“Сөөнөн хөх” ХЭМЭЭХ ШАНДАСТ ХҮЛГИЙН ТУХАЙД
Сэтгүүлч Миний морин дэл дээр цамцаа дэрвүүлэн нисэж өнгөрүүлсэн бага нас минь Анхай мухар, Авдарын гол, Даагын хөндий, Шар овоо,Баян хошуу гээд өвс ус нь тэгширсэн сайхан нутагт жилийн дөрвөн улиралд ээлжлэн нүүж сууж алслан холдсон өвгөдийнхөө үлгэр домог мэт хууч яриаг амтархан чагнаж дэлт хурдан морьдынхоо зоон дээр дээлтэй шувуу шиг нисэж явсан бага нас минь бас л надаас алслан холдсоор байна даа.
Багын үзсэн, харсан, сонссон, дуулсан юм харин мартагддаггүй юм байна.1965,1966 оны орчим юм уу даа манайхан Шаргын уулын зүүн суганд байх Буурлын хавцал хэмээх баруун хойноосоо зүүн урагш чиглэсэн багахан шиг хавцал хоолойд олон гэрээрээ айл өвөлжсөнсөн. Манай аав Ж.Шагдарсүрэн гэж нэгдлийн үхэр хариулдаг хүн байв. Манайх хамгийн баруун талд, манай зүүнтээ бүдүүн Буд гуайнх гэж өвгөнийх тэгээд Наваанпяранлай гуайнх “одоогийн үндсэн хуулийн цэцийн гишүүн Жанцангийн аав” хойд талд Бат-Очир гуайнх.Тэднийх мөн нэгдлийн үхэр хариулдаг байв. Мөн Гончигсүрэн ахынх, өндөр Цэгмид ахынх зэрэг айлууд байлаа. Бусдыг нь би бас сайн санахгүй байна. Энэ дээдсүүдийг маань ихэнх нь бурханы оронд заларч дээ. Одоо амьд сэрүүн байгаагаас ная хол гарсан Цэгмид ах маань л байна даа. Эд маань малаа хотлуулаад нэг гэртээ цуглан бие биенээрээ тоглоом наадам хийнэ, алиа хошин юм ярина. Домог мэт хэлэлцсээр ирсэн хурц хурдан морьдын тухай айргийн таван морийг алдалгүй хэлдэг морь танидаг сайн уяачдын тухай хорхой хүргэм амттай сайхан хууч хөөрөн өвлийн шөнө дөл болтол суудагсан.
Миний балчир оюунд хадгалагдан үлдсэн нэгэн хурдан буяны тухай өөрийн сонссоны хэмжээнд хойчийн хүмүүст хүрэгсүү. Луниа Да буюу Лувсангийн Ядамсүрэн гэх энэ эрхэм миний нагацын талын өвөг дээдэс болох хүн юм. Эднийх одоогийн Асгат, Дарьганга сумын нутаг Баруун зүүн яргайтнууд Сүүж, Сүүжийн хар гуу, Өвөр хүрэм, Их уул, Бага уул, уулын шүүтээр нутаглаж байжээ. Дарьгангийн зүүн гар, адуучны Да хүн байсан болохоор сайн адууг дэндүү сайн таньдаг ч байсан биз ээ. Тэгээд энэ хүний адуун сүрэгт энэхүү “сөөнөн хөх” хэмээх алдарт хурдан хүлэг заяагдаж өнөөг хүртэл амнаас нь ам дамжин яригдсаар иржээ.
Луниа Да хөх морио намрын цагаан хяруунаас анхны цас ортол сайхан цагааруулан хөнгөрүүлж байгаад Сүүжийн хар гуунаас өглөө үүрээр мордоод баруун зүүн Яргайтууд Шилийн богдын араар тархсан адууг хураагаад оройн нар жаргаж байхад Өвөр хүрмийн урд ширээгээс чоно босоход ганц ухасхийгээд гүйцэж, цохиж авлаад явж байсан юм гэнэ билээ гэж хачир чимэгтэйгээр хуучилж байсныг одоо бодож байхад лавтайяа зуу хол гаруй км замыг туулсан болж таарч байгаа юм. Тэгэхлээр энэ хүлэг ямар хурдан ажнай байсан нь анзаарагдаж байгаа юм. Том жижиг овоо тахилга, хошууны наадамд олон удаа түрүүлсэн гэх яриа байдаг боловч лавтай мэдэх хүн даана ч үгүй болж дээ. 1980-аад оны эхээр Луниа, Гомбожав буюу мөнөөх Луниа Да-гийн хүү Гомбо ах /бид Гомбо ах гэж авгайлдаг байсан\ хууч хөөрөнгөө энэ алдарт мориныхоо тухай асуухад тоймтой юм яриагүй юм. Харин “Сөөнөн хөх”-ийг Шинэнчүлтэм гуай /Санжаангийн Шинэнчүлтэм / унаж байсан гэж ярьсаныг сонссон гэх ба сүүлд Егүзэр хутагтад өргөсөн юм гэнэ билээ гэж ярьсныг санаж байна.Тэгэхлээр манай Дашдондогийн би унаж байсан гэж ярьсан мэтээр хошигнон хэлэлцдэг нь алдарт хурдан хүлгүүдийнхээ тухай ам дамжуулан ярьсаар ирсэн адууны нутаг манай Асгатынхны нэгнийгээ егөөдөн цаашлуулдаг хошин шогийн мэдрэмжтэй шогч шооч түмний маань нэгэн наргиа байсан биз ээ.
Энэхүү хуучийг тэрлэсэн Ш.Хүрэлбаатар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.179.21.239
өвөөгийн маань нэр гараад их сайхан санагдлаа .Баярлалах
Reply