Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Морин соёолон ажил даахдаа сайн

Сүхбаатар аймгийн Онгон сумын тулхтай буурлуудын нэг Нүдэн 3-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дүвчигийн Дамдиндорж 1935 онд Энгэрийн худаг хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд арав гаруйхан настайгаасаа эхлээд морь уях төрийн хэрэгт оролцсоор өдийг хүрчээ. Түүний хөдөлмөр зүтгэлийн үнэлэмж болсон АХ-ын 50, 60, 70, 80, 90, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиуд тус тус энгэрт нь гялалзах аж. Бид буурал Алдарттай цөөн хором ярилцснаа доор сийрүүлэн хүргэж байна.
-Таны аав Дүвчиг гэж хүн хурдан хүрэн адуутай байсан гэнэ лээ. Тэр талаар манай уншигчдад ярьж өгөөч.
-Дүвчиг гэдэг нь миний өвөө. Миний эцэг Дүвчигийн Даржаа гэж хүн байсан. Тэр үеийн улс дээдчүүлээрээ овоглодог байсан юмуу даа, бид өвөөгөөрөө овоглодог. Миний өвөө болох Дүвчиг гэдэг хүн Даа цолтой морь сайн уядаг байсан гэнэ лээ. Хүрэн азарга шүдлэн гэл үү хязааландаа Нарангийн отръядад болсон овооны тахилгад хол түрүүлж байсан гэнэ лээ. Нутгийн өвгөчүүл “Дүвчигийн хурдан хүрэн” гээд ярьдаг байсан. Тэр хүрэн адууны үндэс удам аавд өвлөгдөж, ааваас бидэнд өвлөгдсөн юм. Тэгээд намайг есөн настай байхад аав маань өнгөрч, Их хүрэн, Дунд хүрэн, Бага хүрэн гээд гурван хүрэн азаргатай адуу үлдэж, би адуугаа, ах маань хонь үхрээ малладаг байсан.
-Хар багаас адуу дагажээ.
-Тэгсээн. 8, 9 настай адууны хүн болж, 12, 13-тайгаасаа морь уяж эхэлсэн юмуу даа. Хүрэнгүүдийнхээ удмын хүрэн азарга, соёолонг сумын наадамд түрүүлгэж л байлаа. За бас улсын Алдарт уяач Буд гэж хүнээс нэг хүрэн үрээ авч азарга тавьсан нь их хурдалсан. Төлүүд нь ч гэсэн ер нь сайн давхина шүү.
-Халзан чигийн адуу болох уу?
-Үгүй ээ. Түвшинширээ, Уулбаян чигийн адуу. Бүр дээд удмыг нь хөөвөл Дэлгэрэхийн Банди адуу болох байх. Зарим улс тэгж ярьдаг байсан. Би шүдлэн үрээ аваад, хязааланд нь уяж чадаагүй. Тэгээд соёолонд нь анх уяад хавчигаас нь эхлээд хурдлуулсан. Тэр хүрэн азарга Онгон сумын баяр наадамд дөрөв айрагдсан.
-Хэд хэдэн онуудад вэ? Санаж байна уу?
-1981 онд анх дөрвөөр давхиад, 1984 онд гурвалсан. 1985 онд тавлаад, 1986 онд аман хүзүүдсэн. Түрүүлж чадаагүй азарга байгаа юм. Түүний төл нэг хүрэн зээрд азарга соёолондоо аймгийн наадамд аман хүзүүдэж байсан. Сумын наадамд ч гэсэн дандаа л аман хүзүүддэг. Дөрвөн мөнгөн медальтай адуу байлаа.
-1989 онд соёолон азарга анх дөрвөөр давхиж байсан юмуу?
-За тийм байх. Дараа жил нь /1990 онд/ аман хүзүүдсэн.
-Тийм байна. 1992 онд мөн аман хүзүүнд хурдалж байж.
-Тийм байх. Аймагт аман хүзүүдсэнтэйгээ дөрөв айрагдаж уу?
-Тийм байна.
-Тэгвэл зөв.
-Яагаад түрүүлж чаддаггүй байсан юм бол?
-Түрүүлчихмээр үе зөндөө байсаан. Дандаа буруу талаар нь орж ирээд аман хүзүүнд баригдчихдаг байсан юм. Дээр үед зөв талаар нь орж ирсэн адууг түрүүнд нь барьдаг байлаа шүү дээ. Тэр жишгээр сайхан цээж нь цухуйх үед татлага таараад аман хүзүүнд баригддаг. Аймагт ч бас тэгж л байсан.
-Нэг саарал адуу хурдалж байж. Тэр ямар удамтай адуу вэ?
-Биднийг багад Буяндайн саарал гэж хурдан азарга байлаа. Тэрний төл Овоолонгийн Сэрээтэрийн саарал азарга гэж байсан. Би тэр саарлын төл саарал даагыг нэгдлийн адуунаас авч уяад 1978 онд шүдлэн үрээ дөрвөөр давхиулж, 1979 онд хязааланд нь долоогоор оруулаад, 1980 онд соёолонд нь түрүүлгэж байлаа. Үүнээс гадна Дарьгангын Банчингийн саарлын удмын саарал морь соёолондоо мөн түрүүлж л байсан. Би тэр саарлыг шүдлэнд нь орных нь адууг өгөөд авч байсан юм. За бас ухаа хонгор морь соёолондоо суманд аман хүзүүдэж, Баяндэлгэрийн сургуулийн 60 жилийн ойд түрүүлж байлаа. Энэ мэтчилэн хар багаас адуутай ойр байсных айраг, түрүү авсаан авсан.
-Алтан овооныхоо тахилга наадмуудад оролцож байсан уу? Ямар амжилт үзүүлсэн бэ?
-За нэг их гавиагүй дээ. Миний морьд модтой давхидаг юм.
-Амжилтын цувааг тань харж байхад азарга, соёолон илүүтэй сайн давхиулж байжээ.
-Тийм байх шүү. Азарга нэлээдийг айрагдуулсан. Хамгийн анх өөрийнхөө хүрэн азаргыг уяж соёолонд нь аман хүзүүдүүлээд, долоотойд нь түрүүлгэж байлаа. Тэгээд хил давуулаад алдчихсан. Соёолонгийн хувьд айраг түрүү нийлээд лав 11,12 болсон байх. Морин голдуу соёолон сайн давхиулж байсан. Ер нь морин соёолон ажил даадаг, аятайхан байдаг юм.
-Сүүлийн үед соёолонгийн тоосноос хийморийн адис авдаг “мода” дэлгэрээд байгаа. Дээр үед тийнхүү онцолдог байсан юм болов уу?
-Ярьдаг л юм. Гэхдээ одоотой адил тэгж хошуурч сүйд болдоггүй байж дээ.
-Хүрэн адуут дээдсийнх нь үйл хэргийг нь үргэлжлүүлэх уяачдын хүлгүүд хэр хурдан байна вэ?
-За яахав дээ. Би найман хүүхэдтэй. Зургаа нь морь уядаг юмуу даа. Өөрсдөдөө болоод л байх шиг байна. Бидний үеийн уяа сойлго таарахаа байсан гэх шив дээ.
-Шинэ цагийн буюу нэмэлт тэжээлтэй дөрвөн цагийн уяатай адуу илүүтэй хурдалдаг болсон.
-Харин тийм гэнэ.
-Алдарт нэгдлийн үед ямар маллаж байсан бэ?
-Эхэн үедээ ч хувийн аж ахуйтан байлаа. Тэгээд 1958 онд биз дээ нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд гишүүнээр элссэн. Төлөвлөгөөт ниймийн үед би хонь маллаж энх сүрэгтнээс эхлээд зөндөө л шагнуулсан.
-Бидний урилгыг хүлээн авсан буурал Алдартдаа талархал илэрхийлээд ярилцлагаа таны
хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Оныг нь санахгүй байна. Хүрэн азаргаа соёолонд нь өвөл Цагаан тэмээтэд түрүүлгээд, зун нь аймгийн наадамд аман хүзүүдүүлэхэд их сайхан санагдаж байсан. Ер нь сумынхаа наадамд морь түрүүлгэж, айрагдуулчихаад сууж байх ч бас сайхан шүү.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалт агшин тэр биз. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-За баярлалаа.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна