Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь тодорхой бөгөөд уяачдын эрх тэгш байхад л сайхан наадчихна даа
Сэтгүүлч -Төрийн наадмаас хоёр түрүү хүртсэн хийморилог залуу уяачид халуун баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Нартай, хуртай сайхан зун боллоо. Энэ жил уралдсан нь цөөн ч хоёр түрүү хүртсэндээ баяртай байна.
-Монгол төрийн наадамд уясан хүлгүүдийнхээ тоосыг өргөдөг болоод удаж байна уу?
-2014 оноос эхлээд долоо дахь жилдээ улсын наадамд оролцож байна. Тод манлай уяач Дугараа буюу Батхүрэлийн Бат-Өлзийгийн туслахаар ажиллаж байгаад 2013 онд Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойд даага түрүүлгэж том наадмын амжилтаа эхлүүлсэн. Түүний дараа хавар буюу 2014 оноос Чинзориг ахын морьдыг уядаг болсон юм. Тэгээд 2016 онд Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд буурал морь, хээр даагыг нь түрүүлгэсэн. Мөн тэр уралдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат Цэдэнсодномын Энхболд гэдэг хүний зээрд даагыг эрлийз бага насанд түрүүлгэсэн.
Дараа жил нь Зоригоо ахын Сарт зээрд азаргыг улсын наадамд дөрөвлүүлээд, Сүхбаатарт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлгэсэн. Зүүн бүсэд дээр хэлсэн Энхболд гэдэг хүний сартай хул даагыг мөн айрагдуулсан.
-2018 он бол та бүхний хувьд амжилт арвин жил байсан.
-Тийм ээ. Сарт зээрд “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдээд, зун нь улсын баярт түрүүлсэн. Улсын наадмын дараа Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Сандагийн Нямжавын хээр хязааланг айрагдуулаад, Дорноговийн бүсэд зээрд азаргаа аман хүзүүдүүлсэн. Мөн говийн бүсэд Архангайн Энхболдын хул соёолон морь, миний өөрийн буурал даага түрүүлсэн.
-Данзанравжаагийн 215 жилийн ой, говийн бүсийн уралдаанаас бараг гурван түрүү хүртсэн юм байна шүү дээ.
-Тийм. Хоёр түрүү, нэг аман хүзүү хүртсэн. 2019 оны улсын наадмаар Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандагийн Нямжавын хээр соёолонг дөрөвт давхиулаад, “Хотгойдын хурд”-д очиж Чинзориг ахын зээрд морийг гуравт, хонгор даагыг нь дөрөвт давхиулсан. Өмнөговь аймагт болсон “Говьшанхын хурд-6” говийн бүсийн уралдаанд Энхболдын хээр хязааланг мөн айрагдуулсан. Тэгээд энэ жил хоёр түрүү хүртлээ.
-Ингэж наадаж байгаа хүн улсын Шилдэг уяач болохоос яахав. Монгол Улсын чансаа өндөр уяачдын хэддүгээрт бичигдлээ.
-2018 онд гурван түрүү, гурван айргийн амжилтаар чансаа өндөр есөн уяачийн долоод эрэмбэлэгдсэн.

-Хэзээнээс эхэлж морь уясан юм бэ. Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2014 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Морь уях тухайд 17, 18-тайгаасаа эхэлсэн. Түүнээс өмнө өвөөгийнхөө уясан морьдыг унадаг байлаа. Миний өвөө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Сайншанд сумын харьяат, аймгийн арслан, аймгийн Алдарт уяач Намжилваанчигийн Цогбадрах гэж хүн бий. Намайг морь унадаг байх үед өвөөгийн хонгор азарга, цавьдар морь нь их хурдан байсан.
-Залуу уяачид өөр шиг чинь амжилт үзүүлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ? Туршлагаасаа хуваалцаач.
-Хаврын уралдаангүй болчихсон чинь хүмүүсийн мориндоо тавих анхаарал багасаад байх шиг санагддаг. Тиймээс уралдаангүй гэлгүй урьдынх шигээ эртнээс тэжээж байнгын бэлтгэлтэй байх нь чухал.
-100 жилийн ойг зохион байгуулах комиссынхонд дайх үг бий юу?
-Хууль дүрэм нь тодорхой бөгөөд уяачдын эрх тэгш байхад л сайхан наадчихна даа.
-Хөлсний хашаанд баяртайгаар уулзахын ерөөл өргөе. Бас амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Хастөр
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

39.7.230.62
Heden nastai zaluu ve ?
Reply66.181.161.104
32
66.181.177.148
Hvrgendee bayr hvrgey oshoo olon airag tvrvv awaarai
Reply