Н.Баярсайхан: УЛСЫН НААДАМД АНХ УДААГАА ИРЖ ЭЧНЭЭ МЭДЭХ ОЛОН САЙХАН УЯАЧТАЙ ТАНИЛЦЛАА
Сэтгүүлч -АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага буюу хурдан дааганы уралдаанд таны ухаа халзан үрээ аман хүзүүнд хурдалсан. Төрийн зарлигт наадмаас айраг хүртсэн танд нийт уншичдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Энэ жил сайхан наадаж, даага маань айрагдсанд их баяртай байна.
-Төрийнхөө наадамд хэд дэх жилээ оролцож байгаа вэ? Хэдэн насны морьтой ирэв?
-Анхны жилээ төрийнхөө наадамд эрлийз даага, монгол соёолонтой ирээд даагаараа төрийн хишиг хүртлээ. Саарал соёолон маань хавчиг шүд нь гараад уралдаж чадсангүй. Энэ дашрамд морьдын маань уяа сойлгыг гар нийлэн тааруулдаг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Жадамбаагийн Нямжав найздаа талархсанаа илэрхийлье.
-Даагаа айрагдана гэсэн тооцоо байв уу?
-Ер нь горьдлого байх нь байсан. 1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд түрүүлсэн юм чинь иймэрхүү багцаатай уралдах байх гэж бодож л байлаа. Гэхдээ уяа сойлго дутуухан, дээр нь бороо ихтэй байсан болохоор яах бол доо гэсэн санаа зовнил, эргэлзээтэй ч байлаа. Хурдтай адуу гэсэндээ өөрийнхөө чадлаар орчих шиг боллоо, хөөрхий.
-Улсын наадамд анх удаа ирж оролцож байгаа сэтгэгдэл ямар байна вэ. Улсын наадам таны сэтгэлд хүрэв үү?
-Дэг журамтай, хэрүүл маргаан ч бага сайхан болдог юм байна гэж бодсон. Анх удаа оролцож байгаа миний хувьд сэтгэл өндөр байна. Эчнээ мэдэх морины олон сайхан улстай уулзаж танилцлаа.
-Ингэхэд та морь уяад хичнээн жил болж байгаа юм бэ. Сум, аймгийн цолтой юу?
-Нямжавтайгаа элбэж хамжаад, санаа оноогоо ярилцаж морьдоо уясаар 10-аад жил болж байна. Дөнгөж морь уяж эхэлж байхад Батзориг дүү маань надад хул даага бэлэглэсэн нь сумынхаа наадамд дөрөвлөж анхны айраг амсуулж байлаа. Тэрнээс хойш энэ 10 жилийн хугацаанд аймаг, сумандаа наадаж байснаас гадагшаа гарч уралдаж байгаагүй. Аймгийн баяр наадамд айргийн гурав, дөрвөөр морь давхиж байсан, энэ жил аймгийн анхны түрүүгээ авсан.
-Сумандаа амжилт арвин наадна биз?
-Өнгөрсөн жил саарал соёолон, хул азарга, хүрэн мориороо Дашбалбар сумын наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн. Өөрийнхөө сумаас бол нэг их айраг аваагүй ээ. Улсад авч очдог саарал соёолон маань хавар аймгийнхаа МСУХ-ны нэрэмжит уралдаанд түрүүлж, ноднин Дашбалбар суманд түрүүлсэн.
-Улсын баяр наадмын дараа хаана уралдсан бэ? -Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдаанд очиж хул даагаа айргийн гуравт хурдлуулан бүсийн анхны айргаа хүртлээ. Өөрөөр хэлбэл халзан хул даага маань надад улсын болоод бүсийн анхны айргийг авчирч байна.
- Улсын чанартай томоохон уралдаануудын анхны хишиг авчирсан халзан даагандаа нэр өгсөн үү?
-Бид нэр өгдөггүй ээ. Халзан хул даага гээд л явдаг юм.
-Ер нь Дорнодынхоо адуугаар нааддаг юмаа даа?
-Тийм ээ. Өөрсдийнхөө унаган адуугаар л наадаж байгаа. Манлай Зоригоо дүүгээ дагаж, заавар зөвлөгөөгөөр нь адуу авч уядаг улс даа.
-Таны морь уясан он жилүүдэд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар сэтгэгдлээ өндөрлөе.
-Айраг, түрүү авсан наадам болгон сайхан байсан. Халзан даага маань 1000 долларын бооцоот уралдаанд түрүүлж, улсын наадмын айраг авахад мөн ч их баярласан даа. Ер нь айраг цагаа уусан наадам бүгд сайхан шүү дээ.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна