Ахмад уяач Т.Баасанхүү: Чөлөөлөх дайнд зүтгэх хүчийг морьдоор хангадаг агтчин явлаа

Хоймор нутгийн хийморилог уяачдын цуврал ярилцлага Тариалан сумын Мандал I багийн харьяат, ахмад уяач Тамжавын Баасанхүүгийн яриагаар эхэлж байна. Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн тэрээр 1921 оны өвөл Зоригтын хотгор буюу Алтан эмээлт хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. Ардын хувьсгалтай зэрэгцэн мэндэлсэн тэрээр чөлөөлөх дайнд оролцож,
Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн
Японыг чөлөөлсний төлөө одон
Чөлөөлөх дайны 65, 70 жилийн ойн медаль
Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль
АХ-ын 70, 80 жилийн ойн медаль
Бид ялав-1945 одон
Жуковын нэрэмжит одонгоор энгэрээ мялаасан буурал уяачтай ярилцсанаа хүргэе.
-Ардын хувьсгалтай чацуу ахмад уяачтай уулзана гэдэг нэр төрийн хэрэг юм. 97 нас сүүдэр зооглож буй таны намтар түүх, сургааль эрдмийг сэтгүүлийнхээ уншигчдад хуваалцах болсондоо баяртай байна?
-Миний бие 1921 онд төрсөн, ардын хувьсгалтай чацуу хүн байгаа юм. 20 гараад цэрэгт явж, Улаанхуаранд нэг жил болоод цаашаа хязгаар руу Дарьгангын долдугаар дивизийн 20 дугаар хороонд очсон. Тэнд танк эсэргүүцэх их бууны хайрцгийн дарга болсон. Хайрцгийн дарга гэдэг нь бууны тасгийн дарга. Их бууны морьд гэж 100 гаруй адуу маллаж байлаа. Хээрийн сургууль хийж, адуу малаа маллаж байгаад урагшаа Нарангийн отряд явж чөлөөлөх дайнд Лхагвасүрэн жанжны тушаалаар тангаргаа өргөж явсан. Тэгээд маргааш, нөгөөдрөөс нь Хятадын Чига хот руу дайрна гэж байтал дайн дууслаа гээд эргэсэн.
-Галын халуун шугаманд ороогүй ч дайны цагийн хүнд хэцүүг багагүй амсаа байлгүй?
-Халуун шугаманд ажиллаагүй. Зөвлөлтийн арми түрүүлж дайнд ороод, ар талд нь Лхагвасүрэн жанжин, Маршал Чойбалсан, монгол цэргүүд мэдээ хүлээгээд байж байсан. Хол зам туулаад цангаад ирэхээр хүнтэй, морьтойгоо өмхий ус ч ууж явлаа. Морь ангаж цангахаараа дороо үхчихдэг юм билээ. Дандар баатар намайг “Бага дарга чи тэр морь солино шүү. Солихгүй байвал хурдан бууны сум, хурц сэлэмний ирэнд хохь чинь шүү” гэж хэлж байсан.
-Цэргүүдийн морь юүлж солих нь таны үүрэг байсан юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Зүтгэх хүчийг бүгдийг нь би хариуцдаг. Анхандаа 100 гаруй адуутай яваад, хийдийн жасын 300 гаруй адууг шууд дайчилж авч бүх зүтгэх хүчнээ сольдог юм. Бууны, хайрцгийн, халуун тогооны, цэргийн гэх мэтээр морьдоо хуваарилна. Хайрцаг, их бууны зургаа, зургаан 12 хүний морь солино. Орос цэргүүд гинж бариад ирэхэд нь орос, монгол гэхгүй бүгдэд нь морь барьж өгнө. Хүмүүсийн морь барьж сольж явсаар унд хоолнооосоо хоцорчихоод эгүүрсний улаан шилбэ зажилж хоол хийх үе ч олон гардаг байлаа. Дайнд өөрийн үүргээ биелүүлсэн юм байгаа биз, одоо эх орноороо тэжээлгэж байна даа.
-Цагийн байдал ороо бусгаа, улс орны маань хөгжил тааруу байсан үед төрж өсөх амаргүй байсан болов уу?
-Бид эхээс тавуулаа, би айлын том хүү. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Та нарт хөтөч хийж яваа жолоочийн аав миний отгон дүү 80 дөхсөн хүн бий. Миний том охин 70 хэдтэй, доод талынх нь 70 дөхөж байна.
-Уйгаржин монгол бичиг, шинэ үсэг гээд хоёр ч удаа бичиг үсэгт тайлагдсан уу?
-Үнсэн самбар, хулсан шортой босоо монгол бичгээ сурсан. Үнсээ түрхээд шороороо зурна. Дараа нь шинэ үсэг үзээд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд нэг хэсэг морь уялаа. Тосонцэнгэл суманд соёолон морь түрүүлгээд, хязаалан морь түрүүлгэж, жороо морь мөн түрүүлгэж нэг сумаас гурван түрүү авч байв. Морьдынхоо зургийг чемоданд хадгалж байсан чинь “20 шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэжүү” гэдэг шиг юм болсон.
-Та ямар ямар морьдоор наадаж байсан бэ. Онцгой амжилт үзүүлж хурдалсан морьдынхоо талаар ярихгүй юу?
-Сайхан хээр, буурал морьд үзүүр түрүү, айраг алдаагүй. Тариаланд бор морь түрүүлж, үзүүрийн удаа яваад, бага насны морьд түрүүлж байлаа. Сангийн аж ахуйн нарийн ноостой хоньтой оторт явж байгаад Тосонцэнгэл сумын наадамд хязаалан, их нас, соёолон, жороо гээд дөрвөн насны морьтой очлоо. Тэнд их насны морь үзүүрийн удаа ирээд, соёолон, хязаалан хоёр нь түрүүлж, жороо морь минь хөл нь доголсон ч бас түрүүлдэг юм.
-Үзүүрийн удаа гэдэг нь?
-Аман хүзүү гэсэн үг.
-Тосонцэнгэл сумын наадмаас гурван түрүү, нэг аман хүзүү авсан юм уу?
-Тийм. Түрүү морь даага, тэгээд даалимба мэтийн шагналтай байсан үе.
-Сумандаа хэр амжилттай наадаж байсан бэ?
-Давхисан, давхисан. Сумандаа түрүү, айраг авч л байлаа. Уяаны шон энэ хавьд байсан юм даг, яг энд л айрагдаж түрүүлсэн морьдоо цоллуулж байлаа шүү дээ.
-Тантай хамт морь уяж байсан сум орон нутгийнхаа сайн уяачдыг дурсахгүй юу?
-Миний хадам ааваас авахуулаад тэр үеийн уяачид бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлж дээ. Манай хадам аав Дарьсүрэн гэдэг хүн бүх насны морь сайн уядаг байв. Миний сайхан найз “цоохор” Довдон гэж дэлгүүрийн эрхлэгч, түүний хурдан буурал хээр морьд нь нэр сүртэй түрүүлдэг. За тэгээд, Нанзад, Ардамжав, Дашзэвэг, Хоролхүү гээд сайн уяачид бүгд байхгүй болжээ. Бараг би л ганцаараа байх шиг байна.
-Ирсэн болгон буцдаг хорвоогийн жам хатуу юм даа?
-90 гартлаа морь уналаа. Бараг 100 дөхсөн энэ насанд хүн амьтан танихаа больж, хоёр нүд цийж хорвоо ертөнц цэнхэр ногоон юм харагдаад муухай юм. Хөл муудаж саяны цагаан цамцтай хүүд эмээлтэй морио өгөөд, өөрөө модон таяганд орлоо. Адуу уургалж, чирэгдэж, шаралхаж бяралхаж явсных юмуу хөл муудчихдаг юм байна. Цагтаа моринд жороо явдал оруулдаг байлаа. Моринд жороо оруулах миний хамгийн сайн чаддаг ажил. Жороо оруулах гэж морины хөл гарыг цус гартал цохиж, сурсан жороог нь гаргахгүй гэсэндээ богц шуудай ганзагалаад л явдаг байлаа.
-Насны наран хэвийсэн энэ цагт асарч халамжлах үр хүүхэдтэй байна гэдэг бас зол заяа юм уу даа. Танайхнаас морь уяж байгаа хүүхэд байна уу?
-Би гурван хархүү, гурван охинтой. Эднээс морь уяхгүй байх шив дээ. Багадаа бүгд л морь унаж байсан. Аж амьдралын зам мөрөө хөөгөөд нэг нь хотод, том нь Тавантолгойд ажиллаж байна.
-Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Миний дүү нар аян замдаа сайн явж, ажил төрлөө сайхан бүтээгээрэй.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна