ХАМБА ОВГИЙН ЛУВСАНБАЛДАНГИЙН ДАШЗЭВЭГ
Сэтгүүлч
Төв аймгийн Заамар сумын харьяат Хамба овгийн Лувсанбалдан нь 1913 онд төрсөн бөгөөд халтар морь, зээрд морио орон нутагтаа уяж хурдлуулдаг сайн уяач, хурдан морь шинжээч байжээ. Түүний хүү Дашзэвэг 1942 онд төрсөн. Тэрээр аавынхаа морь уях эрдмийг өвлөн 1960 оноос морь уяж эхлэн 1997 оныг хүртэл 37 жил хурдан хүлгийн уяа тааруулахдаа улсын наадамд нэг удаа морь айрагдуулан, аймаг, сумын наадмаас давхардсан тоогоор 45 айраг түрүү хүртэн аймгийн Алдарт уяач болсон байна.
ХАМБА ОВГИЙН Л.ДАШЗЭВЭГИЙН АМЖИЛТЫН ТОВЧООН:

Азарга
1967 онд улсын баяр наадамд хээр хязаалангаа аман хүзүүнд хурдлуулсан азтай одтой жилийнхээ зун Хэнтий аймгийн Батноров сумаас хүрэн азарга авсан нь олон жил хурдалж, төлүүд нь ч мөн эзэндээ хурд хүчээ өргөсөн гэдэг. Хүрэн азарга Заамар сумын наадамд 1970-1976 онуудад дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдсэн аж. Мөн давхар уяагаар 1972 онд Лүн суманд тавд, 1973-1974 онд Булган аймаг, Дашинчилэнд хоёр түрүүлснээр нийт зургаан түрүү, дөрөв айрагдсан байна.
Их нас:
1974 онд Заамар сумын наадамд хээр морь түрүү, 1982-1985 онуудад хүрэн халзан морь гурав шөвгөрч нэг удаа гуравт хурдалсан.
Соёолон:
1973 онд Булган аймгийн Дашинчилэн суманд цавьдар халзан соёолон айргийн тав, Заамар суманд 1978 онд хүрэн халзан соёолон айргийн дөрөвт давхисан. 1984 онд хул үрээ нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. 1986 онд хамар цагаан хээр соёолон түрүү магнай. Соёолон насны мориор хоёр түрүү, гурван айраг хүртсэн.
Хязаалан:
1967 онд улсын наадамд хээр үрээ аман хүзүүнд хурдлуулж уяачийн эрэмбээ харуулсан бол 1985 онд Заамар сумын наадамд зээрд үрээ айргийн дөрөвт давхиулсан.
Шүдлэн:
1966 онд Заамар сумын наадамд хээр үрээ аман хүзүү, 1978 онд улаан хээр үрээ түрүү, халтар үрээ айргийн гуравт давхисан. 1987 онд Булган аймгийн Дашинчилэн сумын 50 жилийн ойд хүрэн халзан үрээ тавд хурдалсан. 1989 онд Булган аймгийн Баяннуур суманд мөн хүрэн халзан үрээ тавд давхисан. Шүдлэн үрээний нийт амжилт нэг түрүү дөрвөн айраг.
Даага:
1970 онд Заамар суманд халтар даага гурав, 1972 онд зээрд даага мөн гурав, давхар уяагаар Лүн суманд аман хүзүүнд хурдалсан. 1981 онд Булган аймгийн Дашинчилэн суманд хул даага түрүүлсэн. Нийт нэг түрүү, гурван айраг даагаар хүртсэн байна.
Д.Энхтуяа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.89.185
Minii saihan aav baharhaj yavdag
Reply