Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Хар азарга маань олон жил баярлуулах байх аа
Сэтгүүлч Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд адуун сүргийн манлай азарга айрагдуулсан хийморилог эрхмийг уншигч танаа уулзуулж байна. Энэ хүн бол сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн юм.
-Адуун сүргийн манлай азарга айрагдуулж Архангайчуудынхаа хийморийг өргөсөн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Архангайн уяачид хийморьтой сайхан наадаж, азарганы уралдаанаас хоёр айраг хүртлээ. Уугуул нутгийн түмэндээ “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан хурдан хүлгийн босоо цагаан хиймориор тэтгэгдэж явахын ерөөл өргөе. Мөн Партизанчуудадаа баяр наадмын мэнд дэвшүүлж, уясан хүлэг морьд нь хурдан байхыг хүсье.
-Их насны морь айрагдуулж байсан. Азарга айрагдуулах өөр санагдах юм уу?
- Монголчууд их насны морь өм нээдэг гэж ярьдаг нь үнэн юм билээ. Ах нь 1978,79 оны үеэс төрийн наадамд морь мордуулсан хүн. Олон жил тэвчээртэй хүлээсний эцэст буурал морь маань АХ-ын 96 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж, тэр цагаас улс, бүсийн чанартай уралдаан наадмаас овоо хэдэн айраг хүртлээ. Морь айрагдсан наадам болгон сайхан. Гэхдээ дээд нас, эцэг мал айрагдуулах бэлгэдэлтэй сайхан юм байна. Моринд дурласан хүн сайн адууны хажуугаар зүгээр өнгөрч чадахаа байдаг юм байна. Ахад нь хэд хэдэн сайхан азарганууд бий. Шувуун саарал, Пээдэг бор гэгчлэн.
-Хар азарга хаанахын адуу вэ?
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу. Энэ жил хавчиг зургаан настай олон жил баярлуулах байх аа.

-АХ-ын 98 жилийн ойд хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ?
- Нас болгонд хоёр, гурван адуу мордуулж байгаа. Бага насанд өөрийн унаган буюу бор азарганы маань төлүүдээс мордож байна.
-Төрийн наадамд хоёр айрагдаж, 2018 оны чансаа өндөр их насны морьдыг тэргүүлсэн хүрэн мориндоо нэлээд найдлага тавьж байгаа байх.
- Их найдаж байгаа. Хүрэн мориндоо найдахгүй бол өөр ямар моринд найдах вэ. (инээв)
-Хөвгүүд тань аавыгаа дуурайгаад моринд элэгтэй бололтой. Удахгүй өөрсдийн нэртэй хүлгүүдээ уралдуулах байх даа.
- Манай хүүхдүүд моринд дуртай. Гурван хүү гурвуулаа морь уяна. Морь уях гэдэг олон хүний хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн шүү дээ. Өөрийн хүүхдүүдээс гадна миний дээд талын ахын хүү бас их моринд дуртай. Одоо надтай цуг морь уяж байгаа. Аав нь Дуламсүрэнгийн Пүрэвсүрэн гэж улсад шүдлэн үрээ түрүүлгэж байсан хүн.
-Удамт уяачдын дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Сайхан наадаарай.
- За баярлалаа.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

150.129.141.121
Ene hvmtei tanilshah ymsan duraaraa ogoch
Reply