“ХОТГОЙДЫН ХУРД-IY” хангайн бүсийн хурдан морины уралдааны журам


Хурдан морины уралдааны журам
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа “ХОТГОЙДЫН ХУРД-IY” хурдан морины уралдааныг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Уралдааныг зохион байгуулах комисс
2.1. Хөвсгөл аймгийн Засаг Даргын захирамжаар батлагдсан Аймгийн Тамгын Газар, Мөрөн сумын Засаг Даргын Тамгын Газар, Хөвсгөл аймгийн Морин Спорт Уяачдын Холбооны томилсон комисс уралдааныг зохион байгуулна.
2.2. Комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон хурдан морины уралдааны даамал, цуваа дуудагч, бүртгэгч, шүдлэгч, морь бариач, цоллооч, сэрвээний өндөр хэмжих, үүлдэрлэг байдлыг тогтоох комисс, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хүүхдийн байгуулагын ажилтан, даатгалын ажилтанг томилон ажиллуулна
2.3. Зургаан насны морьдийн уралдааны тус бүрт хариуцсан даамал ажиллана. Даамал тухайн насны уралдааны зохион байгуулалт болон бусад асуудлыг бүрэн хариуцаж, бай мөрийг олгож мэдээ тайлан гаргаж ажиллана.
2.4. Комисс уралдааны замыг урьдчилан үзэж аюулгүй байдлыг ханган ажиллана
2.5. Хурдан морины сэрвээний өндөр хэмжих, үүлдэрлэг байдлыг тогтоох, шүдлэх комиссыг мэргэжлийн байгууллага, сумдын морин спорт уяачдын холбооны ирүүлсэн төлөөлөллөөс бүрдүүлж эрх үүргийн дагуу ажиллуулна.
2.6. Хурдан морины үүлдэрлэг байдлыг тогтоох комисс нь мэргэжлийн байгууллага болон сумдын МСУХ-оос ирүүлсэн төлөөлөгчид санал хурааж шийдвэр гаргаж ажиллана.
Гурав. Уралдааны зохион байгуулалт
3.1. Хурдан морины уралдааны нарийвчилсан хөтөлбөрийг боловсруулж гаргана.
3.2. Хөтөлбөрт заасан хугацаанаас хоцорсон, бүртгэлгүй, номергүй, хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй, эсвэл дутуу хэрэгсэлтэй хүүхэдтэй морьдийг уралдааны замд гаргахгүй.
3.4. Уралдааны замд түрүүлж гарсан, ачиж очсон, замаас нийлүүлсэн тохиолдолд уралдаанаас хасна.
3.5. Уралдаанд оролцох зургаан насны морьдийг сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлыг харгалзан уралдаанд оролцуулна.
3.6. Зургаан насны морьдийг сэрвээний өндрийг хэмжиж, үүлдэрлэг байдлаар ялгаж, шүдлэнэ.
3.7. Уралдааны зохион байгуулалтыг хангахын тулд цөөн тооны тавиачийг хураамж авч явуулж болно.
3.8. Тавиач нь уралдаан зохион байгуулах комиссын шаардлагад нийцүүлэн дэг журам, сахилга батыг ханган явна.
Дөрөв. Уяач, уралдаанч хүүхдэд тавих шаардлага.
4.1. Хурдан морины уралдаанд энэ журмын шаардлага, зохион байгуулах комиссын тавьсан болзол, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн уяач сайн дурын үндсэн дээр оролцоно.
4.2. Уралдаанд 7-оос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, даатгалд хамрагдсан хүүхдийг оролцуулна.
4.3. Хамгаалалтын хувцас хэрэглэлгүй, хэрэглэл дутуу хүүхэдтэй морийг уралдаанд оролцуулахгүй
4.4. Уяач уралдааны цагийн хуваарийг нарийн чанд мөрдөнө.
Тав. Уралдааны бүртгэл, дугаар олгох
5.1. Бүртгэлийг уралдааны өмнөх өдөр 12.00-22.00 цагт бүртгэнэ.Уралдах өдөр бүртгэхгүй.
5.2. Уралдаанд зориулан хийлгэсэн номероор бүртгүүлж мандат авна. Мандатаар морины давхисан байрыг баталгаажуулж бай мөрий олгоно.
5.3. Уяач морио бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, даатгалын гэрчилгээг заавал авчирна.
5.4. Уралдааны журмыг бүртгэл дээр таницлуулж уяачаар гарын үсэг зуруулна.
Зургаа. Уралдааны үеийн зохион байгуулалт.
6.1. Уралдааныг зохион байгуулах комисс гарааны зурхай руу морьдийг замчлан тарлуулахгүй төхөөрөмжинд оруулна.
6.2. Хүн эмнэлэг болон мал эмнэлэгийн машин уралдааны сүүлд явж тусламж үйлчилгээ үзүүлнэ.
6.3. Уралдааны замаас морь оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морь руу хэт шахах, бариа руу дөхсөн үед цулбуурдан хөтлөхийг хориглоно. Ийм зөрчлийг дүрс бичлэг болон бусад баримтыг ашиглан уралдаанаас хасна.
6.4. Морь дагах эрхийг хураамж авч олгоно. Энэ журмын 6.3 д заасан зөрчлийг үүсгэсэн үед морь дагах эрхийг цуцалж уралдсан морины амжилтыг хасна.
6.5.Түрүүлж айрагдсан морьд, бусад морьдийг орсон дараалал, хүүхдийн дугаараар дүрс дуу бичлэгийн техник ашиглан байр эзлүүлнэ. Маргаантай асуудлыг комиссын хурлаар шийдвэрлэнэ.
6.7. Уралдаанд хүүхэдгүй ирсэн морийг 5 ухрааж барина. Морьд зэрэгцэн ирсэн тохиолдолд дүрс бичлэгээр нягтлан түрүүлж зурхайн тэмдэгээнд хошуу давсан морийг, хошуу зэрэг давсан тохиолдолд зөв талын морийг түрүүнд байр эзлүүлнэ.
Долоо. Морь цоллох, бай шагнал олгох
7.1. Түрүүлж айрагдсан морьдийн бай шагналыг уралдаан дууссаны дараа цагийн хуваарийн дагуу цоллож бай шагнал олгоно.
7.2. Нас бүрийн 6-50 д давхисан морьдийг барьж албан ёсны цуваа бэлэн болмогц бүртгэлийн мандатаар бай мөрийг Морь барианы газарт тухайн өдөрт нь олгоно.
Найм. Онцгой анхаарах зүйл.
8.1. Дагах эрх аваагүй техникийн хэрэгсэлээр морь дагахыг хориглоно.
8.2. Сэрвээний өндрийг хэмжих болон үүлдэрлэг байдал тогтоох үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, дарамтлах, хэл амаар доромжлох зэргийг хориглоно
8.3. Хэмжээгээр хасагдсан морийг уралдааны замд гаргах, араас аваачих, замаас нийлүүлэх зэргээр зохион байгуулалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх.
8.4. Шаардлагатай гэж үзвэл уяач өөрийн морины сэрвээний өндрийг дахин хэмжүүлж, удам угшлын мэдүүлгийг тухайн нас хариуцсан даамалд бичгээр гаргаж болно.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
112.72.11.112
Авто машин бага явуулж дагуулахгүй байх хэрэгтэй шдээ
Reply43.242.243.141
Хэзээ хэдний өдөр болохыг бичээч ээ
Reply