ХӨХ БОРОГ ӨВДӨГЛӨЛГҮЙ БОСОО ТӨРСӨН ТАЛЫН УНАГА


Хөвсгөл далайн түрлэгт домог болон мөнхрөх хувь заяа тохиожээ. Цаст “Отгонтэнгэрийн хурд”-д соёолон айрагдаж цоллуулаад, цайвалзан долгилох Увсын цэнхэр хязгаараас Орхоны сав, Богд Дүнжингарав, Дэлтэй цэнхэр Дэлгэрмөрөний бүсийн уралдаан гээд Монгол Улсын таван аймгийн нутагт таван удаа айрагдсан цуут хүлгийн тухай мэдэх бүхнээ сийрүүлье.
2012 оны зуны зургадугаар сарын 01-ний уламжлалт бага гурван насны уралдааны хязаалангийн уралдаан. Үнэхээр Хөвсгөл төдийгүй ирээдүйд Монгол наадмын чимэг болсон алдарт хүлгүүд үрээхэн насандаа хурд хуваан хурсан олныг нүд баясгасан юм. Тэр нь Т.Болдбаатарын халиун, Г.Нацагдоржийн ягаан халзан гэх хоёр үрээ түрүү, аман хүзүүнд хурдалж, тэдний ирээдүйн их давхилуудыг бишрэн ерөөх мэт Хотогойдын эх оронч баатар Чингүнжавын талбайд алдар цолыг нь мялаан дуудсан юм.

Энэ уралдаанаас унаган эзэн, уугуул нутаг усны нэрийг өргөн дуудуулах хүлэг эрдэнийн алдрын замнал эхэлсэн нь гайхамшигтай. Галтын Нацагдоржийн ягаан халзан гэж цуут ажнай ингэж төрсөн. Хязааландаа аймгийн наадамд аман хүзүүдэж, соёолондоо зайтайхан түрүүлсэн. Тэр жилээ Завхан аймгийн 90 жилийн ой, Отгонтэнгэр уулын тахилга Баруун бүсийн наадамд айргийн гуравт хурдалж Улсын бүсийн уралдааны энтэй адуу гэдгээ батлан харуулсан. Хавчиг зургаан насандаа Хөвсгөлийн Галт сумын 90 жилийн ой, Бүрэнтогтох сумын баяр наадмуудад түрүүлээд, “Хотогойдын хурд-III” уралдаанд 15-д давхисан. 2015 он бол ягаан халзан морины хувьд үнэхээр гайхам амжилтын жил болсон.
Ягаан халзан морь Хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн суманд зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлэн ирж түмэн эхээр тодорсон бол долоо хоногийн дараа Тариалан суманд зохион байгуулагдсан аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлэхдээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ганжаргалын хурдан хүрэн морины магнайд салхи орхин түрүүллээ. Орхоны Ганжаргалын хүрэн морь хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохиогдсон бүсийн уралдаанд мөн аман хүзүүдсэн хурдан буян юм.
Хаврын бүсийн уралдаануудад хурдан байсан ягаан халзан морийг зуны уралдаануудад өнгөндөө байна гэдгийг нийт Хөвсгөлийн хурдан морь сонирхогчид тааварлан байсан нь мэдээж. Таавар ч ёсоор болж, зуны эхэн сар гарангуут Түнэл сумын Баян-Эрхт уулын овоо тахилгын наадмаар тайлагдав. Мөрөн, Түнэл, Тосон, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ зэрэг зургаан сумын нийлсэн 80 гаруй хурдан их нас мордсон уг уралдаанд ягаан халзан морь хол тасархай түрүүлэн ирж ижил адуун сүргийг хариулдаг адуучин эзнийхээ төмөр хүлгийг шинэчиллээ.
Энэ уралдааны дараа Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан их насны морины уралдаанд ягаан халзан морь дэндүү тасархай түрүүлж наадамчин олныг баясгасан. Барагцаагаар 500-800 м зайтай түрүүлсэн гэж наадамчид ярьдаг юм. Аймгийнхаа наадамд ингэж тасархай түрүүлсэн нь үе, үеийн Хөвсгөл нутгаас төрөн гарсан хүлэг морьдын амжилтыг давтан улсын бүсийн уралдаанд айрагдах бүрэн боломж байгаа гэдэг итгэлийг төрүүлсэн нь мэдээж.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой баруун бүсийн хурдан морьдын уралдаан, Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн баярт хүрэлцэн очиж уралдаад Хөвсгөл нутгийнхан, Хотогойд түмний хийморийг өргөн айргийн дөрөвт хурдалж, бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ. Мөн 2015 оны наймдугаар сарын эхээр болсон Хөвсгөл аймгийн Шигшмэл хурдан морьдын уралдаанд ахиад л магнайдаа тоосгүй түрүүлсэн нэгэн жил улсын бүсийн уралдаанд нэг айрагдаж, аймаг болон аймгийн хэмжээний уралдаанд дөрөв түрүүлсэн бахдам амжилтын эзнээр тодорлоо.
2016 оны цагаан сарын дараахан Хөвсгөл аймгийн төвийн бүсийн уралдаан аймгийн төвдөө болоход ягаан халзан морь нэлээд тарган уяатай, дэлтэйгээ уралдсаар Төмөрбулагийн Баясгалангийн хар морины ар дээр аман хүзүүдсэн. Ахиад долоо хоногийн зайтай Төв аймгийн Аргалантын Цагаан хөтөлийн Дүнжингарав дээр дэлийг нь сумлаад дээлийг жаахан шуугаад өгчихсөн юм шиг уяатай дэрвэлзтэл хөдлөөд камерт бичигдэхгүй айрагдчихдаг юм даа. Тэгж хурд үзүүлсэн хэрэг. Хаврын Дүнжингаравд нэг удаа ингэж уралдаад дараа жил нь дахин даагаа нэхээд бас араас туулж уралдаад айрагдаж арайхан дийлээгүй 10 дотор лавхан шургасан даа.
2016 оны зун аймаг тойрсон наадмуудаар уяа сойлгын бэлтгэлээ хангаад Монголын шигшмэл морьдын “Их хурд” уралдааныг зорьсон юм. “Их хурд” уралдаанд хоол нь багадаад нарийсч мордоод 10-ын дотор хэд зарлагдаад 11-12-оор баригдсан. “Их хурд”-д Хүйн долоон худаг руу эрт орж ирээд их нас мордолгүй үд хүргээд хоол жаахан багадсан байх гэж санадаг.
“Их хурд”-ын ар дээр хэдхэн хоногийн зайтай болсон Эрдэнэтийн 40 жилийн ойн даншиг наадамд араасаа туулж уралдсаар “Туушин”-гийн Зоригтын хул гэж зард гарсан түмэн эхтэй үзүүр булаалдаж ирээд аман хүзүүддэгийм. За даа бараг түрүүлсэн дээ... Амгаа хүү жаахан алдаа гаргаад хул морины хүүтэй ташуурын сураар өгөө аваа хийж байгаад л оруулчихсан.
2017 оны хавар Хөвсгөл аймагт болсон “Дэлтэй цэнхэрийн хурд”-д Дэлгэрмөрөний хөндийд уухайн дуу шуранхайлуулан байж айрагдсан. Зун нь Тариалан сумын Түмэн адуун баяр гэж аймгийн бүсийн зэрэглэлтэй наадам болоход түрүүлчихээд дэндүү сайхан уяатай Улсын их баяр наадмыг зорьсон.
Аргалантын Цагаан хөтөл дээгүүр их морь гарч ирэхэд Хөвсгөлийн ягаан халзан Шаравын Мөнгөншагайн хүрэн морьтой өнгө татаад л гарч ирсэн нь үнэхээр моринд дуртай монгол хүний сэтгэлийг огшоож байлаа. Үзүүр өнгө авч уралдаад улсын наадамд 15-д хурдалсан. Энэ бол цуут хүлгийн сүүлчийн давхил байсан.

Таван жилийн дотор Монголын хурдан морины уралдааны бүхий л уралдаануудад хурд сорин уралдаж..., “Их хурд”, улсын наадам, Дүнжингарав, баруун, төвийн, хангайн бүсийн уралдаанууд. Засгийн газрын тогтоолтой таван том уралдаанд айрагджээ. Сайхан хурдан морь санаандгүй мөнх бусыг үзүүлсэн. “Санаагаар хурдан буян байсан даа” гэж эзэн уяач санааширч догдлон сайхан хүлгээ дурсаж сууна лээ. Уул гарал нь Дорнодын төвийн Намнан гэж уяачаар дамжиж шүдлэндээ эзэндээ ирсэн цааш нь угшил удмыг нь хөөхөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу болдог юм гэсэн.
Хөвсгөлийн ягаан халзан гэж дуурсах алдартай энэ хүлэгт тэр бүр тохиохгүй аварга хурдан хүлгүүдэд байдаг чанар бүрэн цогцолсон мэт. Гаргаад уралдаж болно, даруулаад, туулаад уралдаж бас болно. Морины, бас наадмын энгээр л түрүүлнэ. Нутгийнхаа овоонд холгүй түрүүлнэ, холын даншигт хосгүй л уралдана. Энэ бол хүлгийн дээд чанар хүнээр бол бяр мэх тэгширсэн сайн бөх хоёргүй даруухан ааштай байдагтай төс нэг юм уу даа.
“ДЭЛТЭЙ ЦЭНХЭР” МСУХ-НЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.НАРАНХҮҮ
7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
103.240.240.73
УЛСЫН АВАРГА БӨХ ОВОО СУМЫН НААДАМ ХЭСЭЭД ЯВДАГГҮЙ ДЭЭ ХӨӨРХИЙГ УЛС БҮСД НЬ УРАЛДААД БАЙЖ БАЙСАН БОЛ БАХЙ Л БАЙЖ, УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МОРИЙГ ЖИЖИГ НААДАМ ХЭССЭР ЧӨМГИЙГ НЬ БАРААД НУХМСАНААС СУРГАМЖ АВЦГАА
Reply66.181.161.46
Хаана уралдахаа чамаар заалгахгүй байх шүү!!!
182.52.1.228
Түмэн эх юм да
Reply203.91.117.8
Адуунд хайртай монгол хүний удам л хойно энэ түүхийг мэдэх хүнийхээ хувьд сайн бичжээ дүүдээ амжилт хүсье
Reply66.181.160.13
Сайхан хүлэг байсаншүү
Reply122.201.31.128
Saihan siirvvljee
Reply202.126.89.59