Аймгийн Алдарт уяач Ж.Намжилдорж: Алтан овооны анхны тахилгад түрүүлдэг ухаа морь сумандаа 3 түрүүлж, 2 аман хүзүүдсэн хүлэг


Уяачийн эрдмийг шалгадаг их насны морийг илүүтэй сайн уядаг нэгэн эрхмийг уншигч тантай уулзуулъя. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг 1-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Жамъянцэрэнгийн Намжилдорж юм.1974 онд унаган даагаа айрагдуулж уяачийнхаа гарааг эхэлсэн тэрээр 1943 оны 11 сард Бор хошуу хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлсэн гэнэ билээ. Нэгдэл нийгмийн мал маллаж Энх сүрэгтэн болохын зэрэгцээ морь уях төрийн хэрэгт шамдан ухаа морио сумынхаа наадамд гурав түрүүлгэн, хоёр аман хүзүүдүүлж, Алтан овооны анхны тахилгад түрүүлгэсэн тэрээр бидэнтэй ийн хуучиллаа.
-Хулгана жилд орон нутгийн Тод манлай уяач болжээ. Баяр хүргэе.
-За баярлалаа. Цагаан сарын өмнө аймгийн Алдарт уяач цол хүртэх нь гэж хэлсэн. Даанч өнөө өвчнөөс болоод одоо болтол гардаж аваагүй л байна. Ах нь 1970 хэдэн оноос эхэлж морь уясан хүн. Хамгийн анх өөрийн унаган халтар даагаа уяад 1974 онд гурваар давхиулж, дараа жил нь шүдлэн үрээ мөн айрагдуулж байлаа. Тэгээд хөлийг нь муутгаад уяж чадаагүй юм. Тэрнийг залгаж нэг ухаа морь овоо хэдэн жил давхисан.
-Алтан овооны тахилгад түрүүлдэг ухаа чинь мөн үү?
-Мөн мөн.

-Ухаа мориныхоо удам, угшлын талаар дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөч.
-Эцэг нь энэ нутгийн сайн уяачдын нэг Галсантүвдэн гэж хүний хар азарга. Эх нь манай өөрийн халтар гүү. Бид ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би тэдний хар азарганд халтар гүү тавиад гурван эр төл гарсаны ууган нь ухаа морь. Дааганаас нь эхлээд уясан ч долоо хүртлээ айрагдаж чадаагүй модтой л давхиад байдаг. Тэгээд хавчиг жилээ суманд зургаалаад, дараа жил нь аман хүзүүдсэн.
-Хэдэн онд вэ? Санаж байна уу?
-1986 онд.1986 онд аман хүзүүдээд,1987, 88, 89 онуудад суман дарааллан түрүүлсэн.Тэгээд 1990 онд Алтан овооны анхны тахилга болоход түрүүлсэн. Хойтон жил 1991 онд сумынхаа наадамд аман хүзүүдээд дахин уягдаагүй. Тэр жил төрсөн дүү саарал морь нь сумын наадамд тавласан юм.
-Нөгөө халтар гүү, хар азарганы төл үү?
-Тийм. Эцэг эх нэгтэй, төрсөн ах дүүс. Ах нь уралдаж байсан учраас саарал морийг багад нь уяагүй. Томорсон нь хойно нь уяад Сайрын уулын тахилгад аман хүзүүдүүлж, сумын наадамд нэг айрагдуулсан. Тэгээд дахиад хурдлуулж чадаагүй ээ.
-Гурав дахь эр төл нь ямар адуу байсан юм бэ?
-Нэг халтар азарга байсан. Тэрийг айрагдуулж чадаагүй ээ. Ер нь тэгээд 1991 оноос хойш морь сайн давхиагүй. Бага хүү Асгатад нэг айрагдсан даагыг авч Мөнххааны хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхиулсаныг эс тооцвол айрагт багтахгүй л байна. Бидний үеийнхэн чинь цагаан өвсөөр нь буюу байгалиар нь морио уядаг байсан улс. Одоо тэгж уралдах аргагүй болж. Тэжээлгүй морины бяр хүрэхгүй юм. Харин бид тэжээж чадахгүй юм.
-Газрын гарц хүртэл муудаж гэх юм. Танд тэгж санагдах юмуу?
-Үнэн, үнэн. Өвс ургамал өөрчлөгдсөн байна. Дээрх үеийнх шиг шимтэй өвс ургахаа байж. Зун ч оройтоод байх шиг. Бидний бага залууд эрт зун болдог байсан шүү.

-Аймгийнхаа наадамд оролцож байв уу?
-Аймгийн 50 жилийн ойд уригдаад ухаа, саарал морьдтойгоо очиж, саарлыгаа модтой давхиулсан. Түүнээс хойш дахин яваагүй ээ.
-Ингэхэд танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ?
-Миний эцэг Гажидын Жамъянцэрэнгийн хээр морь 1960-аад оны үед энэ сумын наадамд нэлээд хэд түрүүлж айрагдсан. Миний дүү унаж хурдлуулдаг байсан юм. Анх хавчигтаа суманд гуравлаад, долоо, наймтай морь дараалж түрүүлсэн. Тэгээд естэй морь гуравлаад, аравтайдаа тавд ороод дахин уралдаагүй юм.
-Хурдан адуу байжээ. Жамьянцэрэн гуайн нэрийг дуурсгасан өөр ямар хүлгүүд байсан бэ?
-Манай эцэг уг нь лам хүн. Молцогийн хийдэд шавилж байхад сум байгуулна гээд татан буулгаж. Тэгээд Нарангийн хойно Гүү худагийн сүмд хэсэг сууж. Тэгсэн мөн л татан буулгаад. Аав ном судар гэх мэт шашины холбогдолтой зүйлсээ Эрдэнэцагааны хийдэд аваачиж өгөөд хар болсон гэдэг юм. Тэгээд миний ижийтэй ханилж, хоёр хүүхэд төрүүлсэн. Би айлын ууган хүү.
-Хээр морь нь өөрийнх нь адуу юу?
-Өөрийнх нь унаган адуу. Жижигхээн биетэй хээр морь байсан.
-Бага хүү лав морь уядаг юм байна. Өөр морь уядаг залуучууд бий юу?
-Манайх таван хүүхэдтэй. Тэдгээрээс бага хүү л уяж байна.
-Хурдан ухаагийн эзний хамгийн бахтай наадам хэдэн онд тохиосон бэ?
-Өөрөө морь уяж байх үе сайхан байжээ. Ухаа морио гурван жил дарааллан сумандаа түрүүлгээд, дөрөв дэх жил нь Алтан овооны тахилгад түрүүлгэхдээ их баярласан. Одоо бол хүүхдүүдийн минь морь сайн давхиасай, нэг айрагдчихаасай л гэж бодох юм даа.
-Тэр баярт мөч тун удахгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа. Хүүхдүүдийн минь ажил үйлс бүтэж яваг.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна