Аймгийн Алдарт уяач Л.Ганбат: Их насны мориороо давамгай амжилт гаргаж байсан

Эрхэм уншигч та бүхний шинэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. Өнөөдөр та бүхэндээ Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэг нуур 2-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ламжавын Ганбатын ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ.
- Та хэзээнээс морь уяж эхэлсэн бэ. Тэр түүхээс яриагаа эхэлье?
-Би 1987 онд цэргээс ирээд даага уяж арваар давхиулсан. Мөн аавынхаа уядаг байсан хоёр морийг уяж байсан. 1988, 1989, 1990 онд алаг даага минь сумын наадамд аман хүзүүдсэн. 1991 онд хавчиг соёолон уялгүй өнжөөгөөд 1993 оноос уралдаж айрагдуулсан. Суманд түрүүлж чадаагүй ч 11 айрагтай.
- Таны унаган адуу юу?
-Өөрийн унаган адуу л даа. Алаг морины охин дүүгээс гарсан унаганууд сумын наадамд хоёр түрүүлж хэд, хэдэн удаа айрагдсан.
-Таны оролцсон хамгийн том наадам, таны үзүүлж байсан хамгийн өндөр амжилт гэвэл?
-Хамгийн чансаатай нь гэвэл 1996 онд манай суманд болсон баруун бүсийн даншиг юм. Тухайн үед даншиг битгий хэл жижиг наадам ч зохион байгуулагддаггүй байлаа. Тэгэхэд тэр наадамд Баянхонгорын гурван сум, Эрдэнэ, Чандмань, Цогт, Алтай, Цээл, Халиун гээд 10 гаруй сумаас уяачид ирж оролцсон. Баруун бүсийн даншигт алаг морины охин дүүгийн унага борлог үрээ, бор үрээ, даага гурвыг уясан. Алаг морь зургаагаар ирсэн бол даага дөрвөлсөн. 2003 онд Баян-Өндөр сумын 80 жилийн ойд гурван үрээтэй яваад нэг нь аман хүзүүдэж, хоёр нь зургаагаар давхиж байсан. Баянтооройд Дархан газрын анхны ой болоход миний алаг морь зургаалж, үрээ гурвалсан. Миний оролцсон томоохон наадам гэвэл энэ л байна.
-Сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Хоёр түрүүтэй. Нийт түрүүтэйгээ нийлээд 24 айраг байгаа болов уу
-Аль насны мориор давамгай амжилт гаргасан байна?
-Их насаар илүү амжилт гаргасан байна лээ.
-Их насны ямар морьд айрагдуулж байсан бэ?
-Алаг морь шүдлэн, хязаалан, соёолондоо аман хүзүүдсэн. 1991 онд суманд дөрөвлөсөн. Тэгээд 2000 оны зуднаар 15 настайдаа үхсэн дээ. Алаг морь сумын баярт нийт есөн удаа айрагдсан юм. Дүү халзан хүрэн нь даага, шүдлэндээ хоёр түрүүлсэн юм. Тэгээд Баян-Өндөрийн ойд аман хүзүүдсэн. Миний борлог морь Адууны даншиг наадамд дөрөвлөж байснаас гадна сумын наадамд хоёр айрагдсан.
-Шүдлэн, хязаалан уралдуулаагүй юм уу?
-Уралдсан ч айрагдаагүй. Хээр даага Ардын намын баяр гэж нэлээн том наадамд түрүүлээд, сумандаа айрагдсан. Даанч энэ даагаа дараагийн жил нь алдчихсан юм. Дараа нь бор үрээгээр наадаж сумын наадамд олон айраг, түрүү авсан. Уралдах бүртээ айраг, түрүү авч байсан. Энэ морио ахдаа өгчихсөн. Ах азарга тавьсан гэсэн. Би бага насанд нь хоёр айрагдуулаад л өгчихөж байсан. 2002, 2003 онд би гурван адуу уяад зургаан айраг авч байсан юм. Харамсалтай үүнээс удалгүй би осолд ороод морио уяж чадахаа больсон. Уях төл ч үгүй болсон доо. 2004 онд Алдарт уяач цол аваад л морь уях ажлаас холдсон.
-Одоо уяхгүй байгаа юмуу?
-Уяхгүй байгаа.
-Хүүхдүүд залгаж уяж байна уу?
-Үгүй. Манай хүү айл болж тусдаа гараагүй болохоор хэдэн малтайгаа л таардаг юм шиг байна. Би өөрөө суманд ажилтай, тэгээд ч бие хаа муутай болоод морь уяхаа байсан. Манай нэг дүү Налайхаас адуу авчирч энд зардаг юм. Би захиалгыг нь зохицуулна.
-Онцгой байдлын албаныхан баяр наадмын зохион байгуулах комисст ордог уу?
-Орно оо. Би морь уяхаа больсноос хойш морины комисст ажиллаж байгаа. Морь барихаас эхлээд зохион байгуулалтын бүх ажилд оролцоно.
-2004 оноос хойшхи Эрдэнэ сумын хамгийн онцлогтой наадмуудыг онцолж яриач?
-2004 оноос хойш зүүн зүгийн адуу давамгай хурдалж байна. Зүүн зүгээс олон сайхан адуу ирсэн. Лувсанцэрэн хөгшний хүүхдүүд анх зүүн зүгээс адуу авчирсан. Баасансүрэн гэж хүний Буудан азарга гэж гоё адуу байлаа. Бямбадонойн бор морь энэ жилийн баярт хол тасархай ирсэн. Ганбаатарын жигүүр хээр гэж нутгийн сайхан адуу байсан. Зүүн зүгийн адуутай эн тэнцүү уралддаг сайн морь байгаа юм. Гэвч энэ жил түрүүлж ирж байгаад барианы газарт унаад үхчихсэн.
-Яг таны оролцож байсан наадмуудаас хамгийн сайхан нь хаана, хэзээ болж байв?
-Хамгийн сайхан нь манай суманд болсон Адууны даншиг наадам юм. Газар, газрын уяачид ирж адуугаа уралдуулсан их том наадам л даа. Би ч амжилттай наадсан. Тэр наадмаар би галын ахлагчаар ажиллаж уяачдаа зохион байгуулалттайгаар оролцуулсан. Цогт сумын уяачдын галыг хүлээж аваад бүх уралдаанд нь оролцуулчихаад буцаагаад л нутаг руу нь гаргаж өгч байлаа. Цээлийн Лхагваа гээд Алдарт, улсын уяач хүн бий. Тэр улсуудтай сайхан танилцаж байлаа.
-За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Д.Энхтуяа "Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугаар 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна