Монгол Улсын Сайн малчин, сумын Алдарт уяач Ч.ЦЭРЭНДАВАА: Ажаа минь надад ОЛОН САЙХАН ХУРДАН БУЯН ХАЙРЛАСАН

Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол Улсын Сайн малчин, сумын Алдарт уяач Чимид-Очирын Цэрэндаваатай ярилцсанаа хүргэж байна. Дөрөв дэх үеийн уяач тэрээр 1973 оны хавар сумын төвд төрсөн бөгөөд 2013 онд аймгийн "Алтан хурга"-ны эзэн, сумын Алдарт уяач цолоо хүртсэн бол 2014 онд аймгийн Сайн малчин, 2015 онд Монгол Улсын Сайн малчин болжээ.
-Нэрт уяачийн үр садтай уулзаж буйдаа баяртай байна. Таны удам судрын талаар ярилцлагаа эхлүүлье.
Би бол дөрөв дэх үеийн уяач. Миний өвөө Галбадрах, түүний аав нь Донойдоог та бүхэн мэдэх байх. Харин миний аав Чимид-Очир бол Галбадрах гэдэг хүний хүргэн нь байгаа юм. Аавын маань аав Гэлэгдаржаа морь мал уядаггүй ч их аж ахуйч, сур сайн элддэг хүн байсан аж. Элгэн энгэр, Зараа уулаа тойрон нутагладаг, түмэндээ хүндтэй тийм л нэг хөгшин байсан гэдэг юм. Харин аавын хувьд нэгдлийн гишүүн болсоныхоо дараа тэмээ хариулж байгаад цэрэгт явсан юм билээ. Тэгээд халагдаж ирээд, адуу хоёр, гурван жил хариулаад, дараа нь хонь, тэмээ малласан.
-Аав тань хэдэн оноос морь уяж эхэлсэн юм бэ?
1978 онд намайг жоохон хүүхэд гүйж явахад ээжийн маань өвөө Гал гуай дуудаад чихэр, печень өгсөн юм. Би тэгэхэд таван настай байлаа. Гурван настайдаа морь унаад сурчихсан болохоор овоо зүгширчихсэн байсан хэрэг л дээ. Тэр үед манай энд Уурт, Улаан нүдэн, Тосон Дагва нарын уяачид байсан юм. Өвөө аавыг морь уяхыг битүүхэн хүлээдэг байж. Тэгээд надад “Чи ажаагаа ирэхээр нь Ууртын морийг унана. Эсвэл Улаан нүдэнгийн хурдан буурал морийг унана гээд уйлаарай” гэж зааж өгсөн. Чихрээр шагнуулчихсан хүүхэд чинь ёсоор нь л хийнэ биз дээ./инээв/
Аавыг малаас ирмэгц тосож гүйж очоод “Би таныг морь уяхгүй бол Улаан нүдэнгийн буурал морийг уналаа. Үгүй бол Ууртын адууг уналаа шүү” гэж сүрдүүлсэн. Муу аав минь хүүгээ хүний морь царайчилж унуулаад яах вэ гэж бодсон уу, угаасаа уяя гэж боддог байсан уу. Тэр цагаас эхлэн хурдан морь уях болсон юм. Тэр жилээ соёолон саарал азарга сумандаа зургаагаар давхиулаад, дараа жил нь өнжөөсөн. 1980 онд долоон настай азарга уяж, сумын баяр наадамд гурваар давхиулан анхны айргаа хүртэж байлаа. Тэгэхэд би горзойсон өндөр нуруутай, урт мөчтэй хүүхэд байсан болохоор тав, зургаан жил унаад л хасагдсан даа.
-Гурван настай морь унаж сураад, таван настай хурдан морь унасан гэхээр их л бага байж дээ.
Тэр үеийн хүүхдүүд ер нь их багадаа хурдан морь унадаг байсан юм шүү дээ. Би хоёр хүүтэй. Томыг нь дөрөв, багыг нь таван настайгаас нь эхлэн хурдан морь унуулсан.
-Ахуйтайгаа байсан болохоор амархан даддаг байсан байх л даа. Та хэр адтай унаач байсан бэ?
Ээжийн төрсөн дүү Шагдар ах болон аавынхаа уясан морьдыг унаж, арваад айраг, түрүү авсаан. Өөрийгөө дажгүй л унаач байсан гэж боддог. 1981 он шиг санагдана. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Шагдар ах, ажаа хоёртойгоо улсын наадамд явлаа. Надаас гадна Батмөнхийн Болдоо гэдэг хүү бас морь унахаар хамт явсан. Замдаа Төв аймгийн Өндөр довд сунгаан хийсэн чинь саарал азарга түрүүлж, их насны морь 10-н хэдээр давхиад, шүдлэн аман хүзүүдэж, даага дөрөвлөлөө. Ингээд улсын баяр наадамд ирж уралдахаар явахын өглөө Шагдар ах “Мангар цэрэг ирээд барьчихдаг юм шүү. Миний дүү битгий азаргаа бариулаарай” гэж захисан юм. Яваад очсон чинь нээрээ л нэг шугаманд баахан цэргүүд зогсчихож. “Ах нь барья, ах нь барья” гээд л гүйгээд ирэх юм. Тэгэхээр нь би “Миний азарга өшиглөнө шүү, хазна шүү” гээд л холхнуур алхаад байлаа. Буу ч дуугарлаа, азарга ч хөдөллөө. Саарал азарга холхон гараад ирлээ дээ. Гэтэл хөдөөний жаахан хүүхэд байсан болохоор уралдааны замаа сайн мэдэхгүй, аймгаас ирдэг хар замаар явчихаж. Миний араас долоо, найман азарга дагаад давхичихсан. Тэгээд Алдар толгойн ард очиход араас УАЗ-69 машинтай хүмүүс ирж, биднийг замд нь нийлүүлж байлаа. Тэгээд манай азарга 40 хэдээр орсон.
-Буруу замаар давхичихаагүй бол айрагдах магадлал байжээ?
Тийм шүү. Тэгэхэд Даваанэрэнгийн Магнай гэдэг азарга бас надтай хамт буруу замаар яваад, долоогоор давхиж байсан. Одоо бодох нь ээ, айрагдах байсан азаргыг би баллачихсан юм билээ л дээ. Тэр наадамд би бас даага унаж уралдаад, зургаагаар оруулсан.
-Та хэдэн оноос бие даан морь уяж эхэлсэн юм бэ?
Би 1990 оноос бие даан морь уяж эхэлсэн. Ажаагийнхаа заавар зөвлөгөөгөөр уяж, сумын баяр наадамд хязаалан бор үрээ аман хүзүүдүүлчихээд “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойн наадамд Шагдар ахын хүү Баттулга зургаан настай жаахан юм миний бор үрээг унаж, зургаагаар давхиулж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй уяа таслаагүй ээ.
-Танай нутаг ер нь бүгээн, буурал адуу элбэгтэй юм аа?
Тийм шүү. Дээхнэ үеэсээ л цагаан адуугаараа алдартай. Нялгын долоон бүгээн гэж алдартай хүлгүүд байлаа. Хэдэн онд ч билээ дээ, манай сум Баян сумтай нийлж хаврын уралдаан зохион байгуулсан чинь Нялгын зургаан бүгээн түрүүлж байсан гэдэг. Цэргийн Заан Бизъяа гэж өндөр шар бөх байлаа. Түүнийг гараад ирэхэд нь манай өвөөгийн дүү Ёндон “Бизъяа, хэрэв чи түрүүлбэл Нялгын долоон бүгээн түрүүлнэ шүү” гэж орилж байсан юм гэнэ лээ. Үнэхээр л тэр хүний хэлсэнээр Бизъяа Заан түрүүлж, Нялгын бүгээнүүд ч бас түрүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш Нялгын долоон бүгээн хэмээн алдаршсан түүхтэй.
-Өөрийн адуу сайн ч үржлийн тодорхой бодлого баримталж, цусыг нь сэлбэж байх хэрэгтэй. Та хаанаас адуу авч байсан бэ?
Даваахүү гуайн Цолмон халтартай эцэг нэгтэй бор азарга тавьж байсан. Мөн Уртын Дамдинжав гуайн адууны угшилтай шарга азарга, Бямбашижээгийн зээрдийн төл болох хар азаргатай байлаа. Одоо Толин хулын төл саарал азаргатай байна.
Баттөмөр ах маань хоёр дүү бид гуравт дөрөв, таван азарга өгсөн. Тэдгээрийн дотор Нарангэрэлийн хурдан хүрэн, Жинст хонгорын төл болох хонгор халзан, Сүхбаатараас авч ирсэн хүрэн азарганууд багтдаг юм. Энэ мэтээр адууныхаа цусыг сайжруулаад л явж байна даа. Саяхан нагац ах маань Монгол Улсын Манлай уяач цол хүртэж биднийгээ их омогшууллаа.
-Гал гуайн тухай ярихад яах аргагүй хүрэн морины талаар л ярьдаг. Та ч бас гурван ч хүрэн азарга уяж байсан гэж ярилаа. Ингэхэд таны нэрийн хуудас болсон ямар ямар хурдан шандаст хүлгүүд байдаг вэ?
1976 онд өвөөгийн цагаан азаргануудын угшлын Их саарал азаргыг манай эгч Даваадулам унаад их хол түрүүлж ирж байсныг би санадаг юм. Түүний төл бор азарга байлаа. Мөн Бага саарал гэж байсан. Манай ажаад бас Өнчин хонгор гэж байлаа.
Өвгөн ноёны бичээч байсан “дулаан” Дамдинжав гэдэг хүн нутгаасаа хоёр хонгор халзан азарга авчирсаны нэгийг манай ажаа 1982 онд надад авч өгч байлаа. Тэр хонгор халзан азарга, өвөөгийн адуу хоёр нийлсэнээс хойш манай адуу ер нь их сайжирсан шүү. Ер нь Ажаа маань надад олон сайхан хурдан буян хайрласаан. Хамгийн сүүлд гэхэд л бор халзан үрээ өгсөн. Түүнийг нь уяад шүдлэнд нь 10-аадаар давхиулж, хязааланд нь сумын 70 жилийн ойгоор 470 гаруй үрээ мордоход түрүүлж ирээд аман хүзүүдэж байлаа. Тэр надаас болсон юм л даа.
-Уяаны алдаа гарсан гэж үү?
Арай л жаахан хүүхэд унуулчихсан чинь туршлагагүйсэн. Тэр намар нь Баянцагаан, Хэнтий аймгийн Дархан суманд болсон уралдаанд түрүүлээд, Чойрын “Боржигоны хурд”-д зургаалсан.
Түүнээс хойш хоёр жил өнжөөгөөд, наймтайд уясан ч тун тааруухан болсон. Тэгэхээр нь “Би их насны морь хурдлуулж чадахгүй юм байна” гээд ажаадаа өгчихсөн. Ажаа маань дөрөв, таван ч удаа айрагдуулсан. Одоо эргээд бодоход миний уяж байсан адуунуудаас тархины хурд нь тэр л байсан юм билээ.
-Өөр?
Хүрэн халзан морь байсан. Тэрийгээ би бас л ажаадаа өгчихсөн. Мөн жижиг сажиг наадамд найм, есөн удаа айрагдаж, түрүүлсэн зээрд азарга байна. Эцэг нь Сүхбаатар аймгийн угшилтай хүрэн азарга байсан. Хүрэн азарганы эх нь манай унаган адуу болон Дулаан Дамдинжав гуайн адууны цус холилдсон гүү байсан юм.
-Таны гадагшаа бэлэглэсэн болон худалдсан адуунууд хэр давхиж байна вэ?
Ер нь давхина шүү. Суманд л гэхэд уржнан манай адууны угшилтай дөрвөн шүдлэн үрээ орж байлаа шүү дээ.
-Сайхан сонсогдож байна. Ингэхэд хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
2012 онд.
-2012 оноос хойш аймгийн болон сумын сайн малчин болж, “Алтан хурга”, тугалын эзнээр тодорчээ. Энэ бүхнээс харахад сумын Алдарт уяач цол хүртсэнээсээ хойш морь уяхаасаа илүү мал маллагаандаа анхаарал хандуулаад эхэлсэн юм болов уу гэж бодогдлоо?
Үнэнийг хэлэхэд би морийг тэжээж уяж чадахгүй юм билээ. Цаг зав ч гарахгүй юм. Зуны цагт хорхойгоо дарах маягаар хүний, өөрийн хүүхэд гуйгаад ганц морь л уяж байна. Нөгөөтэйгүүр, нас ахиж яваа хүнд мориноос илүү мал нь амьдралд ойрхон юм даа.
-Сум, аймаг тэгээд улсын Сайн малчин гээд амжилтаа жил жилээр л ахиулаад байжээ?
Төр засаг маань бидний хөдөлмөрийг сайхан үнэлж байна аа. Их ч юм хүртлээ. Миний гол хийсэн зүйл гэвэл 10 гаруй айлыг малжуулсан явдал л юм даа.
Малчин хүн гэдэг хааяахан нэг морь унаад хонь эргүүлчихээд байдаг хүн биш шүү дээ. Байгалийнхаа зан араншин хийгээд мал бүрийг мэдэрч, нутаг орныхоо байдалд тохируулж маллах гээд ажиллагаа ихтэй. Отор нүүдэл хийж явахдаа нутаг, нутгийн түмэнтэй танилцаж, сайхан найз нөхөд болцгоож л байна. Найз нөхдийн буянаар сайн л явж байна даа.
-Хоёр хүү уяаны эрдмийг тань залгамжлах шинж байна уу?
-Хоёр хүү маань хоёулаа моринд сонирхолтой. Бага хүү маань хавар хэдэн даага сургаад, хэдэн адуугаа авч говьд өвөлжсөн. Одоо ч нэлээд хэдэн адуу барьж уячихаад л байж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна