Уяач Ц.Хүрэлтулга: АНУ-ын алдартай азаргануудын хөлдөөсөн үрийг авчирч монгол гүүнд суулган төл авах оролдлого хийж байна
Сэтгүүлч
-Төрийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе. Хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Өнгөрсөн жилээс эхлэн улсын наадамд морь мордуулж байгаа. Төрийн наадамд морь уралдуулсан хоёр дахь жилдээ айраг хүртсэндээ баяртай байна. Том амжилт хэмээн үзэж байгаа.
-Тэгэлгүй яахав. Насаараа морь уясан ч төрийн наадамд мордуулж ч үзээгүй хүмүүс бий шүү дээ.
-Өнгөрсөн жил үрээнүүд маань их хурдан, сунгаануудад түрүүлээд байсан ч яг баяраар нэг шүдлэн мордуулж, 20-д давхиулсан.
-Алтай нутгийн хүү хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-Өвөө, аав гээд манайхан цөм уяачид. Миний хувьд зургаан наснаасаа эхлээд 13 хүртлээ хурдан морь унасан. Тэгээд АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байхдаа тэндхийн томоохон морин тойруулгуудад ажиллаж, цэвэр адууны арчилгаа маллагаа хийгээд үржлийн тухайд хангалттай мэдлэг, туршлага хуримтлуулсан. Үүн дээрээ тулгуурлан дөрвөн жилийн өмнө эх орондоо ирсэн цагаас эхлэн дахин морь сонирхож, тэнд мэдсэн сурсанаа амьдрал дээр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
-Адуу үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна хэмээн ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Би цэвэр англи азаргатай. Мөн араб, орос будённый англи азаргатай. Сүүлийн үед АНУ-ын алдартай азаргануудын хөлдөөсөн үрийг авчирч монгол гүүнд суулган төл авах оролдлого хийж байна.
-Туршилт амжилттай юу?
-Ерөнхийдөө амжилттай болсон. Генетикийн хуулийн дагуу гарч буй унага хамгийн багадаа 50, цаашлаад 80 хувь хүртлээ эхийгээ татах боломжтой. Өөрөөр хэлбэл, үржүүлэгч аль талыг нь илүү татсан адуу гаргаж авахаа урьдчилан тооцоолж, гүүнүүдээ сонгоно гэсэн үг. Өнөөдрийн хувьд генетикийн мэдээллийн 80 хувь нь монгол тал руугаа татсан байж улсын наадамд уралдах адуунууд гарч байна.
-Хаанахын гүүнүүд хураалгасан бэ?
-Сүхбаатараас хурдны удамтай гүү цуглуулсан. Дээр нь цэвэр цусны зургаан гүү бий.
-Монголд цэвэр цусны адуу үржүүлэхэд хэр тохиромжтой вэ?
-Малчдын хувьд цэвэр адууны үржүүлэг хийхэд мэдээж хүндрэлтэй. Бидний хувьд хурдны чиглэлийн адуу гаргаж авахаар зорин амьдрах орчин буюу жүчээ барьж, маллагааны ажилтан, малын эмч зэрэг мэргэжлийн хүмүүстэй хамтарч байгаа учраас боломжтой. Хоолны агууламжаас бүх зүйлийг хянадаг учраас одоогийн байдлаар ямар нэг хүндрэл гараагүй байна.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.87
Tom ym byrij baisnaa tag bolchih ymaa oshoo ym asuugaaj tod magnai
Reply66.181.161.93
Мундаг хүн шүү
Reply