НЭРТ УЯАЧ ЦЭРЭНГИЙН МАХБУРИАД АГСНЫГ ДУРСАХУЙ


Улаан азаргаараа улсдаа цууд гарсан нэрт уяач Махбуриад 1921 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг Бөөрийн төвийн Цагаан булаг хэмээх газар Цэрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Тухайн цаг үеийнхээ жишгээр дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшиж, цэргийн албыг Дорнод аймгийн Матад суманд хаагаад, нэг хэсэг аймгийн сургуулийн галчаар ажиллаж байсан тэрээр 1957 онд Асгат сумнаа ирж, нэгдлийн хонь хариулах болсон байна. Халуун хошуут бүлээн дэвсгэрт хонин сүргийг тэтгэвэрт гартлаа маллахдаа хэд хэдэн удаа сумын сайн малчнаар шалгарч, аймагтаа ажил үйлсээрээ аваргалж байсан тэрээр адуунд жигтэйхэн дуртай нэгэн байв. Цалингаа цуглуулж байгаад 1000 төгрөг хүрмэгц хазаарын морь хөтлөн сайн адууны эрэлд мордох нь олонтаа. Улаан азаргаа авахаас өмнө ийм маягаар цөөнгүй адуу авсаны зэрэгцээ нутгийн залуусын морийг уяж айрагдуулдаг байсан гэдэг. Нэгдэл адууны улаан морь нь Асгат сумын баяр наадамд дөрөв айрагдсан бол хуурай дүү Бямбаа нь Дамчаа гэгчээс харималдуу хар морь авч түүнээр уяулан Асгат сумын 40 жилийн ойгоор айргийн тавд хурдлуулж байжээ.

Үүнээс хоёр жилийн дараа Ц.Махбуриад өөрийг нь алдаршуулж, орон нутагт нь хурд тарьсан улаан азаргатайгаа учирсан юм. 1967 оны хавар Сүхбаатар суманд адуу малладаг дүү Мажиг нь ирээд “Амбаа, сайн адуу байна. Тонгоон Жамъян гэдэг хүний улаан хязаалан. Хараад голох байх. Голох хэрэггүй, сайн адуу аваарай” гэж. Үүнийг дуулсан Ц.Махбуриад сурсан зангаараа мянган төгрөг тоолон өвөртөлж, хазааранд нь өгөхөөр хүүгийн нэртэй халтар морио (1965 онд хүү Эрдэнэсан нь хар морийг унаж айрагдуулахад хуурай дүү Бямбаа нь мялааж өгсөн аж) хөтлөн Сүхбаатар сумыг зорьжээ. Гурав хоногийн дараа бөөвийсөн улаан адуу хөтөлж ирсэн хожмын алдарт улаан азарга байлаа. Тэр зунаа уяж сумынхаа наадамд мордуултал айрагт багтсангүй есөд баригдаж. Дараа жилийнх нь хавар соёолон азарга сумандаа болсон фестивальд мордуултал түрүүлээд, зун нь дөрөвт давхиж. Хавчигтаа хавар аймгийн спартакиадад түрүүлж, зун нь Асгат сумынхаа наадамд түрүүлэн цоорох нь тэр. Ийн дүүгийн хэлсэн биеллээ олж, улаан азарга аргагүй хурдан онцгой төрсөн адуу гэдгээ баталж 1970 оны Асгат сумын баяр наадамд дахин түрүүлж, дараа жил нь Сүхбаатар аймгийн баяр наадамд айргийн гуравт хурдалсан байдаг. Аймагт айрагддаг жил нь Махбуриад уяач эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан тул хүү Эрдэнэсандаа зөвлөн уяулж, айрагдуулжээ. Түүнээс хойш гурван жил дарааллан сумынхаа баярт айрагдаад, 1975 онд Асгат сумын 50 жилийн ойгоор бэрэвхий нь тасарчихсан хэр нь есөд хурдалсан байдаг. Түүний дараа жил 1976 онд 13 настай азарга сумынхаа наадамд аман хүзүүнд хурдалж, 1977 онд 14 настайдаа урьд жилийн амжилтаа бататгаад зодог тайлсан байна. Хязаалан наснаас эхлэн 11 жил тасралтгүй уралдаж, Асгат сумын нэрийн хуудас болтлоо алдаршсан улаан азарга зөвхөн улсын баяр болон спартикиадад (аймагт нэг түрүүлж, нэг айрагдан, суманд гурав түрүүлж, зургаа айрагдан) дөрөв түрүүлж, долоо айрагдсан бөгөөд өвлийн уралдаанд олонтаа түрүүлж, айрагдсан хэмээдэг билээ.
Ц.Махбуриад агсан улаан азаргаа гаргачихаад холоо очиж суугаад зоос гүйлгэдэг уламжлалтай. Үүнийг нь андахаа байсан нутгийн уяачид “Өвгөн зоосоо хаячихаад босоод явчихлаа, улаан азарга ч ирж байгаа юм байна” гэдэг байсан гэх юм билээ.
УЛААН АЗАРГАНЫ УЯА СОЙЛГО, ЗАН БАЙДЛЫН ОНЦЛОГ
Асгат суманд нэг жигүүр адуу болтлоо тарсан улаан азарга Сүхбаатар сумын нэрт уяач Тонгоон Жамъяны адуу гэдгийг дээр дурьдсан. Гэхдээ удам угшлыг нь нарийн тогтооход бас чиг төвөгтэй. Учир нь 1950-иад оны үед Тонгоон Жамъян уяач цэргийн адуунаас хээлтэй гүү авчээ. Хойтон жил нь өнөөх гүү унагалж, эр улаан унага гарсан байна. Нөгөөх гүү юм л бол унагаа дагуулаад баруун хойшоо гүйчих гээд байсан тул хашир уяач Галшар чигийн адуу байж мэднэ хэмээн таамагласан гэдэг (Гэхдээ зарим үед Баяндэлгэрийн Ширээтийн цагааны угшилтай байж мэднэ хэмээн ярьдаг байж). Тэр жил тэнцсэн улаан унага бол манай нийтлэлийн эзэн Махбуриадын улаан азарганы болоод алдарт Нийгмийн хонгор морины эцэг юм. Өөрөөр хэлбэл, Махбуриадын улаан азарга нэгэн үе шуугиулж асан Нийгмийн хонгор хэмээх цуут хүлэгтэй эцэг нэгтэй билээ. Харин эхийнх нь талаар ямар нэг мэдээлэл олдоогүй юм.
Улаан азарга зан төлвийн хувьд тогтворгүй, догшин. Ялангуяа уяаны эхний хэдэн хоногуудад тун тавьтаргүй аашилж, хазаж хайрах нь элбэг. Тиймээс барихдаа олуул элбэнэ. Ороо ихтэй. Уяан дундуураа ч гүү гишгэнэ. Дэргэд нь гүү уяхгүй бол уяагаа тасалчихдаг тул байнга нэг гүү дагуулна. Хөлсөө хусуулах дургүй. Толгойгоороо сэжиж шидэх зэргээр эзэн уяачаа багагүй гэмтээдэг байсан гэдэг. Гэсэн ч уяа нь эвлээд ирвэл хоногийн олноор ааш зан нь зөөлөрч номхорон, сүүлдээ доогуур нь шургалж мөлхөхөд тоохооргүй болтлоо төлөвшдөг гэх юм билээ.
Улаан азарга уяанаас бусад үед ч идэш багатай. Хэзээд ч барьсан 2-3 хөлс авахад л хөнгөрч, эвлэдэг бэлэн давхилтай адуу байжээ. Гарсан цагаасаа жигд хурдаар урагшилсаар барианд ордог, цуцдаггүй адуу байсныг унаж хурдлуулж байсан хүүхдүүд нь хуучилдаг аж.

БУРИАД АДУУНЫ ТАРХАЛТ
Асгат сумын айл болгонд Махбуриадын улааны угсааны ямар нэг адуу бий гээд хэлчихвэл хилс болохгүй биз. Учир нь бидний уулзсан уяач болгон “Манайх Махбуриадын улааны угшлын адуутай” хэмээн ярьсан юм. Улаан азарга ороо ихтэй тул наадмын дараа хүний өөрийн нийлсэн 10-аад гүү хураалгаад, дараа жил нь уях болохоороо эздэд нь тараагаад өгчихдөг байж. Уягддаг азарга төл муутай, гарсан нь охин голдуу байх нь элбэг. Харин улаан азарганы хувьд тийм байсангүй. Хураалгасан гүүнүүд нь дараа хавар нь цөм унагалж, эр болгон нь хурдалдаг байжээ. Махбуриад агсны хүү Эрдэнэсан “Сайн адуу бий болгоход азарга гүүний тохироо их чухал. Манай улаан азаргатай Сүх-Очир гуайн хүү Болдын адууны гүү их тохирдог байсан. Эдний адууны хүрэгч гүүнээс гарсан эр бүгд нь давхисан. Сумын наадамд хэд хэд айрагдсан Бямбаагийн улаан азарганы эх нь Сүх-Очир гуайн адууны гүү байсан” хэмээсэн юм.
МАХБУРИАДЫН УЛААН АЗАРГАНЫ ТӨЛ АЗАРГАНУУД
Ц.БЯМБААГИЙН УЛААН
- 1974 онд Асгат сумын баяр наадамд шүдлэн түрүү.
- 1978 онд Асгат сумын баяр наадамд аман хүзүү.
ГҮНСЭНГИЙН ХҮРЭН
- 1977 онд шүдлэн Асгат сумын баяр наадамд аман хүзүү.
- 1981 онд азарга Асгат сумын баяр наадамд түрүү.
- 1982 онд азарга Асгат сумын баяр наадамд түрүү.
Ж.ГОМБОДОРЖИЙН ХҮРЭН
- 1976 онд шүдлэн Асгат сумын баяр наадамд айргийн гурав.
(үр төлүүд нь их хурдалсан)
ДУЛАМРАГЧААГИЙН УЛААН
- Өөрөө айрагдаж чадаагүй ч үр төлүүд нь их хурдалсан.
МООНОН ДАРГЫН ХЭЭР
- Өвлийн уралдаанд нэлээд хэдэн удаа түрүүлж, айрагдсан
МАХБУРИАДЫН УЛААН АЗАРГАНЫ ТӨЛ ИХ НАСНЫ МОРЬД
МАХБУРИАДЫН УЛААН
- 1977 онд Асгат сумын баяр наадамд айргийн дөрөв
МАХБУРИАДЫН ХЭЭР
- 1975 онд соёолон Асгат сумын баяр наадамд түрүү
Асгат сум, Сүхбаатар аймгаар тогтохгүй Монгол даяар алдаршсан улаан азарганы үр төлүүдээс эцгийгээ хамгийн ихээр дуурайсан нь Бямбаагийн улаан азарга хэмээн Махбуриад агсны хүү, сумын Алдарт уяач Эрдэнэсан ярьсныг дамжуулах нь зүйтэй байх. Түүнчлэн улаан азарганы төл азарга, их морьд Асгат суманд илүүтэй байдаг бол охин төлүүд нь Наран суманд элбэг байдаг гэх юм билээ.
Улаан азарганы үр төлүүдээс бага насандаа хурдалсан адуунууд цөөнгүй бий. Тэдний нэг нь Ц.Махбуриад агсны хүргэн Ганбаатарын улаан азарга даагандаа ес, шүдлэндээ дөрөв, хязааландаа аман хүзүүдэж байсан юм.
Улаан азарга уралдаж байх он жилүүддээ айрагт багтаагүй хоёрхон тохиол байдгийн нэг нь 1975 оны Асгат сумын 40 жилийн ой юм. Тэр жил уяаны үеэр хөлөндөө гэмтэл авсан улаан азарга хараахан айрагдаж чадалгүй есөд баригдсан ч Махбуриад агсан одтой наадан хээр соёолонгоо түрүүлгэж, саарал шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулж сэтгэл хангалуун үлджээ. Мөн нэрт уяачийн хувьд баяр бахдал дүүрэн наадмын нэг нь 1982 онд тохиосон бөгөөд тэр жил Ц.Махбуриад сумынхаа наадамд их нас, азарга түрүүлгэн дээлэндээ багтахгүй хөөрч байсан гэдэг. Урд жил нь түрүүлсэн хүрэн азаргаа (Гүнсэнгийн) түрүүлгэж, улаан морио түрүүлгэсэн тэр жилийнхээ намар есөн сард нэрт уяач тэнгэрийн хүлгэдийн уяа тааруулахаар одож, хүү М.Эрдэнэсан, М.Энхээ нар нь эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн хурдан морь уяж, сумын Алдарт уяач цолны эзэд болоод байна.

А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
139.5.217.17
Баянхутаг адуу
Reply202.126.89.140
Дээд угшил нь Галшир адуу
Reply203.91.115.45
миний бор үрээний дээд удам нь энэ алдарт хүлэг юмаа
Reply