108 дугаарт...


10 жил гэдэг урт хугацаа. 108 гэдэг багагүй тоо. Энэ бүгдийг сануулсаны учир нь “Тод магнай” сэтгүүл уншигч тантай учран золгоод арван хаврыг угтаж байна. Таны ширээн дээр, номын тавиурт, гэрийн унинд, авдрын ероолд хадгалагдах 108 дахь дугаар хэвлэлтээс гарчээ.
Бэлгэ ерөөл дүүрэн энэ дугаарын зочин хойморт ооч сахлаа илбэн, үе үе хүүхэд мэт адтай инээх буурал уяач тухалсан. Түүнийг Пяранлайн Буд гэдэг. Голомт залгах нуган үрийн мөрөөсөл болсон өвөөгийнхөө магнайг тэнийлгэсэн тэрээр уяачийн эрдмийг нь ч мөн өвлөн авсан юм. Дүүдээ хөтлүүлээд явуулсан гурван адуу нь гурвуулаа төрийн наадамд айрагдсан Пяранлайнх хурдтай айл. Ач хүү нь түүнийг өвлөн авч, өөрийн чадвараар сайжруулан Их хурд, Улс, Бүсийн уралдаанд эхний тавд хурдлах эрэмбэ дээгүүр адууг бий болгож чадсан юм. “Тод магнайн зочин” булан энэ талаар илүү дэлгэрэнгүйг хүргэнэ.
Төрийн зарлигт наадмын дэлгэрэнгүй цувааг гэрэл зургаар баяжуулан хүргэгч “Уралдаан” буланд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ой төвийн бүсийн уралдааныг онцолжээ. Хэний ямар хүлгүүд айраг, түрүүнд хурдалсаныг та бүхэн 26-45 хуудаснаас харж болно.
Уяачид, хурдан морь сонирхогчдын шимтэн уншдаг “Мэдэхэд илүүдэхгүй” буланд “Морь уралдуулах сан”, “Үрээний хүүхдээс үг дуулсан минь”, “Нууц шинж” зэрэг сонирхолтой нийтлэлүүд хэвлэгдсэн. Далайд дусал нэмэр, уяаны эрдэмд тань тус болно гэдэгт итгэлтэй байна.
Хатан ухаанаар чиглүүлэгч гэргийн буланд Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын гэргий Х.Нарантуяа уригдан оролцож, энгийн хэрнээ энгүүн яриа өрнүүлсэн билээ.
Сэтгүүлч П.Ундармаагийн хөтлөн явуулдаг “Урлаг соёл” булангийн энэ удаа уран барималч Н.Цогмагнайн ертөнцөөр уншигч таныг аялуулна.
Энэ мэтчилэн тоочоод байвал уншууртай олон нийтлэлүүд багтсан “Тод магнай”-н шинэхэн дугаараа Интер номын салбар дэлгүүрүүд болон редакцийн 95092992 дугаарын утсаар холбогдон аваарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна