зууны Монголын шилдэг гурван их насны морьдын нэг улсын наадамд найм уралдахдаа гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, гурав айрагдсан Сэрээнямын Банзрагчийн сартай зээрд гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байх.

Түүнчлэн Хөх цавьдарын охин төлөөс гарсан Бүүвэйн Банзрагчийн Толбот бор азарга 1971, 1973 онуудад улсад хоёр аман хүзүүдсэнээс гадна түүний удмын олон хурдан адуу төрж, өдгөө ч хурдалсаар байна.

Хөх цавьдарын төлийн төл Мөнхийн Данзаннямын аварга хээр морь гэхэд улсад нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдсан хурдан хүлэг билээ.

Хөх Цавьдарын төл Тэмээн хээр гэгч азарганы төлийн төл Даваахүүгийн Цолмон халтар азарга “Их хурд-2” уралдаанд түрүүлсэн гэх зэрэг олон хурдан азарга, сайн гүүнүүд төрж, үр удмууд нь өнөө ч хурдалсаар байна.
2. Ван ноён Доржцэрэнгийн хулан хонгор:
Цоохор хонгорын төл бас нэгэн цуут азарга бол өвгөн ноён Пүрэвжавын хүү Ван ноён Доржцэрэнгийн Хулан хонгор юм. Хулан хонгор 1926 оны улсын баяр наадамд түрүүлсэн бөгөөд төл Дагмид Мээрэнгийн Шил зээрд азарга 1935-1936 онуудад шүдлэн, хязааландаа дарааллан түрүүлж байжээ. Шил зээрдийн төл Донойн Цэвэгмидийн саарал азарга

Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор улсын баяр наадамд түрүүлж байсан бол түүний төл алдарт Бөгөн хул азарга 1953 онд хавчигтаа түрүүлээд будилсан гэсэн шалтгаанаар дахин уралдаж айргийн гуравт баригдаж байжээ. Түүнээс өмнө буюу 1951 онд хязааландаа айргийн тавд, 1956 онд есөн настайдаа айргийн дөрөвт хурдалсныг баяр наадмын цуваанаас харж болно.

Бөгөн хул маш төлөрхөг азарга байсан агаад Ангасай Банзрагчид очсон саарал азарга

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор улсын баяр наадамд түрүүлсэн байдаг. Энэ азарганы төл болох “бороохой” Готовын саарлын маш олон төл Төв аймгаар тархаж, улсын баяр наадамд олонтаа айрагдсан.
Бөгөн хулын төл Бяраагийн улаан азарганаас Өндөр Гансүхийн бор азарга гарч түүний удам болох бор голдуу олон хурдан адуу Дорнод аймагт төрж, хурд тарьсан байдаг. Энэ мэтчилэн Дагмид адууны том төлөөлөл болох Бөгөн удмаас олон зуун азарга Монгол даяар салбарласан билээ.
Шил зээрдийн төл Маанагийн Баясгалангийн хул алаг, түүний төл Балдайн Санжаагийн халзан азарганаас улсын наадамд гурав түрүүлж, гурав аман хүзүүдсэн Даваанэрэн начингийн халзан азарга төржээ. Энэ азарганы удмаас Маарын хээр, Хэнмэдэхийн хар морь, Доогийн халзан, Дархан түмэн эх Ганбаатарын халзан (улсад гурав түрүүлсэн), Бөмбөг халзан, 1973 онд улсад түрүүлж 1976 онд айрагдсан “нударга” Жадамбын хүрэн, 1968 онд улсад түрүүлж, 1967 онд аман хүзүүдсэн Александрын хүрэн зэрэг олон азарга төрсний дотор Даваанэрэн начингийн халзангийн шууд төл Баянцогтын Цэнддоржийн их хүрэн 1968 онд гуравлаж, 1969 онд түрүүлсэн ба түүний төл Цэнддоржийн бага хүрэн шүдлэн, хязаалан, соёолон насандаа буюу 1971-1973 онуудад гурван жил завсаргүй айрагдаж байжээ. 1989 онд бага хүрэнгийн төл гүүнээс гарсан Гаанжуурын Сундуйн хоёр их морь улсын баяр наадамд зэрэг айрагдаж байсныг дурдах нь зүйтэй байх.
Цэнддоржийн бага хүрэн азарганаас Баянцогтын Норов Цагдаагийн хээр гүү гарч, түүнээс Тод манлай уяач Одгэрэлийн дүү Одонбаатарын хулагч гүү төрөв. Хулагч гүүнээс Пүрэвдоржийн Цэвэгмидийн (Тайж халтар азарганы эзэн) хонгор халзан гүү төрж, түүнээс 2019 оны Ламын гэгээний хурдын түрүү Цэвэгмидийн бага хүрэн азарга төрсөн байдаг.
Хулан хонгорын бас нэгэн зартай төл нь Норов хүрэн азарга. Норов хүрэнгээс Хүртийн Дамдингийн хүрэн азарга гарч түүнээс ангасай Банзрагчийн улсад даага түрүүлсэн Баяр, мөн Магнай нэртэй азарганууд нь төрсөн. Норов хүрэнгийн төл Хөх Базарын хүрэнгээс гүний Гомбосүрэнгийн Их хүрэн, түүний төл хавтгай магнайт цагаан гүүнээс Оорой Энхээгийн зээрд азарга гарч, түүний олон төл Хэнтий аймагт хурдалсаар байгаагийн дотор Доновоогийн бага бэлэвсэн зээрд азарганы төл Жаргалсайханы зээрд халзан гүүнээс улсад түрүүлсэн Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь гарсан байх жишээтэй.
3.Баян Совдын цоохор хонгор:
Цоохор хонгорын гурав дахь том цусны шугам нь баян Совдын цоохор хонгор болно. Совдын цоохор хонгорын төл Совдын Шөвгөр хонгор 1936 онд Хан Хэнтий аймгийн баяр наадамд (Сүхбаатар аймагтай нэг байхад) аман хүзүүдсэн бол өөр нэг төл зурхайч Халтарын Чойндонгийн хүрэн азарганы үр сад хожмоо төрийн наадамд айрагджээ. Тодруулбал, Х.Чойндонгийн хүрэнгийн төл хүү Ундрахынх нь бага хүрэн азарга. Бага хүрэнгийн төл Бураа Пүрэвжавын Бэлэвсэн хүрэн азарга. Бэлэвсэн хүрэнгийн төл Д.Ганбатын Босоо дэлт хүрэн азарга.

Босоо дэлт хүрэн 2007 оны улсын наадам болон шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд айргийн гуравт тус тус хурдлаад, 2008 оны төрийн наадамд аман хүзүүнд баригдаж байлаа.
Совдын цоохор хонгорын хамгийн цуутай төл бол Рэгзэнгийн цоохор хонгор бөгөөд энэ азарганы удмыг бичихэд урт цуваа хөвөрнө. Товчхондоо, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян сумдаар энэ адууны үр төл их тархсан. Рэгзэнгийн цоохор хонгорын удам болох Наваанчүлтэмийн халзан азарганаас Шинэтулгын халзан гүү төрж, түүнээс төрийн наадамд гурван жил дарааллан түрүүлсэн Улс халзан азарга гарсан юм. Мөн Рэгзэнгийн цоохор хонгорын ач болох Баадуу Доржийн Дэлдэн хүрэн азарга, түүний ач болох Бураа Пүрэвжавын хар голт халиун (Мөнххаан сумын 70 жилийн ойгоор түрүүлсэн), халиуны төлийн төл Бураа Пүрэвжавын Бүнчингийн саарал (Мөнххаан сумын 90 жилийн ойд түрүүлсэн) зэрэг хурдан азаргануудыг нэрлэж болно. Пүрэвжавын хар голт халиуны төлийн төл болох хүү Батхүрэлийнх нь саарал азарганы төл Бүнчингийн хул азарганы төлөөс Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээ гарч, 2020 оны улсын наадмын хязаалангийн уралдаанд айргийн тавд хурдалсан. Энэчилэн баян Совдын цоохор хонгорын удмын олон мянган адуу зүүн Монголын тал нутагт одоо ч хурдалсаар байна.
Дагмид мээрэнгийн цоохор хонгороос дээрх гурван шугам үүсгэгч азарганаас гадна мэдээж бидэнд мэдэгдээгүй олон хурдан адуу төрж, цааш салаалсан нь дамжиггүй. Цоохор хонгорын бас нэгэн шууд төл болох хонгор соёолон 1929 онд улсын баяр наадамд түрүүлсэн бөгөөд энэ азарганы төл хонгор даага 1935 онд гуравлажээ.
Дагмид Мээрэнгийн цоохор хонгор гэгч цуутай азарганы үр удмынх нь түүхээс өчүүхэн хэсгийг дурдахад л ийм байна. Бидний өвөг дээдэс олон зуун жилийн турш үржүүлэн бий болгож өвлүүлсэн хурдны удамт монгол адууныхаа угшлыг нь бүртгэн хадгалж, цаашид сайжруулан үржүүлсээр байх нь орчин үеийн адуу үржүүлэгч бидний хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлахыг дахин нэг сануулъя.
Адуугаа эрлийзжүүлэхийн зэрэгцээ монгол адууны уралдааныг үгүйсгэгчид олширч буй энэ цаг үед нэгийг устгаж, нөгөөг хөгжүүлэх бус, хурдны угшилтай монгол адуугаа хэвээр хадгалж үлдээх нь язгуур эрх ашгаа голлон анхаарч буй хэрэг юм. Үүгээрээ эрлийзжүүлэлтийг үгүйсгээгүй бөгөөд харин үржлийн зохистой харьцаа баримтлахыг сануулж буй хэрэг болно.
ФБ хаяг: ugshil amgalan
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
192.82.70.220
Utamt aduu aguu
Reply66.181.161.116
Deer ueees salaalj urjuulj irsen mongol aduug heveern avch uldehn mash zuv
Reply192.82.70.220
202.126.89.172
Угшилаа гэж!!
Reply202.126.89.13