Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хоёр жил дарааллан түрүүлгэсэн
Сэтгүүлч -АХ-ын түүхт 99 жилийн ойн баяр наадамд хар даагаа айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Төрийн наадмаас айраг хүртсэндээ маш их баяртай байна. Хурдан хар даага маань төрийн наадамд аман хүзүүдэж, “Хүй мандал” гал уяаны хамт олныг баярлууллаа.
-Хар үрээ наадмын өмнөх сунгаануудад хаагуур давхиж байсан бэ?
-Гурван сунгаанд гурвууланд нь өнгөлсөн. Сүүлийн сунгааныг би өөрөө дагаж үзсэн юм. Сунгаануудад өнгөнд байсан болохоор баяртай мэдээ дуулах болов уу гэсэн хүлээлттэй байсан нь ёсоор боллоо. Сунгаанаас гадна хавар 1000 долларын бооцоот уралдаанд түрүүлсэн болохоор найдлага өндөр байсаан.
-Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байжээ.
-Гэхдээ л төрийн наадам шүү дээ. Ямар ч наадамд морь айрагдуулна гэдэг хүлэг, эзэн, уяач, унаач дөрвийн аз өм тэгширч байж бүтдэг зүйл. Тэр утгаараа дүүрэн итгэх аргагүй юм.
-Бүсийн уралдаануудаас хишиг хүртэж байв уу?
-Байсаан. Өнгөрсөн жил Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд соёолон айрагдуулсан. Гарсан цагаас өнгөлсөн 134 дугаартай хонгор соёолон миний адуу байгаа юм. Эзнийг нь хэлэхгүй хүүхдийн номероор зарлаад байсан шүү дээ. Бараг 18 км өнгөлөөд, үзүүрийн хоёр километрт унжаад тавласан. Мөн Өмнөговь аймагт болсон “Говь шанхын хурд-6“ говийн бүсийн уралдаанд хээр шүдлэнгээ найзынхаа нэр дээр айрагдуулсан.
-Том наадмын өм нээгджээ. Өнөө жил хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Зургаан насны 14 адуутай ирээд, гурвыг нь л мордуулсан. Хар даага маань айрагдаж, эрлийз дээд ангилалд хонгор соёолон 20 гаргаж, хязаалангийн уралдаанд зээрд үрээ 40 гаргаж давхисан.
-Ингэхэд хэд дэх жилдээ төрийн наадамд оролцож байгаа юм бэ?
-Сүүлийн арван жил морь мордуулж байна. Үүнээс өмнө даага 14, их морь 40-д давхиулж байсан. Харин орон нутагтаа бол сайхан нааддаг аа. Сүүлийн гурван жил Налайхынхаа баяр наадмаас айраг, түрүү алдсангүй. Нас болгонд айрагдуулж байгаа. Тэр амжилтаараа өнгөрөгч 2019 онд нийслэлийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан юм бэ?
-1995 онд Хэнтий аймгийн Галшар сумын баяр наадамд зээрд хязаалан таваар давхиулж анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс хойш зээрд азарга маань соёолон, хавчигтаа хоёр жил дарааллан Галшард түрүүлсэн. Морь уяхын тухайд бол нэлээд эртний түүхтэй. Би Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Лутмөнхийн Нарангэрэлийн хүү Ононтой олон жил сайхан нөхөрлөж байгаа юм. Манай адууны гол суурь нь тэдний адуу болдог.
-Яагаад ч юм удамт уяачдын нэг байх гэж бодлоо.
-Миний аав, ээж хоёр Ховд нутгийн улс. Миний хөгшин аав Тавхын бор морьд Ховд аймгийн Алтай сумандаа сайн давхиж байсан гэдэг юм. Өвөөгийн үйл хэргийг үргэлжлүүлж өдгөө надаас гадна эгчийн хүү морь уядаг.
-Таамаг зөв байжээ. Ярилцлагаа танд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2019 онд би Налайхчуудаа уриалан цэнгэлдэх хүрээлэн барьсан юм. Түүний нээлтэнд зориулж зохион байгуулагдсан уралдаанд миний хонгор азарга түрүүлж, хээр азарга аман хүзүүдээд цоллуулж зогсох хамгийн сайхан байсан. Тэр хээр азарга маань өнгөрсөн жил “Их хурд-8” уралдаанд өнгөнд явж байгаад 20-иодоор давхисан.
-Ийм бахдалт наадам олон тохиох болтугай. Ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.81
1995 онд Галшар суманд 5 аар давхисан хязаалан зээрд үрээ хэний адууны ямар үрээ вэ?
Reply64.119.20.57
Газрын наймаачин. Налайхын өнгөтэй өөдтэй бүх газрыг хуу хамсан нөхөр дөө. Цадаж ханана гэж бхгүй. Албан тушаалд дуртай.
Reply103.57.94.212
Манай Налайхын мундаг залуусын нэг гэж боддог.
Reply103.57.94.212
yamar mundag hun be. Amjilt husie. Baala ahdaa
Reply202.9.46.190
Аз өм нь тэгширч 100н жилийн ойгоороо айраг түрүү аваарай гэж ерөөе дайчин мундаг залуу шүү
Reply