Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлдээ морины уяаг их хөгжүүлсэн


Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дамаагийн Төгсбаяр. 1968 оны хавар Баян-Өнжүүл сумын нутаг Зоргол хайрхны өвөрт мэндэлсэн тэрээр унаган тамгатай хурдан хүлгүүдээрээ урамтай наадагч юм. Түүний аав Доржийн Дамаа Монгол төрийн баяр цэнгэл наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртэж нутаг нугадаа уяачийн эрдмээрээ илүүрхэж явсан гэдэг. Бид удамт уяачийн буурал түүхээс хуваалцан ийн хөөрөлдлөө.
-Төр түмнийхээ цэнгэлд уясан морьдоо түрүүлгэж айрагдуулсан хийморилог уяачдын нэг нь таны аав Дамаа. Бидэнд аавынхаа талаар ярьж өгөөч.
-Манай ажаа хуучны Баянбараат, одоогийн Баян-Өнжүүлийн хүн. Бор-Өндөр, Арбүрдээр нутагладаг. Нутаг нугадаа морь уях эрдэм чадвараараа үнэлэгдсэн хүн байлаа. Өнжүүлийнхэн манай ажааг морины уяаг их хөгжүүлсэн хүн гэж ярьдаг. Зарим нь Галшар адуутай байсан гэдэг юм. Манай ажаа 1950-иад оноос улсад морь мордуулсан. 1967 онд Вандан-Ишийн хээр соёолонг уяж түрүүлгэн анхны алтан медалийг авч байсан.

Вандан-Иш гэдэг нь танай хамаатан уу?
-Манай нэг эгчийг өргөж авсан айл байгаа юм. Тухайн үед медаль гэдэг нүдний гэм. Манай нутгийн хоёр гуравхан айлд л байдаг. Түүний нэгийг ажаа маань авчирч байлаа.
-Баяр наадмын цуваа харахад 1970-аад онд сайн наадаж байсан юм билээ.
-Тийм байх аа. Ямар ч байсан 1978 онд Ардын Хувьсгалын 57 жилийн ойгоор бор даага түрүүлж, цоохор даага аман хүзүүдсэнийг санаж байна. Би тэр жил бор даагаа унаж түрүүлгэсэн. Баяр наадмын цуваан дээр Содномпилын цоохор гэж байгаа байх. Дундговийн Хулдын Содномпил гуай урдаас ирээд манайтай уяа нийлдэг байсан юм. Тэр жил ирээд “Манай хэдэн адуунд эрээн асарт орох юм алга. Хоёр дааганы чинь нэгийг нэрэн дээрээ давхиулъя” гэсэн юм. Манай ажаа баргийн юмыг тоохгүй л дээ. Тэгээ тэг л гэсэн. Бүр бор даагыг чинь нэр дээрээ мордуулъя гэсэн “Миний нэрнийх” гээд цоохорыг нь мордуулахаар болсон юм.
-1973 онд цоохор даага гуравт, хүрэн халзан хязаалан таваар давхилж байж. Түүний дараа 1976 онд шарга даага дөрвөөр давхиулж, 1978 онд бор даага түрүүлгэж, 1979 онд бор шүдлэн дөрвөөр давхиулж байж. Ямартаа ч албан ёсны цуваа харахад Д.Дамаа уяач нэг түрүү, дөрвөн айраг авч байж. Үүнээс дүгнэхэд ажаа тань бага насны адууны уяаг илүүтэй тааруулдаг байсан мэт.
-Магадгүй л юм. Ажаатайгаа үүрдийн мөнх байх юм бодоод асууж зөвлөдөггүй байж. Тэгээд өнгөрсөн хойно нь харамсах юм даа. Манай ажаа дандаа унаган адуунуудаараа наадаж байсан хүн. Уяач хүн унаган адууныхаа уяа сойлгыг хамгийн сайн мэднэ шүү дээ.
-Галшар адуугаар хурд сэлбэсэн юм уу?
-Манай ажаа адууны цусыг сайн сольдог байсан хүн. Энд тэндээс азарга, гүү мал авна. Өнжүүлээс агтны адуу туулгана. Ер нь бол боломж л гарвал адууныхаа цусыг холдуулж сайжруулдаг. Ажаатай минь нөхөрлөж явсан Манлай уяач Содномпил гуайгаас би асуусан. Тэгсэн “Адууны чинь удмыг би нарийн мэдэхгүй юм. Ямар ч байсан манай Өнжүүлдээ л Галшар адуу” гэж байсан. Магадгүй тэр утгаар нь хүмүүс Галшар адуугаар нааддаг гэдэг байсан байх.
-Дүүгийнхээ нэр дээр түрүүлгэж байсан улаан хээр соёолон Жаргалант адуу байсан гэх юм билээ.
-Тийм байх аа. Жаргалант, зүүн талаас адуу авсан, авсан. Хавар гүү унагалсаны дараа азаргануудаа сольж тавьдаг байсан.

-Өөрөө авдаг шигээ, өрөөлд арилжиж байсан болов уу?
-Хэдэн онд билээ дээ. Улсад уралдаад буцаж явахад юмдаг. Соёолон цавьдар үрээ маань алга болчихдог юм. Ажаа алга боллоо гэж үгүйлэхгүй. Тэгсэн хэрнээ зарлаа гэж хэлсэнгүй. Тэгсэн хэзээ хойно ажааг өнгөрсний дараа манай Өнжүүлийн Дэлдэн Нанжид гэж хүн “Би танайхаас нэг цавьдар үрээ авсан. Тэрний төл хонгор морь, хонгор даага улсад түрүүлсэн” гэсэн. Гэхдээ манай ажаа адуу их зардаггүй хүн байсан. Харин хүүхдэд бэлэглэнэ. Өөрөө надад “Миний хүүхдүүдэд бэлэглэсэн адуу ямар ч байсан 100 хүрсэн” гэж байсан юм. Тэгж хэлснээсээ хойш ч зөндөө адуу бэлэглэсэн.
-Хурдан морь бэлгэнд авах хамгийн том шагнал биз?
-Өө тэгэлгүй яах вэ. Хамгийн гол нь дандаа хурдан хурцаасаа өгнө. Ер нь манай адуу уралдсан болгондоо л ордог. Нутагт очоод асуувал хүмүүс хэлнэ дээ. Халзан Даш гуай, ажаа хоёр сумынхаа наадмыг хуваагаад авчихаж байсан түүхтэй. Сүүлдээ ажаа “Манай адууны хат ньарай чангадчихаад байх шиг. Гэхдээ миний хүүг морь уях үед сайхан болчихно оо” гэдэг сэн. Тийм л алсын хараатай хүн байсан даа.
-Адууны тань хат суларсан уу?
-Тийм. Би ажаагаа өнгөрсөнөөс хойш морь уяж байна. Би гурван хүүхэдтэй хүн. Нэг охин, хоёр хүүтэй. Эд нарыгаа морь унадаг байхад айраг, түрүү алддаггүй байлаа. Одоо морь унах хүүхэдгүй болчихоод байна. Хүний хүүхэд гуйгаад унуулна нөгөөдүүл нь санаанд хүрэхгүй юм. Зарим нь уралдаж байж хүний эцсэн азарга хөтлөөд, явахгүй болохоор нь хойноос нь ороолгоод хөөх жишээтэй. Уржнан тэгээд буурал азаргаа долоолуулчихсан.
-Дамаа гуай хэдэн хүүхэдтэй хүн бэ. Хэд нь морь мал уях уу?
-Есөн хүүхэд байсан. Бурхны орноо одсоор одоо дөрөв тав л үлдэж дээ. Морь мал уяж байгаа нь би л байна даа.
-Сайн адуу өвлөж авсан хүн сайхан наадаа байлгүй. Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авсан бэ?
-1988 онд анхны айргаа аваад, 2009 онд Алдарт уяач болсон доо. Хамгийн анх Дундговийн Адаацаг сум руу хар морио хөтлөөд, том охиноо дагуулаад явсан. Сарын дараа өмссөн дээл, морины үс хоёр гандчихаад ирсэн. Тэр мэтчилэн унах хүүхэдтэй байхдаа ийш тийшээ их л явдаг байлаа.
-Улсын наадамд оролцож байсан уу?
-Хоёр удаа очсон. Нэг жил Гийнаа гуайнхтай айл зусаж байхдаа соёолон, их насны морь хоёроо аваад хамт явсан. Хоёр морь маань сунгаануудад айргаас мултрахгүй хурдан байнаа. Тэгэхээр нь улсад уралдаж үзье гэж бодоод хамт явчихлаа. Хар морь нь манай хүргэний нэртэй адуу л даа. Ажаа өгсөн, манай адуунд байдаг байсан юм. Өөрийнхөөрөө хоол ундыг нь тохируулаад уралдах нь өглөө нь аваад иртэл Манлай уяач Гийнаа гуай манай хүргэнд “За Шаравням минь, хар морины уяанд хэлэх юм алга. Хоолонд нь өөлөх юм алга. Эр хүний хоншоор л мэдэж дээ” гэсэн. Тэгсэн манай хүргэн ах “За би аймаг орчихоод ирье” гээд чавхадчихлаа. Төд удалгүй цоо шинэ майхан аваад ирдэг юм. Би ажаагийнхаа өгсөн майхныг авч явсан юм. Тэгээд нөгөөхдөө орцгооё гэхээр нь би үгүй гэж хэлж чадалгүй орлоо. Тэгээд хар морь минь долоолсон. Мухар сүсэг байж болох ч “Майхнаа солиогүй бол хар морь айрагдах байсан байх” гэж боддог. Хурдан морь гэдэг эмзэг шүү дээ.

-Эмзэг нь ч үнэн шүү.
-Хэлээд яах вэ. Соёолон бас их хурдан. Сунгаануудад манай үрээ Гийнаа гуайн хүү Цэнгээгийн хултай хойно, урдаа ирдэг. Тэгсэн эгчийн хоёр хүүхэд “Дооёо ахаа та унт унт. Шөнө нойргүй хоносон юм чинь ядарч байгаа. Хэдэн цагт идүүлэхээ л хэлчих” гээд болдоггүй. Эхэндээ цааргалсан ч сүүлдээ зөвшөөрчихлөө. Маргааш өглөө нь Цэнгээ үрээгээ хөтлөөд ирдэг. Манайх байдаггүй. Би гараад холхиод байдаг. Ирдэггүй шүү. Унтчихсан юм болов уу гэж бодоод Цэнгээгээс асуусан “Үрээгээ барьсан” гэнэ. Тэгж байсан ашгүй хүрээд ирлээ. Үрээгээ харсан хоол нь бага байнаа. Цэнгээгээс асуулаа “Хонгор халзан үрээний хоол бага юм шиг байна. Яаж өгчихөв” гэсэн. Цэнгээ надад дуугарсангүй. Асуусандаа санаа ч зовох шиг. Тэгж байсан “Соёолонгуудаа гарга” гээд цагаан хоолойгоор зарлаж байна. Сүүлийг нь шууж байсан Цэнгээ ирээд “Хөгшөөн хонгор халзан үрээний чинь хоол жаахан багадсан байх аа” гэж байна. “Чи одоо надад хэлээд яахав дээ. Би чамаас өглөө асуусан чи дуугараагүй. Хан уулын энгэр, Хатан Туулын хөвөөн дээр чи бид хоёр хоорондоо уралдах гэж байгаа биш” гэлээ. За тэгээд соёолон мордлоо, ирлээ. Цэнгээгийн хул дөрвөлж, миний хонгор халзан зургаалсан.
-Урт уяанаас уралдах шөнийн хоол гэж...
-Тийм ээ. Үрээ маань ирснийхээ дараа хөрвөөгөөд сандаргасан. Харин Өнжүүлийн Гүнсэндамба гэж хатгуурчин явсан тулдаа амийг нь аварсан даа. Гэсэн ч сүүлд нь уях гэхээр гэдсээ хайраад байдаг болчихсон. Үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр залуу уяачдад сургамж болог гэдэг үүднээс. Уяач хүн багахан зүйл дээр ч залхуурч болохгүй. Цаг тулсан үед өөр хүнд найдалгүй бүгдийг өөрөө гардаж хий. Хурдан адуу нэг эмгэг олчихвол тэр нь оёг болж үлддэг юм билээ.
-Таныг аймгийн Алдарт уяач цолонд хүргэхэд давамгай амжилт үзүүлсэн хүлэг тань аль нь вэ?
-Хар, цагаан, хээр, бор морьдоор сайхан наадсан. Алийг нь гэхэв дээ. Ах нь аймагт морь түрүүлгэж чадаагүй ээ. Гэхдээ айрагдуулсан. Ажаагийнхаа үлдээсэн унаган тамгатай адуугаараа сайхан л наадаж байна. Улс амьтан адуугаа сайжруулна гэж байхад би унаган хурдаараа нааддаг. Ийм сайхан хурдан буянгууд бэлтгэж өгсөн ажаадаа л баярлах юм даа.
-Хурдан хүлгийн буян заяанд тэтгэгдэн одтой сайхан наадах болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн

4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
17 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
19 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
19 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
20 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
21 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
22 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
22 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
23 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
23 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
20 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
17 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
19 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
19 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
21 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
22 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
22 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
112.138.211.210
Манай Дооёо ах адууны төлөө сайн зүтгэсэн хүн дээ
Reply66.181.161.123
Ahiin mini aduunii hiimor vrgelj uuduu baigee
Reply202.9.43.98
Сайхан наадаарай нутгийн ах
Reply202.126.89.11
Унага бүхэн босоо төрж уясан бүхэн минь хурдлах болтугай.
Reply