Аймгийн Алдарт уяач С.Жаргалсайхан: Эцэг мал болохоор нь азаргыг олон жил уядаггүй


Тэрээр гурав дахь үеийн уяач. Өвөө Цэнджав, аав Сандагням нар нь морин эрдэнээ дээдлэн хурд ирлэдэг улс байж. Аавынх нь бор морь улсад айрагдсан хүлэгтэй эн тэнцүү уралддаг байсан гэх. Ийн бахдалт дурсамж тээсэн тэрээр 1980-аад оноос хурдан морь унаж, 2011 оны баруун бүсийн наадмаас төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртжээ.
С.Жаргалсайхан 1959 оны өвөл Баян-Өнжүүл сумын төвд айлын тав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж ММСУХ-ны Уяачийн алдар одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.
-2011 оны баруун бүсийн наадамд азарга аман хүзүүнд хурдлуулж байж.Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан хээр азарганыхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Хээр азарга маань Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адуу. Зурагчин Батаа гэдэг хүнээс долоон настай битүү азарга авч байсан юм. Ирсэн жилээ сунгаануудад их хурдан байсаан. Ер нь айрагдчихаар. Гэтэл нөгөө айхтар ханиад гараад эрч нь суларчихсан. Тэгээд аймгийнхаа наадамд есөд давхиад, давхар уяагаар Увсад болсон баруун бүсийн наадамд аман хүзүүдсэн.
-Тэр жил Дорноговь, Архангай, Өмнөговь, Увсад Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан болсон. Яагаад алс хязгаар Увсыг сонгосон юм бэ?
-Манай эндээс 1500 км явж байж хүрдэг юм билээ. Зуны дэлгэр цагт сайхан байгаль үзэнгээ уралдчихаад ирье гэж шийдсэн юм. Бас болоогүй ээ, зам зуураа Завханы Нөмрөг гэх мэт наадам таарсан газруудад уралдчихаад байсан.

-Увсын наадам хэр болдог юм байна?
-Зүгээр сайхан л болдог юм билээ. Хагас тойрог хэлбэрээр уралддаг юм билээ. Би азаргаа аман хүзүүнд, шүдлэн үрээгээ долоод, соёолонгоо хорьд давхиулаад ирсэн.
-Ирсэн жилээ эзэндээ төрийн зарлигт наадмын хишиг хүртээдэг буянтай хүлэг юм. Түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-2012 онд сумын наадамд аман хүзүүдүүлээд Баянгийн Нямжав гэдэг хүнд зарчихсан. Тэр хүнд очоод айхтар давхиагүй бололтой юм билээ.
-Хоёр жил болж төл үлдээ байлгүй. Уралдаж байна уу?
-Гадаа хоёр хээр гүү байна.
-Хээр азаргыг залгаж хурдалсан нь ...
-Ахынхаа хурдан азарганы төл зэгэл азаргыг авч, ноднин Сэргэлэн сумандаа айрагдуулаад улсын наадамд 40 гаргаж давхиулсан. Өнгөнд гарч ирээд Наран хонгортой цуг хэсэг зарлагдсан шүү дээ. Өнөө жил уяна даа.
-Ярилцлага эхлэхийн өмнө нэг хар азарганы талаар дурьдсан. Тэр хаанахын адуу вэ?
-Миний хар азарга Баянжаргалан угшилтай адуу байгаа юм. Осоржамаа гэсэн санагдах юм. Тэдний адуу. Би Эрдэнэсант сумын Осор гэж өвгөнөөс авсан. Хавчигтаа улсад 30 хэдээр давхисан азарга аваад тэр жилээ есөд, дараа жил нь зургаад оруулсан. Тэгээд хөл нь асуудалтай болчихоор нь уяхаа байчихсан юм. Хязааландаа улсад наймаар давхисан Салхин хээр энэ хар азарганы хүүхэд байгаа юм. Эх нь болохоор Алтанбулгийн Даатамгын улсын 60 жилээр түрүүлдэг хул азарганы төл хээр гүү. Би Даатамга гуайтай хамт морь уяж байсан юм.
-Салхин хээр хэдий үеэс уягдсан бэ?
-Даага, шүдлэндээ уралдаагүй ээ. За үзүүлэх төдий л уясан. Хязааландаа улсад очиж наймаар давхиад, дараа жил нь соёолон азарга 21-д орсон. Тэгээд тэрнээс хойш улс руу ахиж яваагүй юм. Сум орон нутгаараа мэр сэр уралдсан байх. Би азаргыг олон жил уядаггүй. Эцэг мал дээрээс нь арын адуу нь залгаад гараад ирдэг болохоор тэгсхийгээд больчихдог юм.
-Салхин хээрийг залгаж хурдалсан нь...
-Эцэг, эх нэгтэй Жижиг хээр гээд азарга гарч ирснийг Баян-Өнжүүлд нэг аман хүзүүдүүлээд Төгсбаярт бэлгэнд өгчихсөн юм. Түүний дараа бор халзан морь гарч ирж, хязаалан, соёолондоо сумандаа айрагдсан. Ер нь сүүлийн арваад жил сумын наадмаас бол айраг тасраагүй ээ. Би Баян-Өнжүүлд голдуухан уралддаг юм. Өнгөрсөн жил харин Өнжүүл явж чадалгүй Сэргэлэнд уралдаад азарга, морь хоёроо айрагдуулсан.

-Зурган дээрх хээр азарга аль хээр тань вэ?
-Энэ миний унаган адуу. Эх нь тойруулга угшилтай. Эцэг нь болохоор Тагарваа хутагтын хүү Эрдэнэбулганы адуу байгаа юм. Хээр азаргыг би хязаалан хүртэл нь уясан. Даагандаа Баян-Өнжүүлд түрүүлээд, улсад долоод давхисан. Шүдлэндээ Архангайн Цэнхэрийн ойд түрүүлсэн. Ер нь хязаалан хүртлээ айраг алдаагүй ээ. 2014 оны Дүнжингаравт зугтааж яваад үзүүр дээрээ сууж найм билүү есөөр орсон.
-Азаргаар голдуу нааддаг юм аа даа?
-Азарга даага хоёр л голдуухан гайгүй давхиад байдаг юм. Түүнээс бүх насны морь уядаг. Сумын наадамд бол бүх насны морь айрагдуулсаан.
-Адуугаа чанаржуулсан аян өрнөсөн мэт уяачид дор бүрнээ хичээн зүтгэж байна. Таны хувьд...?
-Даатамгын хулын төлийг авсан гэж дээр хэлсэн. Сүүлд Дорнодын Хөлөнбуйрын Батсайхан гэж хүнээс адуу авлаа. За мөн Дорноговийн Иххэтийн Бямба гэж хүнээс авлаа. Иххэтийн Нарангэрэл Алдартын адуунаас ч бий. Мөн Оригийн Адилбиш гуайн адуу ч бий. Сүхбаатар талаас гэвэл Халзангийн Энх-Амгалан гэж хүнээс авсан.

-Ингэхэд Алдарт хэдий үеэс морь уясан юм бэ? 2011 онд аймгийн Алдарт уяач цол хүртэж байж.
-1980-аад оноос эцгийгээ залгамжлан морь уясан. Сумдын тэгш ойгоос нэлээд хэдэн айраг, түрүү хүртсээн.
-Уяач аавын хүү байх нь. Аавынхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч ?
-Миний эцэг Сандагням гэж хурдан бор морьтой хүн байсан. Аавын аав болох шар Цэнджав гэж хүн бас морь уядаг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр миний дээдчүүл хоёр үеэрээ морь уяж байж. Залгаад би уясан. Одоо миний гурван хүү уяж байна.
-Дөрвөн үеэрээ морь уях төрийн хэрэгт оролцож байгаа улс аж. Аавын тань бор морь яаж давхиж байсан гэдэг вэ?
-Сумандаа голдуу түрүүлдэг байсан гэнэ лээ. Улсад аман хүзүүдсэн Жигжидийн хээр морьтой суманд уралдаж цуг ирээд хээр нь түрүүлж, бор нь аман хүзүүдэж байсан гэдэг юм. Сүүлд хөгширсөн хойно нь улсад ирж уралдаад гучин хэдээр давхисан гэнэ лээ.
-Залуудаа улсад уралдсан бол нэгийг дуулгах л байж.
-Би ч бас тэгж боддог л юм. Аав бригадын дарга хийдэг байсан болохоор улс руу явж чаддаггүй байсан юм шиг байна лээ. Тэр бор морь Бүрэн сумын Монхор гэдэг адуу гэнэ лээ.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хар азаргаа улсын наадамд зургаад давхихад хамгийн их баярласан. Айрагт багтаагүй ч төрийн наадамд тэгж дээгүүр давхисанд нь үнэхээр их баярладаг юм.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Надаас ярилцлага авсан та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
17 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
18 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
18 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
19 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
20 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
20 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
22 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
23 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
22 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
18 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
18 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
17 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
19 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
23 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
20 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
20 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
66.181.161.93
Хүний дээд хүн байсандаа
Reply66.181.161.29
Мундаг хүн байсан шүү миний ах
Reply