Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Гурван жил дарааллан төрийн наадамд унаган адуугаа айрагдууллаа
Сэтгүүлч
Шинэ долоо хоногийн мэндийг дэвшүүлье. АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын сурвалжлагын ээлжит цувралаа хүргэж байна. Энэ удаа их насны морьдын уралдаанд Тод янзага морио аман хүзүүнд хурдлуулсан Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн сэтгэгдлийг хүргэе.
-Тод янзага төрийнхөө наадамд дахин аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Нийт наадамчин түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье.
-Завханы уяачдын морьд залгаатай ордог жишиг тогтлоо шүү.
-Тийм ээ. Тэгж л таараад байна. Өнгөрсөн жил улсын наадамд Тод манлайн хонгор халзан түрүүлж, миний цавьдар аман хүзүүдсэн. Давхар уяагаар Эрдэнэтийн бүсэд очиж уралдаад мөн хонгор халзан түрүүлж, Тод янзага маань аман хүзүүдсэн. Өнөө жил Тод манлайн бор морь түрүүлж, Янзага маань аман хүзүүдлээ.

-Гурван удаа... гэж бодогдох юм уу?
-Үгүй дээ. Олон аавын хүү уралдаж байгаа наадам шүү дээ. Цавьдар морь маань шүдлэн, хязааландаа том наадамд эрлийз адуунуудтай цуг гарч ирээд хойшилчихоод байсан. Соёолонгоосоо эхлээд бие хаа нь задарч эн тэнцүү уралддаг болоод байгаа юм. Гэхдээ арай л хүчрэхгүй байна. Цавьдар морь маань Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Гашууны голд тэнцсэн унага. Энэ завшааныг далимдуулаад Говьсүмбэр аймгийнхандаа баяр наадмын мэнд хүргэе.
-“Завханмандал сумаасаа анх удаа төрийн наадамд морь айрагдууллаа” хэмээн баярын сэтгэгдэл хуваалцаж байсныг тань санаж байна. Ингэхэд Мөнххуяг Алдарт хэдий үеэс том наадмын дэвжээнд уралдсан юм бэ?
-2010 оноос. Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд-2” уралдаанд сартай зээрд морио соёолонд нь гуравт давхиулж байсан. Тэр жил Монгол хээр ид хурдан түрүүлж байлаа. Та бүхэн санаж байгаа бол зээрд морь маань Төв аймгийн наадамд бас айрагдсан шүү дээ. Том наадмын дараагийн айраг гэвэл “Дүнжингаравын хурд”-д цавьдар морины эцэг цавьдар азарга аман хүзүүдсэн.Тэгээд өнгөрсөн жилийн амжилтууд бичигдэнэ дээ.
-Голдуу аман хүзүүнд хурдлуулдаг юм байна.
-Улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн аман хүзүү хүртээд байгаа юм уу даа. Уржнан улсын наадамд таваар давхисан А.Ууганбаярын цавьдар морь манай унаган адуу. Тэгэхээр гурван жил дарааллан унаган адуугаа улсын наадамд айрагдуулсан байгаа биз.
-Тийм байна. Цавьдар зээрд зүсмийн адуу сайн давхидаг юм байна.
- Эцэг эх ондоо ч цавьдар, зээрд зүсмийн адуунууд илүүтэй хурдалдаг шүү.
-Д.Баяраа Тод манлай “Манайх хүрэн адууны сэтэртэй болохоор миний хүрэн адуунууд сайн давхидаг” гэж байсан. Танайд бас тийм учир холбогдол байна уу?
-Учир холбогдол гэх зүйлгүй дээ. Манайх цагаан, бор голдуу адуутай байсан. Сүүлийн үед цавьдар адуунууд сайн давхиж байна. Бор адуунууд ч хурдан байгаа. Том наадамд орсон нь цавьдар, зээрд болохоор тэгж ойлгогдож байгаа байх.

-Өнөө жилийн наадам ямар онцлогтой байв. Хэдэн насны морь уясан бэ?
-Нийт нутгаар зуншлага сайтай байсан болохоор уралдаж байгаа морьд тамиртай байна. Миний хувьд зургаан насны морьд уяж эхлээд гурвыг нь улсад мордууллаа.
-Зарим хүмүүс таныг Говьсүмбэрийнх гэх юм. Аль нь зөв юм бэ?
-Манай аав Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн. Нэг үе аавынхаа нутгаар овоглож уралддаг байлаа. Тэгээд өөрийн төрсөн нутаг Завханмандал сумаараа овоглодог болсон. Манай адуу Говьсүмбэр аймагт байдаг. Говьсүмбэрээрээ дуудуулна аа. Аль алиныг нь дуудуулна гэж боддог.
-Унаган хүлгүүдээрээ урамтай наадагч Алдартынхаа дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна