Ж.Болдбаатар: Мэргэжлийн мал зүйчид үүлдэрлэг байдлыг тогтооно
Нийслэлийн цэргийн штабын дарга, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга Жавзмаагийн Болдбаатартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хэдхэн хоногийн дараа монгол түмний төрт ёсны их цэнгэл болно. Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Монгол түмнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасанчлан баяр наадмыг зохион байгуулах хороо салбар хороодоо Засгийн газрын шийдвэрээр байгуулдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол улсын шадар сайд ажилладаг. Шадар сайд тогтоол гаргаж үндэсний их баяр наадмын салбар хороодыг байгуулдаг. Өнөө жилийн баяр наадмыг зохион байгуулах салбар хороод байгуулагдаж хурлаа хийсэн. Хурдан морины салбар хорооны даргаар Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Батбилэг ажиллаж байна. Миний бие бол хурдан морины салбар хороон орлогч даргаар ажилладаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос томилогдсон хурдан морины салбар хороо ямар үүрэгтэй ажиллах вэ гэхээр Монгол төрийн наадмын хурдан морины уралдааныг бүхэлд нь хариуцаж зохион байгуулах. Манай хороо цэрэг, цагдаа, онцгой байдал, хөдөө аж ахуйн яам гээд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй. Төрийн наадам гэдэг бол Монголын тусгаар тогтнол, соёл зан заншлын толь юм. Жилдээ ганц болдог наадмаараа бид өөрсдийгөө дэлхий нийтэд сурталчлан таниулдаг. Тэр утгаараа наадмын зохион байгуулалтыг эртнээс базаадаг.
-Өнөө жилийн баяр наадмын хувьд уяачид хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл ямар дүрэм журмыг баримталж уралдахаар болсон бэ?
-Монгол улсын хэмжээнд морины чиглэлийн нэлээд хэдэн холбоо бий. Үүнээс одоогоор хоёр нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдэнтэй буюу Монголын Морин Спорт Уяачдын холбоо, Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын холбооны төлөөлөлтэй хурдан морины салбар хорооныхон уулзаж ярилцсан. Мэдээж дор бүрнээ учир байдлаа тайлбарласан. Гэхдээ цаг хугацаа тулсан учраас энэ жилийн наадам 2015 оны 7-р сарын 1-ний өдрийн 05-р тогтоолоор батлагдсан монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулагдана. Энэ журмыг иргэд мэдэж байгаа учраас тайлбарлаад яах вэ.
Харин үйл ажиллагааны цар хүрээний тухайд бага зэргийн тайлбар хиймээр байна. Наадам зохион байгуулна гэхээр хүмүүс морь ялгаж, туугаад буцаж ирэх төдийгөөр төсөөлдөг. Гэтэл хурдан морины салбар хороо Хүйн долоон худагт 2500 гаруй төрийн албан хаагчтай, өргөн хүрээт үйл ажиллагаа зохион байгуулдаг. Цагдаа, хүчнийхэн нийтийн хэв журмыг сахиулахад, цэргүүд төхөөрөмж байрлуулах, аюулгүй байдлыг хангахад, онцгой байдлынхан болохоор гал түймэр ослоос урьдчилан сэргийлэхэд, мэргэжлийн хяналтынхан ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, тээвэрийнхэн иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг, эрчим хүчнийхэн гэрэл цахилгааны доголдол гаргахгүй байхыг хариуцдаг. Товчхондоо уяачид, наадамчид та бүхнийг дөрвөн өдөр аюулгүй сэтгэл хангалуун наадах боломжийг бүрдүүлэхээр 2500 төрийн албан хаагч өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладгийг хэлэх нь зүйтэй байх.
-Хурдан морины салбар хорооны 35 төлөөлөгч дунд уяачид бий юу? Эсвэл уяачдын холбооны төлөөлөл?
-Байхгүй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу зохион байгуулах хороог Монгол улсын Засгийн Газрын шийдвэрээр томилдог. Төр наадмаа хийж байгаа тул зөвхөн төрийн албан хаагчид ажиллана гэсэн чиглэлийг Шадар сайд өгсөн. Үүний дагуу салбар хороодын гишүүд томилогддог. Ингэхдээ хувь хүнээр нь бус албан тушаалаар нь томилдог.
-Үндэсний бөхийн барилдааныг бөхийн холбоо хариуцан зохион байгуулдаг. Үүн шиг хурдан морины уралдааныг мэргэшсэн холбоонд нь хариуцуулчихаж болдоггүй юм уу гэсэн хүсэлт цөөнгүй ирдэг. Энэ боломжтой юу?
-Бөхийн холбоо яг одоохондоо барилдаан зохион байгуулахгүй байгаа. Яагаад гэвэл хоёр холбоотой болсон. Хоёр холбоо нь учраа олохоо больсон учраас өнөө жилийн наадмын бөхийн барилдааныг төр өөрөө хариуцна. Бусад барилдаануудаа бөхийн холбоо өөрсдөө зохион байгуулна. Би түрүүн хэлсэн Монгол наадам бол төрт ёсны их цэнгэл учраас төр өөрөө хариуцах ёстой. Уяачдын холбоо бусад уралдаануудаа зохион байгуулна.
-Хувь хүний бодол тань адилхан уу?
-Надад хувь хүний бодол гэж байхгүй. Яагаад гэвэл би төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байна. Төрийн хүний үг бол итгэл үнэмшилтэй байх ёстой. Төрийн алба хашиж байж миний хувийн бодол гэж ярьдаг хүмүүсийг би ойлгодоггүй.
-Үүлдвэрлэг байдлыг харгалзан үздэг хуучин журмаа мөрдөх нь. Өмнө нь гарч байсан маргаан талцлыг үгүй болгохын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ? Жишээлбэл үүлдэрлэг байдлыг ямар хүмүүс тогтоох вэ?
-Үүлдэрлэг байдлын хяналтыг ямар ч хамаагүй цэргийн юм уу цагдаагийн хүн очиж хийдэггүй. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсгийн мэргэжлийн мал зүйчид хийдэг. Мал зүйчид ялгаж тогтоосны дараа бид уралдааны замд гаргадаг. Сүүлийн жилүүдэд хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал эрлийз монголоор нь ялгах явц мөнөөс мөн. Үүнийг ингэтэл нь хүндрүүлэхгүй байх боломж бий. Тэр нь уяачид өөрсдийнхөө морийг зохих ангилалд нь мордуулах. Яг үнэндээ нууцгүй хэлэхэд уявал уягдана биз, явбал явчихна биз гэсэн байдлаар асуудалд хандаж олон хүний ажилд төвөг учруулдаг. Товчхондоо энэ бүхэн уяачдын ёс зүйтэй холбоотой. Уяачид өөрсдөө ёс зүйтэй байвал 10 жилийн өмнөх шигээ шүдлээд л уралдааны замд гаргана шүү дээ.
Уралдаан зохион байгуулагсадын хувьд нэг номерт хүүхдийн аюулгүй байдлыг тавьдаг. Үндэсний баяр наадмын тухай хуульд долоогоос дээш настай, морь унаж чаддаг, ээж ааваасаа зөвшөөрөл авсан хүүхэд унана гээд заачихсан. Үүнийг баримталж аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулдаг.
-Уяачийн ёс зүйн асуудал байгаа нь үнэн ч хилсдүүлэлт байгааг мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.
-Монголчууд тэр дундаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүд асуудалд илүү том агуулгаар нь хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл том цонхоор хар. Энэ бол зөвхөн айраг, түрүү амжилтын асуудал биш. Монгол наадмын цаашлаад эх орны тань нэр төрийн асуудал. Ингэж харж чадвал амархан шийдэгдчих боломжтой.
-Баталж нотолж чадахгүй ч авлигын шинж чанартай асуудал яригддаг. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?
-Төдөн төгрөг аваад морийг нь гаргачихаж гэсэн яриаг хэлж байна уу.
-Яг тийм.
-7-р сарын 8,9-нөөс эхлээд миний зургийг тавиад олон нийтийн сүлжээгээр бичдэг. Үүнд нэг л хариулт өгнө. “Хүний хүслэнд хүний мөн чанар илэрч байдаг” гэж. Би тэгж л ойлгодог. Тэгэхээр тэр хүн юу хүсч байна тэр нь мөн чанараас нь илэрнэ. Хэрвээ хурдан морины салбар хорооны хэн нэгэн нь тийм асуудал гаргасан бол “Танай энэ хүн чинь ингэлээ шүү” гээд надад хэлэх хэрэгтэй. Ард түмэн, хэвлэлийнхэн хардах эрхтэй. Тийм учраас би тийм юманд эмзэглэдэггүй.
-Уучлаарай гэхдээ та шалгалт явуулж үзсэн үү? “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдэг үг бий шүү дээ.
-Бүгдэнтэй нь уулзсан. Тавхан хүн байдаг болохоор шалгаж ядаад байх юмгүй. Энэ жилээс арай илүү хяналт тавина. Яаж гэдгээ одоо хэлэхгүй. Цагдаа хүчнийхэн хамтран ажиллаж байна. Гүйцэтгэх ажиллагаа ч хийж болно шүү дээ.
-Би нэлээд хэдэн уяачийн амнаас энэ тухай дуулж байсан учраас лавлаад байгаа юм.
-Ганц чи биш төрийн сайд хүртэл “Мөнгө авдаг гэнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд та батал гэхээр нь чаддаггүй. Энд бас ахиад л нөгөө ёс зүй яригдана. Мөнгө авч байгаа бол төрийн албан хаагч Монгол төрийнхөө ёс жаягийг л уландаа гишгэж байгаагийн нэг хэлбэр.
-Ингэхэд нууц биш бол хурдан морины салбар хорооны төсөв хэд вэ?
-Нууцсаад байх юу байх вэ, 240 сая төгрөгний төсөвтэй. Үүний 81 хувь нь бай шагналд зориулагддаг.Үлдсэн 19 хувь нь үйл ажиллаганааны зардал зарцуулагдана.
-Бай шагналд 81 хувь нь зарцуулагддаг гэж төсөөлж байсангүй.
-Есөн насны түрүү морьдын эздийг таван сая төгрөг шагнадаг гээд л тооцоод үзэхгүй юу. Үндэсний их баяр наадмын тухай хууль дээр нийт уралдсан морьдын 30 хувийг барина гэж заасан байдаг. Түүний дагуу нийт уралдсан морьдын 30 хувьд бай шагнал олгодог. Нэг зүйлийг тодруулаад хэлчихье. Хүмүүс хэдэд ирсэн даагыг баян ходоод болгон барьдаг юм бэ гэж их асуудаг. Нийт уралдсан дааганы 30 хувийг бариад түүнээс хойшхи эхний даагыг баян ходоод хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл 200 даага уралдлаа гэхэд 61 дэх нь баян ходоод гэсэн үг.
-Хүүхдийн бай шагналыг тусад нь өгдөг үү?
-Үндэсний их баяр наадмын тухай хуулин дээр бай шагналын 20 хувийг хүүхдэд өгнө гээд заачихсан. Тэгэхээр бид хүүхдийн шагналыг тусад нь өгдөг.
-30 хувьд баригдаж байгаа хамгийн сүүлийн морь дунджаар ямар хэмжээний шагнал авдаг юм бэ?
-Баттай хэлж мэдэхгүй байна. 50,60 мянган төгрөг авдаг болов уу. Зургаад орсон морины эзэн 300.000 төгрөг авдаг юм билээ.
-Манай сэтгүүлийн төлөөлөгчид хөдөө орон нутагт их ажилладаг. Сумдын уяачид аймаг, сумын баяр наадмын бай шагналыг өсгөх боломж бий эсэхийг тодруулж өгөх хүсэлт их тавьдаг юм.
-Үүнийг би шийддэггүй. Гэхдээ уламжилъя.
-Бас нэгэн уламжлах хүсэлт байна. Төрийн наадамд уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачдыг төв цэнгэлдэхэд морио цоллуулахаар ороход нь хүндэтгэл үзүүлэх боломж бий юу? Хамгийн наад зах нь суудал гаргаж өгөх цаашлаад тэдний хөдөлмөр хичээл зүтгэлийг нийтэд таниулан сурталчлах гэх мэт.
-Нэг жил майхан бариад, сандал тавьж үзсэн. Морио цоллуулчихаад л гараад явчихдаг юм билээ. Тэгэхээр түр зуурын асуудал болоод төрийн ёслолтой зөрчилдөөд байдаг гэдэг. Гэхдээ болохгүй юм байхгүй. Ажил сайжруулах зорилгоор хэлж байгаа учраас бид анхааралдаа авъя.
-Нааштайгаар хүлээн авсанд баяртай байна. Ингэхэд та баяр наадмын хурдан морины салбар хороонд ажиллаад хэдэн жил болж байгаа юм бэ?
-10 гаруй жил болж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болдсайхан дарга намайг анх томилж байлаа. Би тэр үед “Нэгдүгээрт надад морь байтугай нохой ч байхгүй. Хоёрдугаарт би Хүйн долоон худаг гэдэг газар очиж үзээгүй” гэсэн “Төр хэнийг хаана тавихаа өөрөө шийдээд явуулж байна” гэсэн. Тэрнээс хойш 13 жил өнгөрчээ.
-13 жил монголын хамгийн хурдан хурц хүлгүүдийн хийморийн тоосноос адис авлаа. Тэр үеийн сэтгэгдэл өөрчлөгдөө байлгүй.
-Нэг их өөрчлөгдөөгүй дээ. Миний ганц хүсдэг зүйл бол “Энэ наадам будилаангүй болчихоосой”. Ний нуугүй хэлэхэд хүн ирээд “Хэний морь түрүүлчихэв” гэхээр би мэддэггүй. Хэний ямар морь түрүүлэх нь чухал биш. Наадам будлиангүй, хүүхэд, морь мэнд. Наадамчид сэтгэл хангалуун байвал боллоо. Үүний төлөө л ажилладаг. Ингэж хэллээ гээд хөдөөний амьдрал мэдэхгүй гэж ойлгов оо. Ер нь бол би хөдөөний хүүхэд. Манай өвөө сумандаа өртөө адуу хариулдаг байсан. Хэрвээ би комисст ороогүй байсан бол магадгүй хүүхэд ахуйн хүслээ дагаад морь мал сонирхохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ албыг хашиж байгаа үедээ тэр хүслээ хязгаарлах ёстой.
-12 жил гэдэг багагүй хугацаа. Танил уяачдын тоо жил ирэх тусам нэмэгддэг байх. Зарим нэг нь адуу мал бэлэглэдэг байхыг ч үгүйсгэхгүй.
-Надад адуу бэлэглэдэггүй. Энэ яравгар нөхөр ч дээ гэж боддог биз./инээв/ Яг үнэндээ хүмүүс намайг тэгж хараасай гэж би хүсдэг.
-Яагаад?
-Нэгдүгээрт ажилд нөлөөлөхгүй. Хоёрдугаарт эрх ашгийн сонирхолд автахгүй.
-Айлын уяан дээр очдог уу?
-Үгүй. Хэрвээ чи анзаардаг бол би бусад наадмуудыг ч үздэггүй. Дүнжингарав болон бүсийн уралдаанууд дээр очдоггүй. Яагаад гэхээр намайг Болдбаатар гэдгээр нь бус хийдэг ажлаар маань хүлээн авна. Ямар нэг асуудал гарлаа гэхэд төр оролцсон мэтээр ярина. Нутгийн уяачид манайхаар очоорой л гэдэг юм. Нэг хоёр хэлнэ. Гурав дахиа “Энэ угаасаа ирдэггүй юм” гээд хэлэхээ больчихдог юм.
-Этгээд ч гэмээр юм шиг. Гэр бүлийнхэн тань наадам хамт тэмдэглэдэггүй хэмээн гомдоллох уу? Ялангуяа хүүхдүүд...
-Миний сонгосон амьдрал энэ. Өөрөө ийм амьдрал сонгочихоод гоншигоноод байж болохгүй шүү дээ. Ганц наадмаар биш шинэ жилээр мөн гэрийнхэнтэйгээ байж чаддаггүй. Шинэ жилээр талбай дээр салют буудаж, шинэ оноо угтдаг шүү дээ. Би түүнд мөн оролцоно. Энэ талбай дээр сүүлийн 20 жил он гаргалаа. Хүмүүс “Он солигдох мөчид гэртээ байгаагүй бол тухайн жил гэр орондоо ордоггүй юм гэнэ лээ” гэдэг. Гэтэл би ажилгүй үедээ гэртээ л байдаг. Харин саяхан бага хүү маань ээждээ “Би айлын хүүхдүүд шиг аавтайгаа наадам үзэх юм сан” гэсэн байна лээ. Хүүгээ гурван настай байхад энэ ажилд томилогдсон. Одоо хүү маань 16-тай. Хүүгээ зөвтгөсөн ч энэ бол миний сонгосон амьдрал. Цэргийн хүн хүлээсэн үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй.
-Хөндлөнгийн хүний хувьд сонсоход таатай ч ойр тойрныхныг тань ойлгож байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
А.Тэлмэн
7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
183.81.168.2
Сайхан худалаа гар даа...
Reply103.111.68.50
J.Boldbaatar dargaa tanid itgeed Mongol moridoo turiinhuu bayar naadamd uralduulahaar shiidlee tanii ahalsan morinii komiss uulderleg baidalaar n sain ylgaj huduunii bidniig uralduulah bolomj olgono gedegt itgej bn tanii ajild amjilt husie.
Reply202.131.235.74
bUSIIN NAADAMD OCHIDGUI GEJ HUDAL HELJ BOLOHGUI BHAA, BULGAN AIMGYN 80 JIL HANGAIN BUSIIN HURDAD IREED SHUDLEN NASAND HAMARALGUI NAS DER OCHJ UURUU YALGAJ MONGOL UREENUD HASJ HUUGINHEE ERLIIZ SHUDLEN TURUULGESEN SHUDE ENE JIL HARJ L BAIYDA
Reply66.181.176.34
Huuliin daguu Huduu aj ahuin yam bolovsruulsan jurmiig Ta huleej avaagui gene. Yagaad? Unuu jil budlian garval Ta hariutslaga huleene shuu.
Reply103.229.122.124
66.181.166.61 чи еерее мал. Чамд чаа гэх ямаа, туу гэх нохой ч бхгуй дээ. Энэ хун ажлаа маш сайн хийдэг. Тер мэддэг ажлыг чамаар ул заалгамой. Тиймээс мал чи дут.
Reply66.181.166.61
Энэ мал эндээс зайлаасаа.морь будлиулж хичнээн ч жил болов.
Reply64.119.16.118
https://www.facebook .com/eaglenewssocial /videos/388654005343 106/?t=6
Reply