Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэгнээс болж, Галт нэрийг авсан гэдэг юм билээ


“Рашаант” III багийн харьяат, сумын Засаг дарга Магваны Должинжав 1974 онд сумынхаа хүн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр төрийн захиргааны тэргүүний ажилтан, хүмүүнлэгийн байгууллагын тэргүүний ажилтан, нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан бөгөөд АХ-ын 90 жилийн ойн медальтай.
Галт гэж ямар учиртай нэр юм бэ?
-Манай Галт сумын Рашаант III багийн нутагт Галт гэж нэг сайхан нутаг, жалга байдаг юм. Одоо морь уралдуулдаг жалга л даа. Дээр үедээ энд галтай хар үнэг байсан гэдэг юм. Их л ховор амьтан гэсэн. Түүнээс үүдэн Галт гэж нэрлэсэн гэж хөгшчүүл ярьдаг.
Галт сумын онцлогуудаас сонирхуулах уу?
-1924 онд Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд одоогийн Хөвсгөл аймгийн Галт сум үүсгэн байгуулагдсан. Нийтдээ 360 мянган га газартай.
Уул ус тэгширсэн ийм сайхан газар орон. Манай сумын хувьд 5400 гаруй хүн амтай, 360 гаруй мянган толгой малтай. Эндээс 20-иод мянган тоо толгойг адуун сүрэг эзэлдэг. Сумын хувьд хөгжлийн тулгуур нь худалдаа үйлчилгээ, мод модон материалын үйлдвэрлэл, мал аж ахуй байгаа юм. Бид 2016 онд орон нутгийн удирдлагыг аваад Галт сумын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бизнес форумыг зохион байгуулсан.
Манай Галтаас чинь таван Хөдөлмөрийн баатар, 24 гавьяат, 50 орчим эрдэмтэн доктор төрсөн оюунлаг ард түмэн байгаа юм. Улмаар эднийхээ дуу хоолойг сонсож, ажил хэрэг болгох үүднээс энэхүү форумыг зохион байгуулж байлаа. Цаашдаа Галт сум аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Дээр нь мал аж ахуйгаа түшиглэсэн худалдаа үйлчилгээг явуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох нь зүйтэй. Махны болон сүүний үйлдвэрийг байгуулж, байгалийн нөөц бололцоогоо түшиглэсэн жижиг үйлдвэрийг орон нутагт хөгжүүлж, ажлын байр бий болгоё гэж бодлого чиглэлээ тодорхойлсон. Харин өнгөрсөн жилүүдийн тухайд хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг түлхүү хийхийг зорилоо. Үүнээс нэгдсэн халаалтанд холбогдлоо. Ингэснээрээ суманд үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй аж ахуйн нэгж ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж байна. Дээр нь манай 5000 гаруй иргэн тавтай орчинд хувийн болон төрийн үйлчилгээг авах бүрэн боломж нээгдсэн. Энэ ажлын өмнө судалгаа хийж үзэхэд нэгдсэн халаалтанд холбогдоогүй байхад жилд сумын хэмжээнд 1600 машин мод түлдэг байсан. Тэгвэл өнөөдөр 800 машин модыг хэмнээд байгаа юм. Нэг машин мод гэдэг нь найман босоо модоор тооцно. Ингээд бодохоор жилд 6400 босоо модыг эх дэлхийд нь үлдээж байна. Энэ утгаараа байгаль орчинд ээлтэй ажил болсон. Дараагийн дугаарт сумын хэмжээнд байгаа 450 ахмадын нийгмийн асуудлыг шийдэж, аятай тухтай орчныг бүрдүүлэн, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой гэж үзсэн. Тэгээд орон нутгийн давсан орлогоос буюу жишээ нь, самрын орлого 250 орчим сая төгрөг. Түүнээс 60 орчим саяыг аймагтаа татуулж, үлдсэн 193 сая төгрөгөөр ахмадын өргөөг барьж ашиглалтанд орууллаа. Өргөөнд тэд маань цуглаж хийн дасгалаа хийнэ. Бумба, зүү, бариа засал хийгдэнэ. Дээр нь хоорондоо дуу хөгжмийн болон уралдаан тэмцээнийг хоорондоо зохион байгуулна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ч эндээсээ авчихна. Бас тусдаа цайны газартай.
Үүнээс гадна сумын хэмжээнд 1800 орчим хүүхэд залуучууд бий. Эднийхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан. Иймээс УИХ-ын дэд дарга Энх-Амгалангийн дэмжлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын 973 сая төгрөгөөр спорт заалыг барьж ашиглалтанд орууллаа. Манай сум чинь бас спортын олон алдартантай. Тухайлбал, Монгол Улсын заан Хүрэлбаатар, Цэнд-Аюуш, Монгол Улсын харцага Ганхуяг, Монгол Улсын начин Ганзориг гээд л. Тэгвэл өнөөдөр эдний үргэлжлэл болсон залуу халаа энэ спорт заалнаас төрөх нь байна шүү дээ. Энэчлэн өнгөрсөн жил гэхэд таван тэрбум 400 сая төгрөгийн ажил хийгдлээ. Хөрөнгө оруулалт, улсын төсвийн хөрөнгөөр багахан хэсгийг нь шийдэн гадаад, дотоодын эх үүсвэр, хандив тусламж болон өөрсдийн нөхцөл бололцоо, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар бусад томоохон тулгамдсан асуудлуудаа шийдлээ.
-Шинэ ажлын төлөвлөгөө гарчихсан л байх даа?
- Тийм ээ, гарсан. Бид ирж буй онд байгууллагуудынхаа дэд бүтэц рүү анхаарна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний хүндрэлтэй асуудлуудыг шийдэх юм. Энэ жил Эрүүл мэндийн төвийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мэдээж баяр наадам болдгоороо болно. Гэхдээ энд ямар нэгэн бүтээлч ажил үлдсэн байх ёстой гэж үзээд улсын төсвийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий эрүүл мэндийн төвийн хоёр давхар барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн хуучин байрыг нь 30 сая төгрөгөөр засварлаж, хүүхдийн сувиллыг ажилууллах юм. Ингэхдээ зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдэд зориулна. Түүнчлэн одоо үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн төвийн байрыг нэмж завсарлаад цэвэр усанд холбоно. Дээр нь хүүхдийн цэцэрлэгийн асуудал байна. Судалгаагаар манай суманд 450 сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай хүүхэд бий. Гэтэл цэцэрлэг 100 хүүхдийн орон тоотой ч бид жилд 150 гаруй хүүхдийг авдаг. Гэтэл ахиад 300 хүүхэд гэртээ үлдэж байна. Энэ тухайгаа Энх-Амгалан даргад уламжилж, 300 сая төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл засварын ажлыг хийхээр боллоо. Цаашдаа ч үргэлжлүүлээд сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай хүүхдүүдээ бүрэн хамруулах нь чухал байна.
Сургуулийн насныхны хувьд өнөөдрийн байдлаар 930 орчим хүүхэд, ирэх хичээлийн жилд 1000 нэлээн гарахаар судалгаатай байна. Одоогоор сургуулийн хүүхдийн номын сангийн барилгыг 50 сая төгрөгөөр барьж эхэллээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явна.
Сургууль маань өөрийнхөө материаллаг бааз, дотоод нөөц бололцоогоо ашиглаад “Гэгээрэл” хүүхдийн төвийг ашиглалтанд оруулах гэж байна. Цаашдаа 320 хүүхдийн хичээлийн барилгыг завсарлах шаардлагатай. Дээр нь 320 хүүхдийн спорт заал бүхий байртай болох ажлаа 2019 ондоо шийдвэрлэхээр хойш нь тавьчихаад байгаа юм.
Энэ онд бас жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэх, ажлын байрыг бий болгоход онцгой анхаарна. Монгол Улсын Засгийн газрын хүрээнд хэрэгжүүлж байгаа “Монгол сүү” хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас 450 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хуваарилагдаж ирсэн.
Тэгэхээр бид орон нутгийнхаа хөгжлийн сангаас 28 сая төгрөг гаргаад ажлын байр бариад эхэлсэн. Удахгүй орон нутагтаа сүүний үйлдвэртэй болчихвол дотоодод нэгдүгээрт ажлын байр бий болно. Хоёрт малчид цалинтай болно. Үнэндээ өнөөдрийн малчид малаа саахаа больсон. 10,15 саалийн үнээтэй хэрнээ хоёр, гурвыг нь л шувтраад тараг, сүүгээ авч байгаа шүү дээ. Тийм учраас энэ хүмүүсийг ажил, орлоготой болгохын тулд ажлын байр бий болгох шаардагатай гэж үзсэн юм. Тэгвэл хоногт нэг малчин өрх 20 литр сүүг үйлдвэрт нийлүүлнэ. Тэр нь 30 хоногт 600 литр. Литрийг нь 1000 төгрөгөөр тооцоход 600 мянган төгрөгийн цалинтай болно гэж харж байна.
Сум орон нутгийн талаар нилээн ярилцлаа. Одоо сэдвээ жаахан өөрчлөх үү. Адуу дагасан өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх талаар орон нутагт ямар бодлого баримталж ажилладаг вэ?
- Тийм ээ, адуу дагасан соёл бол биднийг дэлхий дахинд таниулах хамгийн үнэт өв. Иймээс орхигдуулж болохгүй ажил яах аргагүй мөн билээ. Бидний хувьд жил бүр Уяачдын баяраа зохион байгуулдаг. Ядаж энэ баяртаа морио унаж ирэх шаардлагыг тавьдаг. Одоо чинь морь унадаг хүн гэж үгүй болчихоод байна. Манай сумын МСУХ морио унаж эдлэх, уяж сойх, нутгийн адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад нэлээдгүй ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа юм. Ажлын үр дүн хэдэн жилийн дараагаас гарах байх аа.
Та морь уядаг уу?
-Аав маань хурдан удмын морь сонирхдог. Арилжаа жороо явдалтай моринд дуртай нэгэн байлаа. Миний төрсөн дүү Мягмарсүрэн хурдан морь уяж, сумын наадамд удаалуулж, айрагдуулж л явсан. Өнөөдөр байсан бол уг нь анкетийг нь өгөөд зураг хөргийг нь авахуулахгүй юу.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сум орон нутагтаа сайхан хүлээн авч, уяачидтайгаа уулзуулсанд баярлалаа.
-Бид ч сумын удирдлагын хувиар болон Галт сумынхаа 5400 ард түмнийхээ өмнөөс та бүхэнд талархах ёстой юм. Учир нь монголчууд бидний бахархал болсон энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
9 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
10 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
10 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
11 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
12 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
13 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
14 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
15 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
16 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
9 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
8 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
14 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
15 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
12 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
11 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
10 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
10 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна