Уяач Г.Баттулга: Зөв хүүхдээр унуулж, үрээгээ айрагдуулсандаа баяртай байна


-АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын хамгийн сонирхолтой уралдаан шүдлэн насных байлаа. Таны халзан үрээ түрүүлж яваад айрагдсан. Үзэгчид өндөлзөж байхуйд эзэн уяач хэрхэж байсан нь сонин байна.
-Их сонин явдал тохиолоо. Шүдлэнгийн уралдааныг зурагтаар үзэж байгаад “баталгаатай болчихлоо” гэж үзмэгцээ хөлсний хашаа руу гүйх хооронд тэр үйл явдал өрнөж. Хашаа руу гүйж явахад хүмүүс орилолдоод байсан юм. Тэгсэн халзан үрээ Баярбат хоёр маань шуугиулж байсан байна лээ. Утсаараа үзэж байсан хүнээс “юу болов” гээд асуусан “Түрүүлж явсан халзан үрээ хадуураад хүүхэд нь уначихлаа” гэсэн. Тэр үед хамгийн түрүүнд хүүхэд маань гайгүй байгаасай л гэж боддог юм билээ. Морь, түрүү, айргийн тухай огт бодоогүй.
-Монгол хүүхдийн авхаалж самбааг харуулсан гайхамшигтай агшин байсан. Уралдаанч хүү нь хэдэн жил хурдан морь унаж байгаа юм бэ?
-4,5 жил хурдан морь уначихсан, туршлагатай хүүхэд л дээ. “Хүй мандал” галын маань сайн уралдаанчдын нэг. Шүдлэнгийн уралдааны өмнө хязаалан унаж айргийн таваар давхиулсан юм. Тэр утгаар нь халзан үрээг унаад мордоход нь би дотроо “Өмнө нь хязаалан айрагдуулсан ёндоотой хүүхэд байна” хэмээн бэлгэшээж байсан юм. Уяач маань зөв хүүхдээр унуулжээ. Айрагдсанд нь баяртай байна.
-Уралдаанч хүүхдээ хэрхэн урамшуулсан бэ?
-Маргааш морь малаа цоллуулж ирчихээд талархлаа илэрхийлж урамшуулна даа.

-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Хоёр үрээтэй ирсэн. Нэг нь айрагдчихлаа. Даагаа 13-нд мордуулна.
- “Хүй мандал” галын отгон гишүүдийн нэг бололтой. Төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Гурав дахь жилдээ улсын наадамд морь мордуулж байна. Хамгийн анх нэг даагатай ирээд 11, 12-оор давхиулсан. Ноднин нэг хязаалантай ирсэн 41-д баригдсан. Тэгээд энэ жил анхны айргаа хүртлээ. Үүнээс өмнө орон нутагтаа тав, зургаан жил уралдсаан. Тэндээ гайгүй давхиад байдаг хэрнээ наашаа ирэхээрээ бардаггүй. Тэгэхээр нь гайгүй адуу авч үржил хийе, сайн тулхтай уяач түшье хэмээн шийдсэн юм. Тэгээд 2019 оны эхээр 10-аад адуутай ирж, “Хүй мандал” галынхаа гишүүн болсон. Энэ дашрамд галын Ерөнхий уяач Т.Ихбаяр, туслах уяач Даваадалай дүүдээ болон “Хүй мандал” галынхаа нийт хамт олонд талархлаа илэрхийлж, дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье ээ.
-Андуураагүй бол таныг АХ-ын 50 жилийн ойд хонгор морио түрүүлгэж байсан Сияннямбуу гуайн удмын хүн гэж сонссон.
-Тийм ээ. 1969, 1970 онуудад айрагдаж, 1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор түрүүлдэг хонгор морины эзэн Сияннямбуу бол манай эмээгийн төрсөн ах нь байгаа юм. Миний өвөө гэсэн үг л дээ. Өвөөгийнхөө залгамж болж, төрийн наадамд морь түрүүлгэх мөрөөдөл хар багаасаа тээж явсан. Өнөөдөр жаахан өм дутаад айрагдчихлаа. Түүнээс Даваадалай дүү маань гайхалтай уяж, уралдаанч хүүхэд маань гайхалтай унаж, үрээ маань гайхамшигтай давхилаа. Цаашдаа олон сайхан наадмууд хүлээж байна. Дээдсийнхээ буян заяаг үргэлжүүлэх хувь тохиох байхаа.
-Эргэлзэхгүй байна. Халзан үрээ даагандаа найм уралдсан дуулдсан.
-Хөдөөний бид чинь наадам гарвал явчихдаг. Хамгийн сүүлд Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаад зургаад ороход нь морь тайлбарлагч Ганпүрэв “Зуны дэлгэр цагаар шар үстэйгээ энэ хэний адуу вэ” гэж байсан. Одоо тэр үеэ бодвол сайхан хувирсаан. Уяачийн эрдэм, туршлага гэдэг аргагүй өөр юм аа.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Бүсийнхээ уралдаануудад одтой сайхан наадаарай.
- За баярлалаа. Галынхандаа сайхан наадахыг хүсье.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
5 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
6 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
6 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
9 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
10 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
13 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
13 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
9 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
13 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
10 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
5 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
13 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
6 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
6 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
202.55.188.42
Saihan yriltslga ogson bn
Reply66.181.161.37
Sxn yariltslaga ugsun bna shvv
Reply