Аймгийн Алдарт уяач С.Батмөнх: Уугуул нутгийнхаа ойд унаган хүлгээ айрагдуулж бэлэг барилаа
Сэтгүүлч
АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын эздийн баярын сэтгэгдлийг цувралаар хүргэсээр байгаа билээ.
-Холоос зорин ирж төрийнхөө наадмаас хишиг хүртсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдэлээс хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Юун түрүүнд миний баярын сэтгэгдлийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд талархлаа илэрхийлж, ажилд нь амжилт хүсье. Өөрийн унаган тамгатай даагаа хөтлөн төрийн наадмаа зорьж ирээд айраг хүртлээ. Сэтгэл маш өндөр байна.
-Монгол улсын шилдэг уяачийн төрийн наадмын анхны айраг уу?
-Тийм. Уяач хүн өөрийн бий болгосон адуугаараа амжилттай наадах шиг бахархал үгүй. Ах нь адууныхаа удам угшлыг сайжруулж, чанаржуулахаар олон жил зүтгэж байгаа хүн. Өнөөдөр түүнийхээ үр шимийг амсаж төрийнхөө наадамд унаган тамгатай адуугаа айрагдууллаа. Үнэхээр их хөөрдөг юм байна. Танай сэтгүүлээр дамжуулаад Дорнодынхоо ард түмэнд, тэр дундаа Халхголчууддаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Төрийн наадмаас айраг хүртсэн явдал ганц миний бус Дорнодчуудын хувьд баяр бахдал болж буй биз ээ. Намайг дэмжиж тусалж байдаг нутаг нугынхандаа, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө бүгдэд нь баярласнаа илэрхийлье.
-Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойд том бэлэг барьжээ. Халх гол сумын уяачид бүсийн уралдаанд морь айрагдуулж байсан. Улсад айрагдуулж байсныг санахгүй байна.
-Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой 8 сарын 30-нд тохионо. Уугуул нутгийнхаа ойд унаган хүлгээ айрагдуулж бэлэг барилаа. Нутгийн олон маань ч гэсэн тэгж харж байгаа байх. Түрүү жилийн хангайн бүсийн уралдаанд миний шүдлэн түрүүлээд, соёолон гурвалж байсан. Намайг өдий зэрэгтэй амжилтанд хүрэхэд тусалж дэмжсээр ирсэн Онон ахдаа баярлаж явдгаа дуулгамаар байна.
-Ганц даагатай тэр холоос ирсэн гэхээр итгэлтэй байжээ дээ.
-Хамаагүй хэлж болдог эсэхийг мэдэхгүй юм. Би хувьдаа даагаа түрүүлнэ гэж бодож байлаа. Яагаад тийм итгэлтэй байсан гэхээр би адууныхаа багцааг мэднэ шүү дээ. Бодож байсанчлан түрүүлж чадаагүй ч сэтгэлд хүртэл сайн уралдлаа.
-Дорнодчууд өнөө жил зүүн бүсийн уралдааныг зохион байгуулна. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Дорнод аймгийн МСУХ, Дорнод аймгийн ЗДТГ хамтран зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж байгаа. Наадмын бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Есөн насны морьд уралдана.Зуншлага сайтай байгаа болохоор өтгөн наадам болох байх аа.

-Дорнодчууд уяачдынхаа холбооны тэргүүнийхээ хийморийг даган одтой сайхан наадах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Монголын ард түмэндээ ч гэсэн сайхан наадаарай, монгол адууны босоо цагаан хийморь та бүхнийг минь өнө мөнхөд ивээж явах болтугай хэмээн ерөөе.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна